Өнөөдөр дараах байршилд зам хаана

Өнөөдөр дараах байршилд зам хаана

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Өнөөдөр дараах байршилд зам хаана

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр /2025.05.24/ болохтой холбогдуулан 06:00-18:00 цаг хүртэл дараах байршилд авто замын хөдөлгөөнийг хаана.  Тодруулбал,

  • Цэцэг төвийн уулзвар
  • Зоос гоёлын уулзвар
  • Сансарын имартын уулзвар
  • Бөхийн өргөөний уулзвар
  • Зүүн 4 замын уулзвар
  • Нарантуул захын уулзвар
  • Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц
  • Дүнжингаравын урд зам
  • Улиастайн уулзвар
  • Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам
  • Маршалын гүүрний хойд уулзвар
  • Хоум плаза
  • Гандигийн гудамж
  • Олимпийн гүүр
  • Гадаад хэргийн яамын уулзвар
  • Сүхбаатарын Талбай

Нийслэлийн биеийн тамир спортын газраас энэхүү арга хэмжээг зохион байгуулах бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд цагдаагийн байгууллагаас дээрх хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Цагдаагийн байгууллагаас жил бүр автомашингүй өдөр болон Улаанбаатар марафон арга хэмжээн дээр хөдөлгөөний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 24-ний өдөр 06-18 цагийн хооронд тодорхой хэмжээний зам хааж, Улаанбаатар марафоныг зохион байгуулна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой гудамж, замууд дээр хязгаарлалт тогтоосон байгаа. Замын хязгаарлалттай хэсэгт тээврийн хэрэгслээ үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд өмнөх өдөр нь тээврийн хэрэгслээ өөр газар байршуулж хөдөлгөөнд оролцох зэргээр Улаанбаатар марафон арга хэмжээнд саад болохгүй байхыг уриалж байна” гэв.

Мөн зам хаасан хэсэгт цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл, унадаг дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож бага насны хүүхэд болон явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарал хандуулж ажиллана. Тиймд, эцэг эхчүүд мөн бага насны хүүхдүүддээ хараа хяналттай байхыг зөвлөлөө.

May be an image of map and text that says '30ос гоёлын уулзвар Е-мартын уулавар Цэцэг тевийн уулзвар Зγун замын уулзвар ၀ Natora AmsementPar erkH0coen 18.00F00 MNO KHOROO Нарантуул Bogdi Жаргалант хотхоны буцаж эргэлт уулзвар H ΘгеемеΡ захын нухэн гарцын уулзвар Direnganaes 9XOPOO Mongole Mongolia-Japan Japan Hosprta OMNUMS กชนในา 210FDO Маршал гуурний ХОЙД уулзвар Аугуйн зам Аунжингаравын дунжингаравынуразам YPA зам'

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 50 минутын өмнө 202.126.90.117

7 хоног бүр шахуу ийм балай арга хэмжээ зохиохоо болиочэээ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.68

Түрүүний бөөс нам төр хулгайлж толгойд шаасн х***а манж гажиг л******д х***а манжда очж галзуурарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж