Хятад улс Афганистан болон Пакистан улстай харилцаагаа бэхжүүллээ

Хятад улс Афганистан болон Пакистан улстай харилцаагаа бэхжүүллээ

Хятад улс Афганистан болон Пакистан улстай харилцаагаа бэхжүүллээ

Хятадын гадаад хэргийн сайд Ван И Лхагва гаригт (2025.05.21) Бээжин хотноо Афганистан, Пакистаны Гадаад хэргийн сайд нартай албан бус гурван талт уулзалт хийлээ. Тус уулзалтад Пакистаны шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Мохаммад Исхак Дар, Афганистаны гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Мавлави Амир Хан Муттаки нар оролцов. Гадаад хэргийн сайд нар яриа хэлэлцээний үр дүнг нааштай үнэлж, гурван талт механизмын нөөц бололцоогоо цаашид ашиглах, харилцан хамтын ажиллагааг ахиулах талаар найрсаг, гүнзгий санал бодлоо солилцсон байна.

Ван И хурлын талаар дүгнэхдээ долоон шийдвэр танилцуулсан. Үүнд:

  • Нэгдүгээрт Хятад улс Афганистан, Пакистан улстай улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, сайн хөрш, найрамдалт харилцаагаа дэмжих болно. Улмаар Хятад улс хоёр орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замд дэмжлэг үзүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний нэр төрийг нь хамгаалахыг дэмжинэ.
  • Хоёрдугаарт, гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээний механизмын үүргийг гүйцэтгэж, Хятад-Афганистан-Пакистаны гадаад хэргийн сайд нарын зургаа дахь удаагийн яриа хэлэлцээг Кабулд хуралдуулахыг хичээх.
  • Гуравт, солилцоо, дипломат харилцаагаа бэхжүүлэх. Афганистан, Пакистан хоёр улс дипломат харилцаагаа ахиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, аль болох хурдан Элчин сайдаа солилцох зарчмыг тохиролцов. Хятад улс үүнийг сайшаан хүлээн авч, Афганистан, Пакистаны харилцааг сайжруулахад цаашид ч тусалсаар байх болно.
  • Дөрөвдүгээрт, "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг Афганистан руу сунгах, бүс нутгийн холболтын сүлжээг бэхжүүлэх.
  • Тавдугаарт, практик хамтын ажиллагааг урагшлуулж, хүрээг өргөжүүлж, өндөр түвшинд гаргах. Хятад, Пакистан болон Афганистаны сэргээн босголт, хөгжлийг дэмжих болно. Мөн Афганистантай худалдааны солилцоогоо өргөжүүлж, тус улсын хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэхэд туслахад бэлэн байна.
  • Зургадугаарт, терроризмын бүх хэлбэрийг эсэргүүцэж, хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд тал бүрийн террорист хүчинтэй тэмцэж, бүс нутгийн улс орнуудын дотоод хэрэгт гаднын, хөндлөнгийн оролцооноос сэрэмжтэй байхад туслах болно.
  • Долдугаарт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, тал бүрийн хөгжил, сэргэн мандалд сайн гадаад орчныг бүрдүүлэхийг хичээнэ гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж