Шинэ долоо хоногийн /2025.V.26-VI.1/ өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Эрч хүч нэмэгдэх долоо хоног. Энэ үеийг ашиглаад шинэ санал санаачлага гарган, нөхцөл байдлыг гартаа авахыг хичээгээрэй. Сүүлийн үед амьдрал тань баригдмал болж, хийхийг хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа юм шиг санагдах болсон байж магадгүй. Та төрөлхийн бие даасан шинж чанартай хүн учир хүссэнээ хийж чадахгүй байх нь таныг бухимдуулдаг. Гэхдээ та өөрийгөө чөлөөлж чадна. Шалтаг тоочихоо болиж, нүдээ нээ. Үүрэг хариуцлагаа ухамсарла. Энэ долоо хоногт хэлэх үгээ цэнэхийг танд зөвлөж байна. Үг тань үйлдэл болдог гэдгийг санаарай. Бусдыг сонсох нь ойр дотно байдал, анхаарал халамжийг бий болгоно. Аливаа сөргөлдөөнтэй нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломжийг бүү алд. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Дотоод амар амгалангаа хадгалж, сэтгэл хөдлөлийн хэлбэлзлээ тогтворжуул.
Үхэр
Өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл татам байдал тань нэмэгдэнэ. Долоо хоногийн дундуур ажил мэргэжилдээ амжилт гаргаж, бүтээлч байдал дээд цэгтээ хүрнэ. Санаанд оромгүй үйл явдлаас улбаатайгаар хайр дурлалын харилцаагаа улам бэхжүүлэх бололтой. Гэхдээ сэтгэл хөдлөлөө хянаж, даруу байхыг хичээгээрэй. Санхүүгийн төлөвлөгөөгөө дахин нягталж, найдвартай бааз суурийг баталгаажуул. Өнгөрсөн үеийн гомдлоосоо ангижирч, сэтгэл санаагаа ариусгахыг хичээгээрэй. Үүний тулд өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах алхмуудыг хий. Ялангуяа биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийгээрэй. Тэвчээр болон тогтвортой байдал бол таны ялалтын түлхүүр. Өөрийгөө тодорхой илэрхийлэхгүй бол эргэн тойрныхон тань төөрөлдсөн байж магадгүй. Дотоод дуу хоолойгоо сонсож, өөрийгөө оновчтой илэрхийл.
Ихэр
Ихрийн ордныхонд төрсөн өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө тодорхойлж, үнэн бай. Эрч хүчтэй, сэргэлтийн үе тань эхэлж байна. Нээлттэй харилцан яриа танд шинэ үүд хаалгыг нээж өгөх бололтой. Зарим зүйл дээр хэвшмэл ойлголтоо халж, өөрчлөлтөд нээлттэй хандаарай. Сониуч зан, зөн совин тань таныг зөв зүйлд удирдан чиглүүлэх бололтой. Хайж байсан эрх чөлөөгөө олж авч чадна. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Гэнэтийн зардал гарч болзошгүй тус төсвөө сонор сэрэмжтэй гаргаарай. Гэхдээ таны баялаг бол дансан дахь мөнгө биш цаг хугацаа, эрүүл мэнд гэдгийг санаарай. Амьдралыг тань баялаг болгодог зүйлсийг хийвэл эдийн засгийн хувьд ч тогтвортой, сэтгэл санааны хувьд ч ерөөлтэй байх болно. Хайр дурлалын харилцаанд шударга байж чадвал үл ойлголцол үүсэхгүй.
Мэлхий
Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл хөдлөл тань гүн байх бололтой. Гэр бүлийн асуудал энэ долоо хоногийн гол байр суурийг эзлэнэ. Хайртай хүмүүстээ цаг заваа зарцуулж, амьдралаа тэнцвэртэй байлгаарай. Гэр орноо засч тохижуулахад тохиромжтой. Шийдэгдээгүй асуудлуудаа хааж, тодорхой болгож чадна. Санхүүгээ дахин төлөвлөж, хуримтлал үүсгэ. Бодож санасан бүхнээ хэлэх гэж зүтгэх хэрэггүй. Угаасаа юу ч тохиолдсон эцсийн дүндээ та өөрийн үнэт зүйлсдээ үнэнч хэвээр үлдэх л болно. Сэтгэл хөдлөлөө дарах, зөөлрүүлэхийн тулд бясалга, чимээгүй тунгаан бод. Өсөлтийг хүсч байвал ажил амралтаа зөв зохицуулаарай. Амар, дараа нь зүг чигээ дахин тодорхойл. Ямар нэгэн онц гойд зүйл төлөвлөөгүй бол найз нөхөдтэйгөө уулзаж, гэрийнхэнтэйгээ хөгжилтэй зүйл хийгээрэй.
Арслан
Сэтгэл хөдөлгөм өөрчлөлтүүдээр дүүрэн долоо хоног. Таны бүтээлч байдал, хүсэл тэмүүлэл тань үүлнээс ч дээгүүр байна. Ажил мэргэжил болон хувийн амьдрал аль алинд нь таны бусдыг анхаарлыг татах чадвар хүчтэй байна. Анхаарал төвлөрлөө дотогшоо чиглүүлж, өөрийгөө үнэн зөвөөр, цэгцтэй илэрхийл. Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд хурцадмал байдал үүсч магадгүй. Шулуун шударга байдал нь эв найрамдлын үүдийг нээнэ. Бодит байдлыг хүлээн зөвшөөр. Шинэ зүйл турших, оролдох нь таны алсын харааг өргөжүүлнэ. Санхүүгийн зардалдаа хянамгай байгаарай. Сэтгэл хөдлөлөөр зарцуулсан мөнгө урт хугацаандаа ашиг авчрахгүй. Бүх зүйл дээр тэнцвэртэй бөгөөд анхааралтай ханд. Бусдыг сонсох нь ойр дотно харилцаагаа аврах цор ганц зам. Хоёр чих, нэг амтай гэдгээ сана. Илүү их асуу, жижиг сажиг зүйлсийг анхаар.
Охин
Сахилга баттай байж, бодит зорилгодоо анхаарал төвлөрүүлэх долоо хоног. Аливаа ажилд бүтэц зохион байгуулалт гэж байдаг шиг та хувь хүнийхээ бүтцийг сайжруулахад анхаарал хандуулаарай. Нарийн ширийн зүйлсийг орхигдуулалгүй анхаарал хандуул. Ажил амьдралаа нарийн стратегитэй төлөвлө. Санхүүгийн гэнэтийн шийдвэр гаргах хэрэггүй. Хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Нийгмийн харилцаа тань идэвхжиж, оролцоо тань нэмэгдэнэ. Өөрчлөлтөд хүлээцтэй хандах хэрэгтэй. Дасан зохицолт бол хувь хүний томоохон өсөлт дэвшлийн илэрхийлэл. Заавал бүхнийг төгс байлгах гэж чармайдагаа болих хэрэгтэй. Илүү их инээ. Алиа хошин зан, өөртөө итгэх итгэл хосолсноор та бодож байснаасаа ч илүү хурдтай урагшилж чадна. Нямбай, хянамгай зангаа бүү гэхдээ бүү гээ. Болж бүтэхгүй байгаа зүйлийг урьд өмнө байгаагүй шинэ арга барилаар хийгээд үз.
Жинлүүр
Энэ долоо хоногт таны авьяас чадвар, бүтээлч байдал гялалзаж, олны анхаарлыг татах болно. Гэхдээ өөртөө хэт ачаалал өгөх хэрэггүй. Дипломат ур чадвар тань бүх зүйлд эерэгээр нөлөөлнө. Нээлттэй харилцан яриа бүтээмжийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг жигдрүүлнэ. Санхүүгийн зарцуулалт тань таны урт хугацааны зорилготой нийцэж байгаа эсэхийг тунгаагаарай. Хувь хүний өсөлт хөгжилд тань нэмэр болдог, урам зориг өгдөг хамт олноор өөрийгөө хүрээлүүл. Сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлаа хадгалахын тулд амьдралын эрүүл хэв маягийг баримтлах нь зөв. Аялалд гарах, шинэ сонирхолтой хөтөлбөрт хамрагдах, ном унших зэргээр урам зориг өгөх зүйлсийг хийгээрэй. Сурч мэдсэн зүйлээ ашиглах, ил гаргах боломжтой газарт оч. Аз тохиохыг хүлээж суулгүй сайхан боломжийг өөрөө нээх чадвар танд хангалттай бий.
Хилэнц
Ахиц дэвшлийг хүсч байвал өөртөө зоригтой үнэлэлт дүгнэлт хий. Шүүмжийг эрүүлээр хүлээж ав. Сэтгэл хөдлөлийн байдал тань бүх зүйлд хүчтэй нөлөөлөх тул аядуу тайван байхыг эрмэлзээрэй. Стрессийг дасгал хөдөлгөөнөөр тайлах нь илүү үр дүнтэй. Тэр дундаа, гүйлт, бокс гэх мэт эрч хүчтэй дасгалуудын тусламжтайгаар хөлсөө гаргаж, стрессээ гадагшлуул. Хайр дурлалын харилцаанд ил тод бай. Яагаад гэдэг үгний хариултыг үндэслэлтэйгээр өгөх хэрэгтэй. Та бусдын сэтгэл хөдлөлийг хамгийн сайн мэдэрдэг бололтой. Энэ зан чанараа гээлгүйгээр төлөвлөгөөтэй ажилла. Асуулт асуу, харилцан зөвлө, тоглоомын дүрмийг гартаа ав. Юу ч болж байсан түрэмгий үйлдлээс зайлсхийх хэрэгтэй. Эрсдэл гаргах нь зарим талаар сайн ч гэлээ энэ долоо хоногийн тухайд эрсдэлтэй тоглоом таны цаг хугацааг хулгайлах төлөвтэй байна.
Нум
Аялах, шинийг сурах долоо хоног. Хүсэл эрмэлзэл, эрч хүч тань халгиж цалгиж байна. Санхүүгийн стратегиа дахин төлөвлөж, урт хугацаандаа ашиг тусаа өгөх шийдвэр гаргаарай. Дансанд орж ирээгүй байгаа мөнгийг урьдчилан зарцуулах хэрэггүй. Зээлийн карт зэрэг зүйл бол таны хувьд ухаалаг сонголт биш. Аливаа өөрчлөлтийг хийхдээ хожим гарах үр дагаврыг нь сайтар тооцоолох хэрэгтэй. Үл ойлголцол үүсэхээс сэргийлж үнэнч шударга байгаарай. Таны өмнө олон шинэ боломж гарч ирж магадгүй, энэ үед аль нь чухал болохыг эрэмбэлэн ялгахыг зөвлөж байна. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдгийг сана. Хайртай хүнтэйгээ харилцаагаа сайжруулах боломж байна. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь амар тайван байдалд хүргэнэ. Гэхдээ сэтгэл хөдлөлөө хянах нь чухал.
Матар
Эрүүл мэндийн асуудал үүссэнээр амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлага тулгарна. Сахилга бат бол эрүүл амьдралын тулгуур багана. Ойр дотны хүмүүстэйгээ гүнзгий яриа өрнүүл, тэднийг сайн сонс. Том зүйлд зориж байгаа бол жижиг алхмууддаа анхаарал хандуул. Жижиг өөрчлөлт бол том зүйлийн эхлэл. Бусдад мэдэгдэхийг хүсээгүй нууцаа санаандгүй задруулсныхаа төлөө санаа зовно. Эдгээгүй шарх таны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ажлын талбарт шинэ боломжууд нээгдэх боловч гэнэтийн саад бэрхшээлүүд тулгарах магадлалтай. Төлөвлөгөөгөө сайтар боловсруулж, хамтран ажиллагсадтайгаа харилцаагаа сайжруулах нь амжилтанд хүрэх түлхүүр болно. Орлого нэмэгдэх боловч гэнэтийн зарлага гарч болзошгүй тул санхүүгийн төлөвлөгөөгөө сайтар боловсруул.
Хумх
Өөрчлөлтийн долоо хоног. Урам зоригтой, шинэлэг сэтгэлгээгээр дүүрэн долоо хоног. Санхүүгийн төлөвлөгөөгөө гаргахдаа урьдчилан тооцоолоогүй зардлуудыг бодолцох хэрэгтэй. Санхүүгийн өөрчлөлт шинэ боломжуудыг нээнэ. Өөрийгөө ямар үед нээлттэй байдгийг мэддэг бол тэр үеэ ашиглан ур чадвараа баталгаажуул. Ерөнхийдөө энэ долоо хоногт таны сэтгэл санаа өөдрөг байх ч дотоод мэдрэмжээ сонсож, амрах цаг гаргах нь чухал. Дархлаа суларч, хууч өвчин сэдэрч болзошгүй тул эрүүл мэнддээ анхаараарай. Олон нийтийн арга хэмжээнд оролцож өөрийгөө нээ. Гэхдээ архи, согтууруулах ундаанаас хол байхыг зөвлөж байна. Найз нөхдийнхөө тусламжтайгаар бодож санаж явсан зүйлээ биелүүлж чадна. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг үгийг сана.
Загас
Сэтгэл хөдлөлийн давалгаа ихтэй долоо хоног. Хуучин харилцаа тань сэргэж, сэтгэл санааг үймрүүлж магадгүй. Юу ч болж байсан өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үргэлж өнгөрсөнтэйгөө зууралдаад байлгүй яг одоогоо мэдэр. Та олон нийтээс дөлдөг, ичимхий зан чанартай байж магадгүй. Гэхдээ шинэ найз нөхөдтэй болж, хүрээллээ тэлэхийг эрмэлзээрэй. Ганцаардлын дараах нөхөрлөл эрч хүч, сэтгэл санааг тань өргөх эм болно. Сонирхол нэгтэй хүмүүстэйгээ нэгдэж, дуртай зүйлээ хий. Өөрийгөө хөгжүүлж хоббиндоо цаг гаргах хэрэгтэй. Энэ долоо хоногт өөрийн авьяас чадвараа ашиглан амжилт гаргах боломжтой ч эрүүл мэндээ хамгаалж, тэнцвэртэй байхад анхаараарай. Өөрийн хил хязгаарыг тогтоо, үүнийгээ заавал бусдад тайлбарлаж, тоочоод байх шаардлагагүй.
Холбоотой мэдээ