Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны иргэн Г.Сүрэн одоогоос таван жилийн өмнө Ханбогд хороололд орон сууц худалдан авчээ. Тухайн үед сургуулийн насны хүүхэдгүй байсан учраас Яармагийн түгжрэлийг эс тооцвол дундаж үнээр орон сууц худалдан авсандаа сэтгэл хангалуун байж. Гэвч таван жилийн дотор түүний гэр бүлд сургуулийн насны нэг, цэцэрлэгийн насны нэг хүүхэд нэмэгдсэн учраас ирэх намраас өөр газар нүүхээр судалж байгаа гэнэ. Том хүүхдээ сургуульд ороход нь Зайсанд байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургуульд оруулсан юм байна. Учир нь Хан-Уул дүүргийн 4-р хороо буюу Ханбогд, Вива сити, Шинэ өргөө хороолол орчимд улсын сургууль, цэцэрлэг байхгүй, цөөн тооны өндөр төлбөртэй хувийн сургууль үйл ажиллагаа явуулдаг. Харин ирэх намраас том хүүхдийнх нь сурдаг сургууль зөвхөн харьяаллын дагуу хүүхдүүдээ авна гэсэн учраас ийнхүү улсын сургууль бараадан нүүхээр болжээ.
Г.Сүрэн хэлэхдээ "19-р хороолол орчимд улсын сургууль, цэцэрлэг сайтай юм билээ. Гэхдээ түүнийгээ дагаад орон сууц маш үнэтэй. Зай, завсаргүй шахам орон сууц барьсан харагдсан. Нөгөө байрнуудыг нь ороод үзэхээр маш жижигхэн, зарим байрнууд нь дотор, гаднагүй муудсан байна лээ. Тэгсэн хэр нь улсын, сургууль цэцэрлэгтэй ойрхон, хотын төвд гэдэг шалтгаанаар хэтэрхий өндөр үнээр худалдаж байна" гэдгийг хэлсэн юм.
Улаанбаатар хотод улсын сургууль, цэцэрлэг рүү ойртох тусам орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 1-1.5 сая төгрөгөөр нэмэгддэг зах зээлийн дүрэм үйлчилдэг.
Улсын сургуулиуд цөөн, шинэ хороололд байрладаггүй учраас иргэд нягтралтай бүс рүү шилжихээс өөр сонголтгүй болж, энэ нь зөвхөн байрны үнэ өсгөхөөс гадна авто зам, дэд бүтэц, агаарын бохирдолд ч сөргөөр нөлөөлж байна.
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЭРЧИМТЭЙ ӨСӨЖ БАЙНА
Сүүлийн жилүүдэд түгжрэл, нягтаршлаас шалтгаалж хуучин орон сууцны үнэ эрчимтэй өсч байгаа талаар үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтүүд онцолж байгаа. Тухайлбал, нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд хоёр болон гурван өрөө орон сууцны үнэ 1.5-2 тэрбум төгрөгт хүрчээ. Харин нийслэлийн Сонгинохайрхан, Налайх зэрэг дүүргүүдэд үнэ харьцангуй хямд хэвээр байна.
Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд танилцуулсан орон сууцны үнийн судалгаанаас харвал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар орон сууцны үнэ, 2024 оны мөн үеэс 14.6 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл орон сууцны үнэ өнгөрсөн жилээс хойш сар бүр ойролцоогоор 0.9 хувиар өссөөр байна.
Түүнчлэн орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн байна.
Харин одоо зах зээлд борлуулагдаж буй үнийн мэдээллийг харвал 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.52 сая төгрөг байгаа юм. Үүнээс Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.20 сая төгрөгийн үнэтэй байна.
Тодруулбал, шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад,
- Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 38 хувь
- Хан-Уул дүүрэгт хамгийн бага буюу 5.8 хувиар өсчээ.
Харин 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.52 сая төгрөг буюу шинэ орон сууцны дундаж үнэтэй ижил байгаа юм.
Ингэхдээ, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад,
- Чингэлтэй дүүрэгт 26.1 хувиар өссөн нь хамгийн өндөр
- Хан-Уул дүүрэгт 13.2 хувиар өссөн нь хамгийн бага үзүүлэлт юм.
Хэдэн онд ашиглалтад орсон гэдгээсээ үл хамааран "Хотын төвд" гэх тодотголтой орон сууцууд хамгийн өндөр үнэтэй байгааг эдгээр статистикаас харж болно. Төрийн байгууллагуудын төвлөрсөн байршил, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, захын дүүргүүдэд сургууль, эмнэлгийн хомсдол бий болсон зэрэг нь орон сууцны хэрэгцээг төв рүү шахаж байна.
Орон сууц бол тансаг хэрэглээ биш, хүн бүрийн үндсэн хэрэгцээ. Гэвч өнөөдөр хүүхдээ улсын сургуульд сургах, цэцэрлэгт явуулах, аюулгүй, цэвэр орчинд амьдрахыг хүссэн иргэд байрны үнийн өмнө сөхөрч байна. Иргэдийн хүсэл бол тансаг амьдрах бус, хүртээмжтэй, эрүүл орчинд хүүхдээ сургуульд сургаж, гэр бүлээрээ амгалан, тайван амьдрах. Харин өнөөдөр энэ хүсэл зөвхөн өндөр орлоготой хэсэгт л зориулагдаж байна.
Иргэд шүүмжлээд ирэхээр эрх баригчид баахан шинэ хотууд байгуулна гээд түүндээ зориулж хуулиа өөрчилж эхэлсэн.
Төрөөс хэрэгжүүлж буй "цаасан дээрх хотууд" хэт төвлөрлөөс зайлсхийх стратеги мэт боловч бодит амьдрал дээр утаа, түгжрэл, орон сууцны үнийн өсөлтийн шалтгааныг төр хүлээхээс зайлсхийж, "хөдөө рүү нүү" гэх мессеж болж хувирсан.
Уг нь одоо байгаа системийг сайжруулж, одоо байгаа дэд бүтэц, хүн амын төвлөрлийг түшиж л эдийн засгаа тогтворжуулж, хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг хот төлөвлөлтийн мэрэгжилтнүүд онцолж байгаа.
Ямартай ч Улаанбаатар хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлэх нь тодорхой болсон.
Ингэснээр нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон цөөлж, орон нутгийн статустай хот болгон төлөвлөж, зардал хэмнэж, төрийн албан хаагчдын тоог бууруулж, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий шинэчлэлт хийхээр төлөвлөөд байгаа юм.
Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авах стандарт тогтоох юм байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "20 минутын хот гэдэг үзэл баримтлалын хүрээнд тухайн иргэн гэрээсээ 20 минутын зайд нийтийн тээврээр, эсвэл алхах байдлаар сургууль, ажил гээд бүх нийгмийн дэд бүтэцдээ хүрэх асуудлыг яриад байгаа юм. Тэгэхээр тэр радиусын хэмжээнд Улаанбаатар хотыг 14 хуваасан. 14 хувааж байгаа хамгийн гол давуу тал нь 20 минутын зайд нийгмийн үйлчилгээнд хүрэхэд дутагдаж байгаа нийгмийн дэд бүтцүүдэд дүн шинжилгээ хийж байгаа юм. Тэгээд дутуу байгаа зүйлүүдийг гүйцээж барина гэдэг 20 минутын үзэл баримтлал явж байгаа. Одоогоор Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг шийдвэрлэх үндсэн дэд бүтцийн ажлууддаа ач холбогдол өгөөд явж байна. Засаг, захиргааны хуваарилалтыг хэзээ ч хийж болно. Харин дулааны улирал эхэлсэн дээр бодитой бүтээн байгуулалтын ажлуудаа түрүүлээд хийх нь чухал байна. Улаанбаатар хотыг 14 хуваачихсан төлөвлөлт нь бол байгаа. Хил зааг тогтоох нарийн ажлыг хийх ажлын хэсэг гарчихсан байгаа. Бид 14 хотын хил заагийг тогтоогоод цаашаа засаг, захиргааны төлөвлөлтөө хийгээд явна гэж ойлгох хэрэгтэй" гэж ярьсан юм.
Нэргүй 2025-05-26 59.153.113.156
одоо яахулээ. хэт хөөсөрсөн үнэтэй сургууоиуд. хобби гэхэд ар гэрийн судалгаа хийж хүүхдүүдээ бүртгэдэг. ер нь эцэг эхчүүдийн хирээ мэдэхгүй зиндаархал хохи нт
Иргэн 2025-05-26 66.181.185.73
МАН-дампуу төрийн гайг Монголчуудын олонхи эдлэж үйлээ үзэж бн!!! МАН- н үед үеийн дарга нарын авилгын гайгаар цэцэрлэг сургууль байхгүй олон хотхон хорооллууд бий болсон!!! Түүхэнд хараар үлдэх МАН-АН-Н Миеэгомбо, Цахи гэсэн мафиуудын гай!!!
Шударга 2025-05-26 14.1.81.65
Аливаа зүйлд зэрэглэл гэж байх ёстой, Чанар Гүйцэтгэл, Орчин Нөхцөл, цаашдын Ирээдүй гэх мэт. Монголд ХЯмд, Дундаж, Үнэтэй гэж Шударгаар Үнэлсэн үнэлгээ огт байдаггүй. Хулхи юм хийгээл Үнэтэй зарахаа боддог.
Т1т 2025-05-26 202.9.46.191
Худлаа, байрны ченжүүдийн худал тархи угаалга. Улам ядуурч гурилаа нэг кг савалгаатай авдаг болцгоожсбайхад чинь үхсэн ацны 60-70-аад оны хуучирч газар хөдлөлт даахаа больсон барилгад үнэ хаялцаж алалцахтай манатай байна шүү дээ. Тэр улстөржөөд бичээд байгаа үзэн ядагчаа та нар 90 онд зөвлөлтийг комунист социалист хэвээр нь аваад гарахгүй юугаа хийж байсын. Дэлхий өөрчлөгдөж байхад хойд солонгос шиг балраад дуусахгүй яасын.
Нэргүй 2025-05-26 202.72.245.121
Дэлхийд байхгүй гажиг мэргэн санаа хэн санаачилдаг байнаа
иргэн 2025-05-26 202.9.46.243
ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД дүлий, сохор, хэлгүй юм шиг ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна… АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ…
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-05-26 66.181.178.132
1990 оны хувьсгал бүх зүйлийг өөрчлөв.
Эби ба түүний баг хээл хахуулийн хот болгов.
Өөрөө баяжиж зугтав.Зориг үрэгдэв.
Ийм үр дүнтэй!
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-05-26 66.181.178.132
Улаанбаатар.1970-1980 онд жижиг байсан.
20минут хот байв.
одоо хүн ам ихсэж том хот болсон..
утаа.түгжрэл стресс .
Орон сууц барих хэрэг байна.
Нэргүй 2025-05-26 66.181.191.146
Орон сууц нэмж барих хэрэггүй ээ, газрын даац гэж юм байна. 600.000 хүн амьдрах зориулалтаар анх хот байгуулсан. Одоо өвөл хотод өвөлжөөд зундаа орон нутаг руугаа явдаг нүүдэлийн шувуудтайгаа нийлээд бараг 3 сая нь хотод амьдарч байна. Орон нутгаа хөгжүүлцгээх хэрэгтэй. Хотын бид төрсөн хотдоо тайван амьдармаар байна
Нэргүй 2025-05-26 202.9.40.252
Цагдаа прокурр шүүх яам агентлаг т/а удирдлыг хар бүгд хужаатолгойд гарцн х***а манжууд толгойд гарцн.
Нэргүй 2025-05-26 202.55.188.87
арчаагүй төрийн байгаа байдал бүгд бүлэглэлүүдийн эрх ашигт барьцаалагдсан