АН: Намын нэр хүндэд илтэд халдаж байгаа учир МАН-д шаардлага хүргүүлж байна

АН: Намын нэр хүндэд илтэд халдаж байгаа учир МАН-д шаардлага хүргүүлж байна

АН: Намын нэр хүндэд илтэд халдаж байгаа учир МАН-д шаардлага хүргүүлж байна
“Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тарааж байгаа учраас Монгол Ардын намд дараах шаардлагыг хүргүүлж байна.
Ардчилсан Нам нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгийн дараа Монгол Ардын намаас ирүүлсэн хамтран ажиллах урилгыг хүлээн авч, Монголын эрх ашигт өндөр ач холбогдол бүхий эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрийг боловсруулан, Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргасан билээ.
Энэ хүрээнд өнгөрсөн 10 сарын хугацаанд Ардчилсан Нам нь эрчим хүчний хараат байдлыг бууруулах дэд бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, 18 жилийн турш гацсан хил холболт болон худалдааны хэлэлцээрийг урагшлуулж, та бүхний зүрхшээн хөндөөгүй авлигын тэмцэлд бодит алхам хийж Монголын эрх ашигт нийцсэн олон ажлыг бодитоор эхлүүлсэн.
Гэвч харамсалтай нь Монгол Ардын Нам VI дугаар Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газраас Ардчилсан Намыг гэнэт, ямар ч албан тайлбаргүйгээр хасах шийдвэр гаргасан тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл болсон.
Энэхүү шийдвэрийг “Ардчилсан Нам хамтарсан гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тараасан нь улс төрийн соёлд ёс зүйгүй үйлдэл төдийгүй Монгол төрийн түүхэнд харамсалтай үйл явдал боллоо.
Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам байгуулсан гэрээгээ зөрчиж, уг шийдвэрийн хариуцлагаас зайлсхийж, ёс зүйгүй улс төрийн шийдвэр гаргаж, улс төрийн тогтворгүй байдал бий болгох нөхцөл бүрдүүлж байна.
Иймд дараах шаардлагыг Монгол Ардын Намд албан ёсоор хүргүүлж байна.
I. МАН-ын VI дугаар Бага хурлаас гаргасан Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийн албан ёсны тогтоол, түүнийг үндэслэсэн шалтгаан, тайлбарыг өнөөдрийн дотор албан бичгээр ирүүлэх
II. Ардчилсан Намын нэр хүндэд халдсан аливаа гүжир мэдээлэл, мэдэгдлүүдээ албан ёсоор няцаах, уучлал хүсэх;
III. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн үйл ажиллагааны залгамж халаанд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах,
Хэрэв дээрх шаардлагын дагуу албан тайлбар, шийдвэрийн үндэслэлийг ирүүлээгүй тохиолдолд Ардчилсан Нам холбогдох олон нийтэд хандсан дараагийн алхмуудыг хийх болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.179.165

Тавиул глгө, хар хэлтэй хэрүүлч, а.лмаз яатуу нараасааасуу.

Avatar

Нэргүй 2025-05-23 139.5.216.53

Улсын нуруу бол төрийн тэргүүн. Эрх барих жилийг 6 жилээр тогтоосон нь учиртай.ЗГ огцорлоо ч гол чиг шугам нь алдагдахгүй. Богд эрийн цээнд хүрээд бас нэг тулгуур нь болно.

Avatar

Зочин 2025-05-23 202.126.90.22

АН-ынханд Монгол улсын эдийн засаг огт хамаагүй. Эрх мэдэлд шунасан АН-ынхан улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийг нурааж ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг сайн мэдэж байгаа. АН төр барьж байх хугацааны 4 жилд эрх мэдэлд шунасан АН-ынханы этгээдүүд засгийн газрыг 3 удаа сольж эдийн засаг сөхөрч ард иргэдийн амьдралыг доройтуулж байсан гашуун түүхтэй нам.

Avatar

Зочин 2025-05-23 122.201.31.149

АН үнэхээр төлөвшөөгүй, худалч хулгайч нарын үүр шүү

Avatar

Нэргүй 2025-05-23 202.126.90.117

Төртэй нийлсэн Олигархи компаниуд Засгаа унагаж л бна даг. 30 гэр бүл энэ улсыг хувааж иддэг гэж үнэн шүүү

Avatar

Нэргүй 2025-05-23 59.153.113.75

хамтарсан засаг байгуулчаад тэрийгээ унагаах гээд талбай дээр гарын үсэг зураад яваад байсим бишүү. уучлалт гуй гэн үү ямар сүртэй мэдэгдэл вэ.

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.179.165

Талба дээр очиж, хамтран байгуулсан Засгийн Газраа тарахх санал өгё, хэлсэнээ буусан 4 тэннг чинь Аян ыг унагаж хагалж байна. тэр Лодой гю,Баярмаа,Цэнгүүн гэх өалайнууд эхнээсээ ооолцсон.Тэр ноорогийн бацааныг анх саатуулахахад Цэнгүүн авгай гүйж очиж өөрийгөө илчилсэн.Баярмаа ххр хэлтэй хэрэнлч чавка Чуулганд оолиж,танай яцогтоо гишүүдтэй хурал хаяа биздээ. Улж майлаад яана

Avatar

Зочин 2025-05-23 202.126.90.22

Юу хийснээ мэддэггүй орон гаран нам монголчуудыг их л доромжилж байнадаа…Баярмаа гэдэг танай намын гишүүн гуай Засгаас гарах нь зөв гэж байна. Лодой, Цэнгүүн нар чинь их шийдэмгий Засгийг эсэргүүцэж байна.

Avatar

Шүүмж 2025-05-23 66.181.186.56

Энийг бичсэн хүн бичиг үсэгт тайлагдсан юм болов уу. Юу гэж бичих гэсэн юм болоо. Бичсэн юмаа илгээхийг өмнө нэг унших гэж оролдож болоогүй юм байхдаа, эвсэл уншаад өөрт нь зөв сайхан бичсэн санагдаад байсан юм болов уу. Одоо бичснээ нэг унших гээд оролдоод үздээ, өөрөө ойлгох болов уу.

Avatar

дэмжигч 2025-05-23 139.5.216.244

Хамтарсан засгийн газар байгуулчихаад Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурж жагсаалд оролцон гэдэг нь шүүмжлэл бишээ
Дараа дараа намын бодлогын эсрэг ажиллаж байгаа Баярмаа, Лодойсамбуу Цэнгүүн нарыг намаас хөөгөөч

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.183.88

Нэг их сүржигнэсэн юмнууд хэзээ нам шиг болох юмАН нам гэхэд хэцүү дээ. Бүхнийг хэрүүл маргаан хуйвалдаанаар шийднэ. Хамтарчихаад сөрөг хүчин гэж сөргалдөөд байнга олны нүдэн дээр гүтгэж дайрсаар санасандаа хүрсэн, гэрээг хэрэгжүүлж байгаа нь тэрүү. Нийгэм даяар харж байвдаа, ийм нам нэр хүнд яаж өөдтэй байхав дээ. Ард түмнийг дэндүү басамжлан доромжлох юмаа

Avatar

Нэргүй 2025-05-23 202.126.88.107

Бяртай бна шүү АН

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.184.23

Хаяад гараая. с**.

Avatar

Зочин 2025-05-23 218.212.46.243

улс төрийн ууган нам гэх шигь бас бялдагдаад амжсан

Avatar

зочин 2025-05-23 139.5.218.170

…хүний санаанд багдамгүй хамгийн муухайгаар намаа, түмэн олныг танай Лолдойгоор тэргүүлсэн 5 гишүүд нийтэд илэрхий доромжилсон шүү дээ_,ингээд л гүтгээд байдаг үнэхээр увайгүйчүүд шүү…сэхэхгүй дээ….

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.181.148

Намаа засгаас гаргах ажлыг хийсэн Лодой Баярмаа Цэнгүүн намын бүлгээ удирдаж зангадаж чаддаггүй Цогт гэрэл нартайгаа асуудлаа ярь.

Avatar

Үүл 2025-05-23 202.126.89.43

Нэрчгүй нам даа хөөрхий.Хөгшчүүл нь АН нэрээ хувьчлаад авцан , залуус нь худалдагдсан

Avatar

Зочин 2025-05-23 103.212.119.198

Халдах нэртэй ч юм шиг хуцдаг халтарууд шүү. Жов жов

Avatar

Нэргүй 2025-05-23 202.9.46.10

Юун сүртэй юм. Яг 10 жилийн өмнө өөрсдөө МАН ыг ашиглан засаг байгуулчихаад хөөгөөд явуулж байсан биз дээ. Тэр үед өнөөгийн eрөнхийлөгч Хүрэлсүхийг шадар сайдаар 5 сар ажиллуулчихаад АН ын улстөрийн шийдвэр гарсан гээд хөөж байв тэрийгээ мартсан болтой хэ хэ. Юм гэдэг ээлжтэй байдаг юм даа хүүхдүүдээ. Улс төр бол шатар иймхэн юманд уйлагнаад байвал яаж эрх барьж чадах вэ. Эрчүүдийн тоглоом хатуу шүү дээ

Avatar

зочин 2025-05-23 202.126.89.43

Зүгээр л шүүхэд өгчихөөч

Avatar

зочин 2025-05-23 66.181.188.223

Хамтарсан засгийн газрыг,та нарын хамтарсан засгийн газрыг хэн унагав, Хэн та нарын хийхээр төлөвлөсөн иргэдэд амласан ажлыг хэрэгжүүлэхэд саад болов, Хэн жагсаал цуглаан олон хоногоор зохион байгуулж, улс оронд самуун үүсгэв, Дэлхийн худалдааны дайн,нүүрсний үнийн уналт,валютын ханш зэргээс үүссэн хүндрэлийг засгийн газарт хэн тохож гүжирдэв, танай ардчилсан намын нөхөд, Гэтэл тэднийг хэн өөгшүүлэв, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд,Засгийн газарт орсон сайд нар, Өөр хэн юм

Avatar

Наранхүү 2025-05-23 66.181.178.122

2024 оны сонгуулийн дараа та нар угаасаа сөрөг хүчин болж ажиллах ёстой байсан шүү дээ. Одоо ингээд эвцэлдчихээд муу муухайгаа бусдад чихээд яахав. Тэр тусмаа танай намын олон мянган гишүүд чинь энд ямар ч хамаагүй, хэдэн шуналтай ороолонгууд л ийм байдалд хүргэлээ.

Avatar

Зочин 2025-05-23 202.179.18.210

Яагаад зарим сэтгэгдлийг хааж байна?

Avatar

Зочин 2025-05-23 202.179.18.210

АН МАН-д баярлах байтал шаардлага, уучлал гэж юу яриад байна. Харин Элбэгдоржийн бүлэглэл, Барууны тэжээврүүдээс улсын хөрөнгө, байгалийн баялгаа ард иргэдийн мэдэлд авах тэмцэл эхлүүлснийг дэмжих хэрэгтэй. Ер нь АН яагаад эх орноосоо урваад гадаадад тансаглаж Элбэгдорж, Сайханбилэгийн талаар дуугардаг юм бэ? Тэд дотоодын дайсан шүү дээ. Тэгэхлээр АН одоо хүртэл Элбэгдоржийн дохио зангаагаар ажилладаг нь тодорхой биш үү. АН-д О.Алтангэрэл, Ц.Туваан нарын зэрэг тулхтай улс төрчид алга

Avatar

Нэргүй 2025-05-23 203.98.76.30

Ene erguu buur tsagaandaa garsan onigoo bolson nam bainaa kkkk

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.179.11

Эцсийн эцэст уул уурхай хятадуудаас шмлтгаалан шдээ одоо хятадууд хүлээлттэнд орлоо шүү

Avatar

Нэргүй 2025-05-23 139.5.219.139

SEXSEER VANXANDAAD BOOW XXOOD DYRTAI SEXSEER ANUSDI80955877

Avatar

зочин 2025-05-23 66.181.160.118

Саяны хэд хоногт Гантөмөр их арчаагүй байлаа.. МАН Оюунэрдэнэ хоёрыг өмөөрөөд өөрийн намынхнаа загнаад байсан да

Avatar

сонгогч 2025-05-23 202.9.46.5

МАН ТАМЫН ТОГООНДОО ТАРЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ…ИНГЭХГЭЭД БАЙСАН ЮМ АА……….

Avatar

Нэргүй 2025-05-23 202.9.41.64

Нам төриыг. С.Амарсайхан дарга удирдан хүссэн ч эс хүссэн удирдан дөрөвүүд нам төрөө өөрсдөө удардах цаг аль эрт болсн.

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.189.50

Өмхий дөрвөдүүд зайл

Avatar

Нэргүй 2025-05-23 202.9.41.64

Нүүдэлчдын ураг удам дөрөвдүүд өөрсдөө нам төрөө удирдах ёстой С.Амарсайхан дарга дөрөвдүүд нам төрөө өарсдөө байгуулах ёстой.

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.179.11

Мангасуудад итгж болохгүй

Avatar

Нэргүй 2025-05-23 202.21.115.22

Лодой Баярмаа Цэнгүүн нтртээ наад шаардалагаа хүргүүл

Avatar

Нэргүй 2025-05-23 202.21.115.22

гуцоо

Avatar

Нэргүй 2025-05-23 202.126.88.116

ямар нэр хүнд гуц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж