"1xBet Мongolia" компани энэ улирлын УЕФА-гийн анхны финалын талаарх мэдээллийг танд хүргэж байна.
ПОСТЕКОГЛУГИЙН ШИДЭТ АРГА
"Би үргэлж хоёр дахь жилдээ ямар нэгэн юманд түрүүлдэг" гэж австрали дасгалжуулагч улирал эхлэхэд хэлсэн бөгөөд энэ л үгээр чимэглэсэн баннерыг Тоттенхэмийн тоглогчид финалын дараа өргөж, баяраа тэмдэглэж байлаа. Постекоглу худлаа яриагүй, Тоттенхэмийн цом хүртэж чаддаггүй хар цуврал ч түүнийг зогсоосонгүй. Лондон хотын цагаан багийн олон фэнүүд багаа цом хүртэж байгааг хараагүй нь лавтай. Магадгүй энэ улирал тэдний шинэ эрин үеийн эхлэл байж мэдэх юм.
Бид Сон Хён Миний амжилтыг онцлох хэрэгтэй. Тэрбээр Тоттенхэмтэй хамт Аваргуудын лиг болон Лигийн цомын финалд хожигдож байсан ч клубтээ үнэнч үлдэж, эцэст нь анхны цомоо өргөж чадлаа. Ийм гайхамшигтай түүхүүд л хөлбөмбөгт биднийг дурлуулдаг.
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕДЫН ШОУ БҮТЭЛГҮЙТЭВ
Рубен Аморим тоглолтыг бүрэн хянахаар зорьж, ганц төвийн хамгаалагч тавин, Мэйсон Маунтыг гараанд гаргасан ч Тоттенхэм гэнэ алдсангүй. Манчестер Юнайтедын довтолгоо ч сайн байсангүй. Бруно Фернандес энэ улирлын хамгийн муу тоглолтуудынхаа нэгийг үзүүлсэн бол Каземиро, Хари Магуайр нар ч онцгой харагдсангүй. Англи хамгаалагч тоглолтын ихэнх хугацаанд Кристиан Ромеротой маргалдаж, эцэст нь багаа аврах гоол оруулж чадаагүй.
Манчестер Юнайтедын хаалганд орсон гоол ер бусын байсан. Люк Шоу Бреннан Жонсоныг хамар доороосоо алдсанаа насан туршдаа санах биз. Хоёрдугаар үед Улаан Чөтгөрүүд идэвхтэй довтолсон ч Тоттенхэм бүтэн бүрэлдэхүүнээрээ хамгаалж, цаг хожсоор ялалтаа авч чадсан юм.
УЛИРЛЫН ДҮГНЭЛТ
Тоттенхэм Премьер лигт амжилт гаргаж чадаагүй ч Европа лигт түрүүлснээр нэр хүндээ сэргээж чадлаа. Зарим хүн тэдний энэ улирлыг сэтгэл гонсойлгосон гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Тоттенхэмийн түүхэн дэх хамгийн шилдэг улирлуудын нэг гэж нэрлэж байна.
Харин Манчестер Юнайтедын хувьд энэ улирал жинхэнэ гамшиг боллоо. Финалын дараа Рубен Аморим удирдлага, хөгжөөн дэмжигчид шаардвал багаас явж болно хэмээн мэдэгдсэн ч бууж өгөх бодолгүй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ түүнээс үнэхээр гайхамшиг хүлээсэн гэж үү? Энэ улирлын үр дүн бол сүүлийн жилүүдийн муу менежментийн үр дүн юм. Багийг шинэчлэхээр авчирсан цорын ганц тоглогч нь 20 настай Патрик Доргу байсан нь гайхах зүйл биш юм. 1xBet-ийн шинжээчид Аморим ажилдаа үлдэнэ гэж үзэж байгаа ч дараагийн улиралд клуб нь ийм хэмжээний итгэл хүлээлгэхгүй л болов уу?
ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Европа лигт түрүүлснээр Тоттенхэм Аваргуудын лигт оролцох эрх болон нэмэлт санхүүжилттэй болсон. Гэхдээ хамгийн чухал нь тэд одоо цом авч чадна гэдгээ мэддэг болсон. Хэрэв дараагийн цомыг хүсэж байвал Тоттенхэмийн удирдлага Анже Постекоглуг чанартай, сайн тоглогчдоор дэмжих хэрэгтэй.
Манчестер Юнайтед аль хэдийн шинэ тоглогчидын эрэлд гарсан. Рубен Аморим бүтэн улирлын өмнөх бэлтгэлийг удирдан хийх боломжтой болж, өөрийн хэв маягт тохирсон багаа бүрдүүлэхийг зорих болно. Хэдийгээр тэр өөрийн тоглолтын хэв маягаасаа ухрахгүй гэж хэлсэн ч улирлын дунд хэсгээс хойш шаардлагатай тоглогчид байхгүйгээс болж өндөр хэмнэлтэй прессингээ ашиглахаа больсон. Дараагийн улиралд Ман Юнайтед зөвхөн Премьер лигт анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ бол цорын ганц сайн мэдээ.
1xBet Монголоос хөлбөмбөгийн хамгийн том тулаануудыг дагаарай!
Холбоотой мэдээ