Европын холбоонд 50 хувийн татвар ногдуулж магадгүй

Европын холбоонд 50 хувийн татвар ногдуулж магадгүй

Европын холбоонд 50 хувийн татвар ногдуулж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 1-нээс эхлэн Европын холбооны улс орнуудын импортын бараа бүтээгдэхүүнд 50 хувийн тариф ногдуулахаар эрмэлзэж байна. Тэрбээр "Truth Social" цахим хуудаснаа Европын холбоотой хийсэн яриа хэлэлцээ нь ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа тул тариф нэмэгдүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Мөн импортын саад бэрхшээл, нэмэгдсэн өртгийн албан татвар, валютын заль мэх зэргээс болж АНУ-ын Европын холбоотой хийсэн худалдааны алдагдал нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон гэж Трамп нэмж дурджээ. Дараа нь тэрбээр Вашингтонд хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "Тус эвсэл АНУ-ын давуу талыг ашиглаж байгаа учир би цаашид хэлэлцээ хийхээ болихоор шийдсэн" гэжээ. "Bloomberg"-ийн мэдээлснээр, Европын холбооны удирдагчид өмнө нь тарифын шинэ тогтолцоог санал болгосон байсан. Энэ нь хоёр тал хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн зарим барааны татварыг аажмаар тэглэхийг уриалж байсан аж.

Трампийн АНУ дахь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүчин чармайлт технологийн аварга "Apple" компанид ч мөн адил нөлөөлж байна. Тэрбээр тус компанид "iPhone" гар утсаа Америкт үйлдвэрлэх эсвэл 25 хувийн тариф төлөх гэсэн сонголтоос нэгийг нь сонгохыг шаардсан юм. Гэсэн хэдий ч "Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өндөр татвараас зайлсхийхийн тулд үйлдвэрлэлээ Хятадаас Энэтхэг рүү шилжүүлэх төлөвлөгөөгөө зарласан байдаг.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж