Улс төрийн тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг үндэслэлгүй нэмжээ

Улс төрийн тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг үндэслэлгүй нэмжээ

Улс төрийн тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг үндэслэлгүй нэмжээ
 Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг өчигдөр / 2025.05. 23/-ны өдөр Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь иргэдийг бухимдуулав. Тэгвэл зарим ААН-үүдээс ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмэгдүүлэх тухай саналыг ирүүлж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг 2025 оны тавдугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, холбогдох асуудлыг хэлэлцсэн бөгөөд жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамнаас мэдэгдлээ.
Мөн, дээрх Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье.
Мөн түүнчлэн, эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулах болно. Эдгээр ААН-үүдтэй бүх төрлийн шатахууны өртөг болон үнийн асуудлыг бууруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд дизель түлшний жижиглэнгийн үнийг тодорхой хэмжээгээр буулгахаар болоод байгааг иргэд, олон нийтэд мэдэгдье гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-05-24 66.181.186.250

Нефть боловсруулан бүтээгдэхүүн гаргах үндэсний үйлдвэртэй болох бодлого зөв. Харамсалтай нь хамгийн удаан ажилладаг, үр дүн гаргах эсэх нь тодорхой байдаггүй, ажилчид нь маш залхуу, намрын сэрүүн оронгуут "хүйтэн байна, даарлаа" гээд буцчихдаг энэтхэгээр үйлдвэрээ бариулахаар болсны уршиг олон жил үргэлжилнэ дээ, Ашиглалтад ер нь орох уу? Ээ дээ мэдэхгүй. Энэтхэгт очиж үзсэн, эсвэл тэдэнтэй ажиллаж үзсэн хэн ч дахин хамтрахгүй л гэдэг юм билээ. Хятадаар байриулсан нь хамаагүй дээр дээ.

Avatar

Бензин 2025-05-24 202.9.46.234

Үндэслэлгүй ч арай биш байхөө, ер нь жавхлангийн хэлээд байгаа 5 тэрбум долларын төв банкны валютын нөөц байгаа нь ер үнэн үү, хуураад байгаа юм бишүү, юу ч гэж щааж мэдэх худалч хулгайч шүү дээ, бид ямар Монголбанкны кассын болон мемориалын дүн мэдээг авч үзэж чадах биш дээ. Доллар 3600 гарчаад байхад л цаашдаа тогтворжно гээд байдаг

Avatar

Малчин 2025-05-24 122.201.31.69

Оюука, Жэнко бүлэглэл зориуд огцруулах гэлээ гэж нэмсэн мөнгө ихтэй новшнууд хүссэнээ хийнэ дээ

Avatar

Нэргүй 2025-05-24 103.57.94.168

Ингэх гэж л шударга, ажил хийж байгаа Засгийн газрыг ЕС-тай нь унагаж байгаа юм. Энэ бол дөнгөж эхлэл нь. Одоо нөгөө стратегийн ордуудыг ард түмний өмчид эргүүлж авах будаа. Нөгөө Монголыг хөгжүүлэх мега төслүүдийн ихэнх нь будаа. Харин араар нь нөгөө хэдхэн луйварчин, зальтай гэмт хэрэгтэн олигархууд л асар богино хугацаанд асар их хөрөнгө босгож авна. Одоо улам туршлагатай болсон. Хөөрхий муу тэнэг монгол залуус их юм горьдож л байгаа байх даа.

Avatar

Нэргүй 2025-05-24 202.9.40.164

АН-ынхан Оюун-Эрдэний засгийн газар огцорвол бүх зүйл сайхан болно гээд байсан. Тэр нь эхэлж байгаа юм биш үү. Өөр олонсайхан зүйл Монголчуудыг хүлээж байгаа нь тодорхой байна. Хамгийн гол нь монголчууд өөрсдөө сайн сайхан зүйлийг улаан байлгаж чаддаггүй, хүсдэггүй юм байна. Шинэ загийн газар гарч ирээд ард түмний амьдарал улам доройтоно. бас хөрш хоёр улс Монголыг жаахан чангална. Илжиг модон хударгандаа гэгчээр өөрсдөө засаг төрөөрөө тоглодог улс яая гэхэв

Avatar

Зочин 2025-05-24 66.181.184.144

Чоно борооноор гэгчээр муусайн бизнесс эрхлэгчид давардаг байна ш дээ

Avatar

Монгол хүү 2025-05-24 202.9.46.234

Манай хэдэн панзчин компанид дэлхийн зах зээлийн үнэ буух хамаагүй л дээ, орост л үнэ нэмбэл дагаад л нэмнэ бас валютын ханш байнга өссөөр 3600 гарсан тул бас чиг аргагүй байхаа. Жавхлан, Монголбанк хоёр л худлаа ярьсаар ханш алдаад туучихсаны гор одоо гарч байна, данхтай данхгүй нэмэх л болчоод байсныг хэрэглэгчид мэдэхгүй явж байгаад гэнэт л цахилгааны төлбөр мэт шооконд орчлоо.

Avatar

Нэргүй 2025-05-24 202.126.90.18

дэлхийн зах зээл дээр бензиний үнэ навс унасан байгаа ш дэн

Avatar

Нэргүй 2025-05-24 59.153.115.136

Худалдаачин хулгайч дадалтай гэдэг үнэн юм байгаа биз дээ…УИХ-ын гишүүд татварын тухай ошт өөр юм яриад байгаа нь бас эгдүүтэй байна…

Avatar

$ 2025-05-24 139.5.218.43

$ ханш үндэслэл биш үү ?

Avatar

Нэргүй 2025-05-24 66.181.189.181

Хэ ийм л цаашаа санаатай ашиг харсан гайнууд 200тэрбумаар торгоод төлөхгүй бол хааж цуцлаад 200р нэмсэн ашгийг хурааж аваад монголооc хөөж зайлуул луйварчдыгаа

Avatar

Нэргүй 2025-05-24 202.126.89.106

Энэ олон жил Монголд нефтийн үйлдвэр бариулахгүй байх гэж бүх талаар нь лоббидож, шантаажилж ирсэн шатахуун түгээх компаниуд шүү дээ

Avatar

Нэргүй 2025-05-24 66.181.183.74

odoo orosuudad ugsun n deer yum doo

Avatar

Нэргүй 2025-05-24 66.181.185.199

увсад 3100болцон байна боршоо боомтоор орж ирдэг мөртлөө дэндүү нэмжээ

Avatar

Монголоос явмаар бнааа 2025-05-24 14.1.81.138

Арай л дэндүү УЛС шүү МОНГОЛ …….

Avatar

Нэргүй 2025-05-24 202.126.88.180

Хэдэн хөлсний жагсагчидаас болж ийм асуудал боллоо одоо энэ хөлсөөр жагсаж төр засгаа тогтворгүй болгодог асуудлыг цэгцэлж тагнуул цагдаа ажлаа хиймээр бна зохих ялыг жагсаал цуглаан зохион байгуулагч нарт оношдуулж үнээ нэмээд бгаа нефть импоитлогчдыг торгож хариуцлага хүлээлгэмээр бна ард түмэх л хохироод үлдэх юм

Avatar

Нэргүй 2025-05-24 66.181.160.56

Ийм адгийн тэнэгүүдэд ч үгээ хэлэх эрхийг Ардчилал олгосон юм!!!

Avatar

Нэргүй 2025-05-24 202.126.89.106

Нөгөө хар массынх нь нэг байхдаа өөрөө

Avatar

Нэргүй 2025-05-24 202.9.40.68

35 жил хулгай хийсэн х***а манж хог шаарнуудыг нам төрөөс үтэр түргэн зайлуулж нам төрийг х***а манж эзрхийллээс чөлөөлж улс оронд нүүрлэсэн хуэаа манж хулгайг таслан зогсоо.

Avatar

Нэргүй 2025-05-24 117.111.10.156

Өлөн гичийнүүд шүү

Avatar

хүннү 2025-05-24 202.9.47.58

Чоно борооноор гэж үнэн үг. Манай аан-үүд сиймхийл гарвал үнээ гэмдэг өвчтэй хүмүүс.

Avatar

Зочин 2025-05-24 139.5.219.133

улс төр доторх улс төр монголын төрөөр тоглох энгийн үзэгдэл шиг боллоо

Avatar

Нэргүй 2025-05-24 202.9.40.68

х***а манж л******д жүжиг тавьж худлаа муулж 2 тал болж муулж жүжиглж нэгийг больж нөгөө нөгөө х***а манж гарч ирдг бхгүй юу зүгээр л х***а манж шаагаал.

Avatar

зочин 2025-05-24 66.181.179.254

Хувийн компани ашгийн байгуулгууд улныхнийг дарнгуйлан дарамтлан шимэгч өлөн ялаанууд кк

Avatar

Нэргүй 2025-05-24 66.181.160.56

Нийтийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний үнийг төр засаг хүчээр барих нь хамгийн буруу үйлдэл!!! Албадан бариад хэдэн жил тэслээ гэхэд цахилгааны үнэ шиг гэнэт дэлбэрэх болно!!!

Avatar

Нэргүй 2025-05-24 66.181.181.201

Муу хэлээд байдаг АН-ын төр барьсан жилүүдэд доллары н ханш өсөөгүй, бинзений үнэ нэмээгүй, аймгууд хар зам аар холбогдсон юм шүү !!!

Avatar

Нэргүй 2025-05-24 66.181.178.78

VANXANI SEKSEER ANUSDI BOOW XXNO80955877

Avatar

Нэргүй 2025-05-24 202.9.40.68

Нам төр хулгайлж толгойд шааж эзлн хулгаЙ шаасн х***а манж зулбасгуудыг яллж хаянаа худлаа маэж х***а пиздагууд худлаа монгол хүн болх гэж ядцн л******д эх орн нтр минь гэж худлаа шааж.

Avatar

Зочин 2025-05-24 139.5.219.137

Паа пүү ямар ир нэмээ бэ. УБ т А 92 шатахуун 2390 тэй байхад алслагдсан орон нутагт 2850 төгрөгтэй байдаг . Зөрүү нь 1л дутамд 460 төгрөг . Хөөрхий муу хэлээд байдаг АНын үед ( 2012-2016 онд ) хот хөдөөгүй шатахууны үнэ адил байсан үе бий . МАН л зөрүү гаргаад байгаа даа .Хөгжилтэй оронд алслагдах тусмаа хямд байдаг нь хүн амаа орон нутагтаа тогтвор суурьшилтай хувийн ААН ажиллуулахад тохиромжтой байлгадаг бодлого юм билээ

Avatar

зочин 2025-05-24 103.168.34.44

Энэ бол түгжрэлийг бууруулах цорын ганц арга зам мөн дөө.

Avatar

Нэргүй 2025-05-24 66.181.191.141

Шатахууны хэдэн компани давраад байхын их олон жил харж үзлээ ш дээ гөлгүүдийг. Улс хэн дуртай шатахуун хил гаалиар чөлөөтэй оруулдаг болгоод гадуур зархын чөлөөлчих наадуул чинь бүгд дампуурна. хэн баян байна шатахууны хэд баян байгаа шүү

Avatar

Temuujin 2025-05-24 202.126.90.84

200р нэмээд 20р багасгадгийг нь бүгд мэдэж байгаа шд.

Avatar

Уншигч 2025-05-24 202.126.89.25

Үнэ нэмсэн байдлыг ярихдаа эхлээд сүүлийн 8 жилд байнга өсөж байгаа доллар, мөнгөний ханшны уналтыг зогсоох талаар ямар ч ажил хийхгүй хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа Засгийн газартай ярих ёстой юм биш үү. Нефть боловмруулах үйлдвэрээ төлөвлөсөн хугацаандаа оруулахгүй байгаа. Эхэлж байгаа том төслүүд нь ихэнх нь гадны аж ахуйн нэгжээр хийлгэж валютаа гадгаш урсгахаар байгаа. Хийсэн бүтээн байгуулалтын ихэнх нь баялаг бүтээх биш байгааг бодох ёстой юм биш үү эрхэм бодлого боловсруулагч нараа

Avatar

зочин 2025-05-24 66.181.188.223

Та нарын хүчээр тэр засгийн газар чинь огцорчихлоо Улс орон самуун байдалд орлоо, Иргэдийг амьдрал хүндрэх шинжтэй, Та нар монголчуудыг зориуд хороллоо, Хүндрэлийг улам хүндрүүллээ,

Avatar

Нэргүй 2025-05-24 59.153.115.136

Огцорч байгаа засагийн газар аливаа юмны үнэ нэмэгэдэхэд чимээгүй байсаар 5 жил болсон шүү дээ. Тэхээр цаагуураа дэмжиж байна гэсэн үг. Сайд дарга нарын амнаас дандаа НЭМНЭ гэдэг үг гардаг болсон:::

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж