Хойд Солонгос улс тавдугаар сарын 21-нд 5000 тонн даацтай цоо шинэ байлдааны хөлөг онгоцоо танилцуулсан байдаг. Гэвч нээлтийн ёслолын үеэр устгагч хөлгийн арын хэсэг төлөвлөөгүй байхад ус руу гулсан орж, улмаар онгоцны их бие гэмтэн, урд хэсэг нь тавцангийн налуу зам дээр гацсан байна.
Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх нь ховор байдаг төрийн мэдээллийн "KCNA" агентлаг хүртэл энэ явдлыг бүтэлгүйтэл гэж нэрлэсэн.
Удирдагч Ким Жон Ун болсон явдалд ихэд бухимдаж, улс орны нэр хүндийг гутаан доромжиллоо, буруутай хүмүүсийг шийтгэнэ гэж мэдэгджээ. Энэ бүтэлгүйтлийг анхааралгүй, хариуцлагагүй байдлаас болсон гэж үзэн, холбогдох байгууллагуудыг Ким Жон Ун буруутгажээ. Эдгээр нь Зэвсгийн аж үйлдвэрийн хэлтэс, Ким Чэк технологийн их сургууль, Хөлөг онгоцны загварчлалын төв товчоо гэсэн байгууллагууд юм. Цаашилбал, удирдагч Ким Жон Ун энэ бүтэлгүйтлийг гэмт хэрэг гэж нэрлээд байсан билээ.
Тэгвэл байлдааны хөлөг онгоц гэмтсэний дараа гурван албан тушаалтныг саатуулсан бололтой. Эрх баригч Ажилчны намын Родонг Синмун сонины Ням гаригийн дугаарт усан онгоцны үйлдвэрийн ерөнхий инженер зэрэг гурван хүнийг буруутай гэж нийтлэгдсэн байна. Мөн байлдааны хөлөгт нэмэлт гэмтэл гараагүй бөгөөд засварын ажил хуваарийн дагуу явагдаж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Ким Жон Ун зургадугаар сарын сүүлээр хуралдах намын Төв хорооны хурлын өмнө хөлөг онгоцыг сэргээх үүрэг өгсөн юм.
Нэргүй 2025-05-25 103.57.93.210
Хөлөг онгоц ус руу орохдоо б**с нь түрүүлж ороод голоороо хугарсан. ийм болсон онгоцыг сэргээн засах боломжгүй.
Зочин 2025-05-25 66.181.178.100
Ямар ч асуудал гарсан э****з хурлийзаар нь дууддагаа болихгүй юм байх даа. Өөрийгөө ч мэдэхгүй байж яаж бусдыг мэдээд байна аа. Ингэж улс үндэстнээ гутаах хэнд хэрэгтэй юм бол. Бусдыг доромжилсон ноход өөрсдөө адгийн гарууд байдаг даа…
Нэргүй 2025-05-25 202.9.40.68
Монголд байгалийн баялаг байгаа нам төрийнтолгойг битүү эзлцн х***а манжууд-с цэврлж салгж бж улс орнуудтай харилцах ёстой.
Нэргүй 2025-05-25 107.189.4.209
Чамаас эхлээд л цэвэрлийдаа ороz ялгадасаа.