Марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцож байна

Марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцож байна

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцож байна

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхэллээ. Өнөөдөр 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцож байна. Олон улсын гүйлтэд  оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Гэхдээ энэ жилийн хувьд 5 км, 21 км, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйж байна. Мөн спорт, урлагийн арга хэмжээ, эрүүл мэндийн болон хоолны үйлчилгээг иргэд өдөрлөгийн үеэр авах боломжтой. Үүнээс гадна энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэх аж.

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийг нээж, хотын дарга Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд марафоны 10 жилийн ой тохиож байгаа онцлогтой. Улаанбаатар марафоны 10 жилийн ойгоор нийслэлийн иргэд, хөдөө орон нутгийн оролцогчид, Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчдоос эхлээд олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид хүртэл 30 мянга орчим гүйгч оролцож байна. Мөн “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг “өдөрлөг”-ийн хэмжээнд өргөн зохион байгуулсан хоёр дахь жил нь 2025 он болж байгаа юм. “Улаанбаатар Марафон-2025” олон улсын гүйлтэд оролцогчдодоо спортын өндөр амжилт хүсэж, өсвөр, залуу үеийнхэн маань өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх гүйлтийн спортыг сонирхож, хичээллэхийг уриалъя” гэлээ.

Түүнчлэн марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлээд байгааг “Hipay” компаниас хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна.

Энэ жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 450 залуус дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.180.219.28

gadaadiin 30 000 irgen gedeg hudlaa baih shyy.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.68

х***а манж уих зг үтэр түргэн устгаж тараа 35 жил ямар хулгайч п***а ял үүрэв хэн ял үүрээгүй. Хулгайч х***а манж хог шаарууд х***а манж яллдгүй бхгүй юу өөр өөрийгө хужаө манжууд яллдгүй л бхгүй юу.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.178.78

VANXANI SEKSEER DEWSGER BOLI DYYDLGR80955877TSAGN SEKSY XUSEED

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.178.78

SEXSEER AJIL XNE ANUSDI BOOW XXOOD80955877

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.68

Үхсн ацны чин алны чин марафон.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 139.5.218.150

Ingej hutsaj baisnaas garj neg guigeech. Magadgui naad sulrald orson erhten chin dahij bosoh ch yumu.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.68

х***а манж уих зг-ыг тараа дуусга х***а манж жингэрүүд үлдчих гэж бодж бвал эндүрвэ аятайхн ялаа үүрчхгүй п***а царайлаад бвал ял чин бүр хүндрдийн шүү.

Avatar

Жагсаал зохион байгуулагчид хараад АРААНЫ ШҮЛС НЬ АСГАРЧ БАЙГАА ДАА ХАХА 8 цагийн өмнө 103.57.94.113

ПЭЭ Хэдэн намчид олигархиуд талбай дээр 200 хүн цуглуулах гэж хэдэн тэрбумаар хаяад барахгүй байхад зүгээр ганц гүйлт зарлахад 30 40 мянгаараа цуглах гэж хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж