Бельгийн ирээдүйн хатан хаан гадаад оюутны хоригт багтжээ

Бельгийн ирээдүйн хатан хаан гадаад оюутны хоригт багтжээ

Бельгийн ирээдүйн хатан хаан гадаад оюутны хоригт багтжээ
Өдгөө 23 настай Бельгийн ирээдүйн хатан хаан болох гүнж Элизабет нь нэр хүндтэй Харвардын их сургуульд элсээд нэг жил болсон. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн засаг захиргаанаас тавьсан хориг арга хэмжээ нь гүнжийг тус сургуульд үргэлжлүүлэн суралцахад нь саад хийж магадгүй байна. Тодруулбал, Трампийн засаг захиргаа Пүрэв гаригт (2025.05.22) Харвардын их сургуулийн гадаад оюутан элсүүлэх эрхийг цуцалсан.
Мөн аль хэдийн элссэн гадаад оюутнуудыг өөр сургууль руу шилжүүлэхийг шаардсан бөгөөд хориг арга хэмжээг АНУ-ын бусад их, дээд сургуульд хэрэгжүүлнэ гэж сүрдүүлсэн юм.
Энэ талаар Бельгийн Хааны ордны хэвлэлийн төлөөлөгч Лоре Вандорн мэдэгдэхдээ, "Гүнж Элизабет эхний жилээ дөнгөж дуусгалаа. Трампийн засаг захиргааны шийдвэрийн үр дүн ойрын өдрүүдэд буюу долоо хоногт тодорхой болно. Одоогоор бид нөхцөл байдлыг судалж байна" гэжээ. Ордны олон нийттэй харилцах албаны дарга Ксавьер Баерт нэмж хэлэхдээ, "Одоогоор бид энэ асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд зохицуулахыг хичээх болно. Ирэх долоо хоногт их зүйл тохиолдож магадгүй" гэж нэмж дурдсан байна.
Гүнж Элизабет Харвардын их сургуульд төрийн бодлогын чиглэлээр суралцаж буй.
Тэрбээр магистрын хоёр жилийн хугацаатай хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ нь оюутнуудын хэтийн төлөвийг өргөжүүлж, төрийн албанд амжилттай ажиллах ур чадварыг дээшлүүлдэг гэж сургуулийн цахим хуудсанд тодорхойлон тэмдэглэжээ. Гүнж Элизабет нь Филипп хаан, Матильд хатан нарын дөрвөн хүүхдийн ууган нь учраас Бельгийн хаан ширээг залгамжлах учиртай. Тэрбээр Харвардад суралцахаасаа өмнө Их Британийн Оксфордын их сургуульд түүх, улс төрийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Харвардын их сургуулийн захиргааны зүгээс Трампийн хориг арга хэмжээг хууль бус гэж буруутгаж, олон мянган оюутнуудад нөлөөлж буй энэ үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ авсан гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж