Тойм: Иргэд нь жагсч, эрх баригчид бүгэв

Тойм: Иргэд нь жагсч, эрх баригчид бүгэв

Тойм: Иргэд нь жагсч, эрх баригчид бүгэв

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Өнгөрч буй долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал болон Хамтарсан засгийн газрыг тараах асуудал олны анхаарлын төвд байлаа. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ болон ард иргэдээ ялаа гэж дуудсан түүний үг нийгмийн бухимдлыг төрүүлж, түүнийг огцрохыг шаардсан жагсаал Төрийн ордны гадна үргэлжилж байна. Харин Төрийн ордон дотор улс төрийн нөхцөл байдал хурцадмал, Засгийн газарт хамтарсан намын сайдууд Ерөнхий сайдын үг-үйдлийг хамгаалсан байр суурийг илэрхийлэх болсон. ХҮН намын дарга Т.Доржханд бүр төрийн өндөр албан тушаалтнууд хамтдаа шалгуулъя гэх байр суурийг гаргасан. Тэгвэл МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдын хувь хүний асуудлыг намын асуудал болгохыг шүүмжилсэн байр суурийг илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах болон Засгийн газрыг унагаахтай холбоотой асуудал орж ирээгүй байгаа юм.

"МОНГОЛЧУУД ЯДУУ ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ ГЭЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.


Тэрбээр "Бид С.Зориг агсныхаа үгээр явж ирсэн. Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавья. Намынхаа эрх ашгийг хоёрдугаарт тавья, харин хувь хүний эрх ашгийг гуравдугаарт тавья гэж зорьж ажилласан. Миний хувьд Хамтарсан засгийн газраас хэзээ ч урвахгүй гэдэг байр суурьтай байна. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл энэ байр суурин дээрээ байж чадсан.  МАН-ын зүгээс АН-ын нэр бүхий гишүүд Хамтарсан засгийн эсрэг байгаа учир Хамтарсан засаг байгуулах асуудлыг дахин ярилцъя гэдэг асуудлаар хуралдаж байх шиг байна. Тэгэхээр бид шийдвэр гарахыг хүлээж байна. Харин шийдвэрт нөлөөлөхийг хүсэхгүй байна. Хамгийн гол нь Монголчууд ядуу хэвээрээ, Улаанбаатар хот утаатай чигээрээ үлдвэл үүнд хэн хариуцдага хүлээх вэ гэдэг асуудал байгаа. Тийм учраас МАН өнөөдрийн хурлаараа Монгол Улсын эрх ашгийн бодож байна уу гэдгээ эргэн сайн харцгаагаад дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна.

Миний сонссоноор АН засагт хамтарсан хэр нь, намын гишүүд нь үгээ хэлээд байна гэдэг зүйлийг ярьж байгаа юм билээ. АН өөрөө олон ургалч үзэлтэй нам шүү дээ. Өөрийнх нь засаг байсан ч гэсэн манай намын гишүүд шүүмжилдэг. Манай намын гишүүд өөрийнхөө Ерөнхий сайдыг шүүмжилдэг хүмүүс шүү дээ. Тийм учраас өөрийнхөө өнгө төрхөөр л байгаа. Үүнийг МАН-ын нөхдүүд ойлгож, хүлээж авч сурах хэрэгтэй. Түүнээс биш засагт хамтарлаа гээд намынхаа гишүүдийн амыг барина гэсэн үг биш. Ийм хэлэлцээрийг бид нар хийгээгүй. Бид Монгол Улсын эрх ашгийг бодож ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Бид ч мөн АН-ын Улс төрийн зөвлөл дээрээ энэ асуудлыг ярина. Бид итгэл үнэмшлээрээ хамтарсан шүү дээ. Энэ итгэл үнэмшил Монгол Улсын эрх ашигт байна. Харин улсынхаа эрх ашгаас урвасан бол эвсэл задрах ёстой. Хамтарсан засаг тарах хэрэгтэй. Улсын эрх ашгаа орхиод намын эрх ашиг, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байвал, цаашдаа ч ингээд явна. Түүнээс биш АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. Эрх ашгаасаа урвахгүй. Тавьсан зорилгынхоо төлөө ажиллана.

Эргээд харахад өнгөрсөн найман сарын хугацаанд АН хоёр удаа л завсарлага авсан. Завсарлага авахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэдэг тухайд огт завсарлага аваагүй.

АН-ын тодорхой гишүүд санал, санаачилга гаргасан. Тэгэхдээ АН-ын Улс төрийн зөвлөл хэзээ ч Хамтарсан засгийн газрын үйл хэрэгт садаа болох шийдвэр гаргаж байгаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс бид байгуулсан гэрээнийхээ талд хатуу байр суурьтай байгаа" гэлээ.

"ЗАСГАА АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД 2 ТРИЛЛИОН ТӨГРӨГ ГИШҮҮДЭД ТАРААЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ:

-Хамтарсан засгийн хувь заяа гэхээсээ илүүтэйгээр монголчуудын эрх чөлөө, ардчиллын хувь заяа шийдэгдэх гэж байна. Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдана. Тэндээс ямар нэгэн шийдвэр гарна. Би хөдөө орон нутгаар томилолттой явж байлаа. Замын дундаас хүрээд ирлээ. Учир нь МАН-ын Бага хурлаас нэг шийдвэр гарна. Хамтдаа төсөөлье. Жишээлбэл, хамтарсан засаггүй Засгийн газраа байгуулъя эсвэл Ерөнхий сайд ажлаа өглөө гэж бодъё. Ямар ч шийдвэр гарсан парламент руу орж ирнэ. Парламент дээрээ кнопоороо тогтоон барина гэж үзээд энэ үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Сураг сонсож байгаа мөнгөний тоо замбараагаа алдлаа. Засгаа авч үлдэхийн тулд хоёр триллион төгрөг зарцуулж байгаа гэх сураг дуулдлаа. Нам нь шийдсэн хэдий ч эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ерөнхий сайд өөрөө ажлөө өгье гэж шийдсэн ч УИХ-аар заавал хэлэлцэнэ. Тэнд кнопоороо үлдэнэ гэж сонсогдлоо. Гишүүдэд мөнгө тарааж байна гэсэн үг. Шинэ сонин зүйл биш. Өмнө нь 2018 оны Засгийн газар ч ЖДҮ-ийн асуудлаар ч ингэж байсан.

Т.ДОРЖХАНД: ДАНГААРАА ЗАСАГЛАВАЛ 35 ЖИЛИЙН АЛДААГАА ДАВТАНА

Т.Доржханд: Дангаараа засаглавал 35 жилийн алдаагаа давтана

Тэрбээр "Би маш тодорхой байр сууриа илэрхийлье. Нэгдүгээрт, ХҮН намын даргын хувьд байр сууриа хэлье. Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь Монгол Улсын эрх ашиг юм байна гээд анхнаас нь зөв гэж ярьсан. Ийшээ явахгүй бол Монгол хөгжихгүй юм байна гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж, улсын 21 аймгаар гурван удаа тойрсон. Нийт 160 сумын иргэдтэй уулзсан. Үр дүнд нь нийт монголчуудын 50 гаруй хувь нь дэмжиж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн байдаг. Та бүхэн эргэн санах хэрэгтэй. Өмнөх УИХ-ын 76 гишүүнээс нэг гишүүн нь ганцаараа бүх аймаг, орон нутгаар явж, иргэдтэй уулзсан. Гурван жил явсан ажил. Таван удаагийн оролдлогоос дөрөв нь бүтэлгүй болсон. Хамгийн сүүлд 2023 онд Ардчилсан намын удирдлага солигдож, хэлцэлд хүрч, улсаа хөгжүүлэхийн төлөө бие биедээ дэгээ тавьдаг бус хоёр нам хоорондоо хэрэлддэг тогтолцоог халъя гэсэн. Үүний үр дүн хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Ердөө л энэ. Хамтарсан Засгийн газарт ХҮН нам ороход сөрөг хүчин байх ёстой гэж шүүмжилдэг.

Хэрвээ ХҮН нам Засгийн газартай хамтраагүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутагт олон суудал авах байсан нь үнэн. Энэ бол ХҮН намын эрх ашиг. Тэрнээс Монгол Улсын эрх ашиг биш.

Өнөөдөр магадгүй Т.Доржханд хамгийн өндөр ретингтэй улстөрч байх байсан нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жил маш хүчтэй сөрөг хүчин хийж байсан. Энэ удаа Т.Доржханд чимээгүй болсон гэж ярьж байна. Наймуулаа парламентад суудал авч, хүчтэй сөрөг хүчин болох байх гэсэн хүлээлт байсан нь үнэн. Гэхдээ Т.Доржханд, ХҮН намын өөрийн ретингээс биш Монгол Улсын эрх ашиг дээр хатуу байр сууриа нэгтгээд явж байна. Ингээд хамтарсан Засгийн газарт орсонд хувьдаа талархдаг. Энэ бол улс орны эрх ашиг юм. Дэлхий ертөнц огцом өөрчлөгдсөн. Дэлхийн 100 жилийн түүхэнд ийм тодорхойгүй байдал үүсч байгаагүй. Өнөөдөр 3.5 сая хүн амтай Монголд битгий хэл, 350 сая хүн амтай Арабын улсууд нэгдэн хүнд сорилтыг давж байна. Энэ үзэл санаа бол өнөөдрийн нөхцөл байдлыг илтгэж байна. Хамтарсан Засгийн газар үүсээд хамгийн олон суудал авсан улс төрийн хүчин нь улс орны эрх ашгаа урдаа тавьж, өөрийн улс төрийн ашиг сонирхлоо хойшоо тавьж байгаа нь дэлхий даяар болж байгаа үйл явдал дунд зөв сонголт хийсэн байна гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй байна.

МАН-ынхан хариуцлагатай байцгаая. Та нар 100 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархаж, дүгнэдэг. Та нарын өмнө улс орны эрх ашиг байна уу, танай намын эрх ашиг байна уу.

Дэлхий ертөнц үймээнтэй байгаа нөхцөл байдалд та нар эдийн засгийн хямралыг дангаараа гаталж чадах уу. Би чадахгүй гэж харж байна. Мөн МАН-ынхан парламентад 68 суудалтай. Бүгдээрээ бүх асуудал дээр ирээд кноп дарж чадах уу. Зургаан сар болоод л Засгийн газар нь солигдоод байх уу. Энэ хэнд хэрэгтэй вэ. Парламент чадамжгүй учраас Ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэдэг  тоглоом руу орж байна. Монгол Улс ардчилсан, эрх чөлөөтэй улс байгаасай, иргэд нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг байгаасай, эдийн засаг нь эрх чөлөөтэй, парламент нь бэхжээсэй гэж энэ шийдвэрийг гаргасан.

Манай хоёр хөрш улс нэг нам, нэг хүн засагладаг улс.

Дунд нь байгаа Монгол Улс олуулаа засагладаг, шийдвэр гаргадаг эрх чөлөөтэй улс байгаасай гэж том алхсан. Ийм тогтолцоо бол дэлхийн баруун Европ дээр байдаг ганцхан хамтрах боломж бий.

Дангаараа явах юм бол 35 жилийн түүхээ давтана. Өнөөдөр 14 мега төслийн тав нь эхлээд явж байна. Өнгөрсөн 34, 75 жил гацсан төсөл өнөөдөр эхэлж байгаа нь үнэн. Би Ардчилсан намыг шүүмжилмээр байна. Намын дарга нь гарын үсгээ зурж, олонхиороо шийдвэр гаргасан мөртлөө зарим гишүүд нь өнөөдөр сөрөг хүчин байх нь зүйтэй, Засгийн газраас гар гэж байна. Ийм байдлаар хандаж байгаа  нь асар буруу жишиг.

Яагаад гэхээр эх оронч үзлийн доор нуугдаж, том төслийг гацаадаг байсан бол өнөөдөр эрх чөлөөгөөр халхавчилж, олонхын шийдвэрийг дагахгүй, эрх ашгаа дагаж болохгүй.

Муу хэлүүлж болно. Улстөрч хүн магтуулж, алга ташуулдаггүй. Улс орны эрх ашгийн талд байх ёстой. Хамтарсан Засгийн газар байх ёстой. Цөөн монголчууд хоёр хуваагддаг байдлыг засъя гэдэг нь зөв санаачлага. МАН-ын Бага хурал нь хуралдах юм байна. Түүхэн 100 жилийн нам юм бол тулгатай байгаарай гэж хэлье. Гэрээн дээр хэн нэгэн гарын үсэг зурж, хамтарсан Засгийн газрыг огцруулна гэсэн тохиолдолд хүчингүй болно гэсэн зүйл заалт огт байхгүй. ХҮН нам болон Ардчилсан намын гишүүд жагсаал дээр очиж гарын үсэг зурсан. ХҮН намаас сонгогдсон Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно гэдгээ хэлсэн байгаа. Хамтарч байгуулсан гэрээнд ийм зүйл заалт огт байхгүй. Манай  намын хурал оройн 17.30 цагт болж, гэрээгээ дүгнэнэ. УИХ-ын дарга дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөртэй хамт нотлогдоогүй хөрөнгийг улсын өмч болгох тухай хуулийг өргөн барилаа. О.Алтангэрэл сайдын өргөн барьж байсан хуулийг өөрчилж, хэрвээ та нийтийн албан тушаалтан байгаад орлогоо нотолж чадахгүй бол түүнийг төвлөрүүлнэ гэдэг агуулга бүхий хуулийг өргөн барилаа. Засгийн газар тарах асуудлыг яриагүй. Хуулийн үндэслэл байхгүй.

Хэрэвзээ хадаг дээр урилгаа тавьж, ХҮН намынхан улсынхаа эрх ашгийнхаа төлөө хамтран ажиллах санал тавьж, урилга ирүүлсэн. АН-д мөн адил урилга ирүүлсэн. Өнөөдөр тэр урилгаа ирүүлчихээд үндэслэлгүйгээр эсвэл цөөн хүн Засгийн газрын сайд болохын тулд явж байгаа жижиг эрх ашиг дээр МАН шийдвэр гаргавал тун харамсалтай. Цаашаа Монголын парламентыг хаус байдалд оруулах юм байна, бүтэхгүй юм байна, Ерөнхийлөгчийн засаглал руу орно гэдэг зураг зурсан гэж хэлнэ. Бид муу хэлүүлж байгаа ч парламентын талд байна. ХҮН нам эвссэн сөрөг хүчин биш эрх баригч нам. Хэдэн суудалтай байхаас үл хамаарна. МАН л засагладаг бусад нь сөрөг хүчин гэдэг зүйл байхгүй. Хэрвээ дүрмийн бус, хууль бус, өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр гаргавал жинхэнэ сөрөг хүчин гэдгийг үзүүлнэ. Та нар улсынхаа эрх ашгийн төлөө биш бол дараагийн үе гарч ирж хариуцлага тооцох болно" гэв.

ХАМТАРСАН ЗАСАГ ОТГОН ХУРАЛДААНАА ХИЙЖ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨРГӨДЛӨӨ ӨГНӨ

Үүсээд буй улс төрийн нөхцөл байдлаас МАН-ын Бага хурал товлогдож, тус хуралдаанаас улс төрийн шийдвэр гарсан. Тодруулбал хоёр хоногийн өмнө хуралдсан МАН-ын Бага хурлаас хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс АН-ыг гаргах нь зүйтэй гэж шийдсэн. Бага хурлын шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн зөвшөөрөөгүй тул огцрох өргөдлөө өгөхөөр болж, улмаар хамтарсан Засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нөхцөл бүрдэв.

Тэгвэл  Л.Оюун-Эрдэнийн кабинет өнөөдөр /2025.05.23/ Засгийн газрын отгон хуралдаанаа хийж, үүний дараагаар Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгөхөөр болжээ.

Үндсэн хуулийн 43.2 дугаарт зааснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Гэхдээ Ерөнхий сайд ямар ч шийдвэр гаргасан түүнийг УИХ-аар хэлэлцэж шийдэх хуулийн заалтууд бий.

Ямартай ч өнөөдөр Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгснөөр Засгийн газрыг шинээр байгуулах нөхцөл үүснэ. Шинэ Засгийн газрыг байгуулах процесс хуулийн дагуу 30 хоногийн дотор явагдах ёстой. Харин заасан хугацаанд Засгийн газрын дараагийн бүтцийг эмхлээгүй тохиолдолд Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах шийдвэр гаргана.

Товчоор бол Ерөнхий сайдын огцрох асуудлыг эхлээд УИХ-аар хэлэлцэнэ. Хэрэв парламент Л.Оюун-Эрдэнийн огцрох өргөдлийг хүлээж авахгүй бол Засгийн газрын тухай хуульд зааснаар зургаан сарын хугацаанд засаг огцрох болон Ерөнхий сайдын томилгоо яригдахгүй.

Гэхдээ хэдийнэ дараагийн Ерөнхий сайдын сураг гарч эхлээд буй.

Дараагийн Ерөнхий сайдад Б.Жавхлан, Н.Учрал, Я.Содбаатар гэдэг нэрс яригдаж байгаа гэх шуум байна. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тухайд сайдын суудлаас татгалзсан сурагтай.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бодит баримт 2025-05-25 103.57.95.147

Халтар гөлөг өө чи тут. Монгол төр арабийн халтараар тутахгүй.Бас арабаар жишээ татаж байна аа. больж үз. Монгол орн хэдэнтээ эргэж тойрч явахдаа ард түмний маань амьдрал ямаршуухан байна цаашид юу хаана нь хийвэл зохих вэ? гэж хараа юу чи .хэнийг хуурч хаанаас хулгай хийж болох орон зүй нүх сүв байгааг л харж явсан гэвэл илүү тохирно.

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2025-05-25 103.57.95.147

Гантөмөр өө. Өндөөр ийм болгосон та нар эхлээд өөрсөдөдөө хариуцлага ярьж .Юу ирээдүйн хариуцлаг вэ? өнөөдөр хэнд харицлах хүлээлгэх гэж асуух нь би арай гэж олж авсан зөөлөн суудлаа алдахгүй гэх санаагаа нуух яадаж эргүү тэнэглэлээ гайхуулж хэрэггүй.Та нар төрийн ажлыг хэрхэн будилуулж булингартуулав. Энэ будлиан булингараа арилгаж засахгүйгээ цаашаа тунгалагшина гэж байгүйг тэнэг хүн ч гадарлах биз, Иргэдээ тэнэг ,би илүү ухаантан гэж бодоо ? Тийм юм байдаггүй юм Гантөмөр өө

Avatar

Удган 2025-05-25 122.201.31.33

лодой ялааг худал мэдээлэл тараасны төлөө АТГ шалгах ёстой Энэ мэдрэл болон байх

Avatar

Зочин 2025-05-25 66.181.190.111

Одоо Монгол хүн бүрийн хүсч хүлээж байгаа ганц зүйл бол шударга ёсыг тогтоож, эдийн засгаа өөд татах. Харамсалтай нь худалч хувийн эрх ашгаа бодсон хуурамч улс төрчид олширчээ.Бидэнд маш их боломжууд байсан. Одоо боломж хумигдаж байна.

Avatar

Зочин 2025-05-25 139.5.218.41

АН МОНГОЛЧУУДЫГ ЁСТОЙ ТАЛЦУУЛНА ГҮЖИРДЭНА ХОРЛОНЛ ГЭЭД ОЛОН ИД ШИДТЭЙ НАМ ДЭЭР НЬ КАЗАКУУД ОДОО ХАА САЙГҮЙ КАЗАКУУД Л БҮҮР ИХ САНАНАА ДАРГА САЙД РУУ Л АВИРААД БАЙГААГ ЖААХАН АНЗААРАХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙХ ШҮҮ

Avatar

Зочин 2025-05-25 139.5.218.41

ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД НАР МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ. ХАРИН ТАТВАР,БАНКНЫ ХҮҮ АСАР ӨНДӨР, ЗЭЭЛИЙГ ХҮҮ АСАР ӨНДӨР, МӨН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ, ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭ НЭМЭХГҮЙ БАЙГАА ДЭЭР ТЭТГЭВРЭЭР ОРОЛДОЖ БАЙГАА ЭНЭ БУСАРМАГ ҮЙЛДЛҮҮД Л ИРГЭДИЙН АМЬДРАЛД АСАР ДАРАМТТАЙ ҮНЭН ЯДУУГИЙН ТУЙЛД ХҮРГЭЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2025-05-25 107.189.4.209

Иргэдээ ялаа гэж доромжилдог ЕС ыг анх удаа харлаа. Өөрөө огцрохгүй бол чирүүлээд л гарах байхдаа.

Avatar

Нэргүй 2025-05-25 66.181.186.174

Еоөнхий сайд өргөдлөө өгөөд вах нь нэн тэхгүүйний асуудал боллоо. Үнэ нэмэгдүллж шантажлах нь ичгүүртэй асуудал, байдхл улам л ОЭ-нд муу болно ойлгооч….

Avatar

Нэргүй 2025-05-25 174.228.99.54

дажгүй ажиллаж байгаа гэж бодож байна

Avatar

Нэргүй 2025-05-25 202.9.40.151

Жагсагчид Монголчуудыг мөнхөд ядуу байлгах хүсэлтэй юм байна. Хөлсний ялаануудыг яая даа байз. Монголчуудыг илт мөнгөнөөс дорд үзэж байхад та нар зүгээр л байгаад байдгийг ойлгохгүй байна. эх орныхоо төлөө тэмцдэг хүмүүс байхгүй болчихсон юмуу

Avatar

Нэргүй 2025-05-25 202.180.219.28

oyuunerdeniig ogtsruulah hereggyi.ehelsen ajlaa duusgag.harin daraagiin songuuld songohgyi baihad boloo.

Avatar

Иргэн 2025-05-25 103.212.119.233

Огцрох амархан жагсаалд оролцон 10 гаруй хоног үймүүлж байгаа хүмүүсийг хэн далдуур дэмжээд байгааг илрүүлээд нэр устай нь мэдээлчих сэтгүүлч байх л ёстой доо. Харин ЕС, 3 нам хамтарсан ЗГ-ыг огцруулалгүй ажлыг нь хэвээр үргэлжлүүлэх шийдвэрийг УИХ -ын маань эрхэм гишүүд гаргаж иргэдийнхээ итгэлийг биелүүлэх байх л гэж найдья.Засаг төрийн тогтвортой байдал өнөөдөр хамгийн чухал шүү.

Avatar

Нэргүй 2025-05-25 66.181.177.35

SAWI80955877

Avatar

Баабар 2025-05-25 202.126.89.43

иргэд гэж юу байхавээ тэжээвэр хөлснийхөн гэж бол байна

Avatar

Зочин 2025-05-25 103.168.34.167

ЕСайд Оюун Эрдэнийг халж солих хэрэггүй. Алдахгүй хүнгэж баыдаггүй юм.

Avatar

Нэргүй 2025-05-25 124.158.104.126

ЕС одоо ажлаа өгөөд …….. ерөнхийлөгч , эсвэл УИХ -ын дарга болохоо бэлдэх хэрэгтэй. Энэ л хамгийн эрүүл санаа. Суудлаасаа зуурч чаргуулдах хэрэггүй.

Avatar

зочин 2025-05-25 66.181.180.209

Чиний мэддэг зүйл биш, Монголд ажлаа тууштай явуулах байнгын ажиллагаатай засгийн газар хэрэгтэй байна, Ард иргэд ,Засгийн газарыг тогтвортой ажиллуулж,төлөвлөсөн ажил амласан амлалтаа хэрэгжүүлэхийг хүсч байна, Төр засаг хэн нэгний тоглоом болж болохгүй, Шүүмжлэл их өрнүүлж эх орончийн дүрд тоглодог буруу санаат этгээдүүд монголд маш олон байна,Ийм этгээдүүдэд автаж хүүхэд шиг хууртаж улс орноо сүйтгэж,амьдралаараа хохирч болохгүй

Avatar

Зочин 2025-05-25 192.82.92.42

Тев талбай гэж заваан бохир, хог н**ш, зай завсаргуй, ( энэ том асараа авч еер газар менгее хиймээр ) естой исмээр гутмаар. Энэ их дуутай, орилж чарласан мотоцикл, темруудээ хориглоочээ!!!!!

Avatar

Нэргүй 2025-05-25 66.181.186.174

Ерөнхий сайд нэн даруй зайлах хэрэгтэй одоо Засгийн ажилд 1 өдөр ч оруулж болохгүй юу ч хийж мэднэ ээ Нэгэнт итгэл алдсан тул нэн даруй түр ч гэсэн тусгай нөхцөлөөр ажиллах хэрэгтэй шүү…

Avatar

Нэргүй 2025-05-25 66.181.183.88

АН гэж ардчиллыг уландаа гишгэсэн харгис бүлэглэл МОНГОЛЧУУДЫН ТАЛЦУУЛАХАА ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ. Хулгай луйвар хийх, үймээн самуун дэгдээхээс өөр эерэг ажил хийгээч

Avatar

Нэргүй 2025-05-25 124.158.104.126

ЕС огцрохоос өөр замгүй болжээ. МАН буруугаа хүлээж сур. Зуу гаруй жил азаргалсан МАН өөрчлөгдөж эрүүл замдаа орох хэрэгтэй. Үнэндээ МАН хуучин сэтгэлгээ түүнийхээ инерцээр, булхайгаар олон жил явж ирлээ.

Avatar

Нэргүй 2025-05-25 66.181.177.35

SEXSDI80955877XUCHINDUULI BOOW XXI ANUSDI80955877

Avatar

Зочин 2025-05-25 202.179.18.210

Хөлсний жагсаал шударга, дайчин Ерөнхий сайдыг боорлож байгаад огцрууллаа. МАН-ын удирдлагууд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг хамгаалах нь байтугай далдуур дэмжиж байжээ. Одоо энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд хэн нь шударга түшээ, хэн нь хөлсний гишүүд гэдэг нь ялгарна.

Avatar

зочин 2025-05-25 66.181.189.242

Гадаад хүчин зүйлээс голчлон хамаарч, манай эдийн засаг муудаж ,зөвхөн эхний 4 сард төсөв 12,7 хувь буюу 1,3 их наядаар тасрав,, Энэ байдал мөд засрахгүй бүр хүндрэнэ,Гэтэл ардчилагч гэх бүлэг этгээд элдэв шалтаг олж,жагсаал цуглаан олон хоног зохион байгуулж, Засгийн газрыг унагаж,самуун дэгдээв,Хийх ажлыг нь унтраах зорилготой,Хоёр хөршийг байнга хараана, Шатахуун бараандаа татвар нэмбэл бид яах билээ Улсын эдийн засаг бүр хүндрэнэ Иргэдийн амьдрал бүр муудна,Үүнийг эд нар мэдэхгүй гэж үү,

Avatar

зочин 2025-05-25 66.181.189.242

АН бол монголыг яг Украины нацистүүд шиг сүйрүүлэх зорилготой буруу санаатнууд Эх орончид болж жүжиглэнэ, Ард иргэдийн төлөө зүтгэгчид болж нийгмийг хуурна, Цаанаа улс орноо ард иргэдээ хохироогч буруу санаат нийгмийн дайснууд,Барууны тавиулууд, Монголчууд ийм үл бүтэх этгээдүүдэд олон жил хууртаж, амьдралаараа хохирч байна

Avatar

зочин 2025-05-25 66.181.189.242

АНУ бараг бүх оронд хилийн татвар ногдууллав, Бүр өөрийн холбоотон европын холбоонд 50 хувийн татвар ногдуулж энэ нь 6-р сарын 1-ээс хэрэгжинэ, Хоёр хөрш энэ жишгээр биднийг нөхөрсөг бус орон гэж үзэж шатахуун бараандаа хилийн татвар нэмбэл бид яах билээ, Фашистууд гэж баахан гонгиноно,Төрийн тэргүүнүүдийг нь яргачид гэж баахан бархирна,Өөр юу ч чадахгүй, Иргэд л амьдралаар хохирно, Эдийн засаг бүр унана,Улс орноо авч явах засаг төрийн тэнхээ тамир сулрана,Бараг бүр тэнхэлгүй болох биз,

Avatar

Нэргүй 2025-05-25 66.181.188.212

ЭНЭ ТЭНЭГ ЖАГСААЛ ЦУГЛААНАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЯМАР ХӨГИЙН АЖИЛГҮЙ ШААРНУУД ВЭ? ХӨЛСНИЙ ЭТГЭЭДҮҮД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж