Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ой, МИАТ ТӨХК үүссэний 69 жилийн ой тохиож байна
Энэ онд Монголын иргэний агаарын тээвэр МИАТ ТӨХК үүссэний 69 жилийн ой тохиож байна. Тус компанийн хувьд өнгөрсөн 69 жилийн хугацаанд амжилт, бүтээлээр дүүрэн ажиллажээ. Тухайлбал, 69 жилийн хугацаанд нийт 512 мянган нислэгээр 570 сая км агаарын зам туулж, нийт 25 сая зорчигч тээвэрлэсэн байна. Мөн 2024 онд өмнөх жилүүдийнхээ амжилтыг давуулан биелүүлж хамгийн түүхэн дээд амжилтаа тогтоосон байна.
Тухайлбал, 2024 онд, 945 тэрбум төгрөгийг орлого олж 1 сая 155 мянган зорчигчийг 4218 удаагийн нислэгээр тээвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон гэдгийг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир онцоллоо.
Тэрбээр “ 1956 оны долдугаар сарын 7-нд Улаанбаатар-Мөрөн чиглэлд анхны иргэний агаарын тээврийн нислэг үйлдсэнээр МИАТ компанийн түүх албан ёсоор эхэлсэн. Энэ 100 жилийн хугацаанд агаарын тээвэр тодорхой шатанд хөгжиж амжилтаар дүүрэн байлаа. 2025 онд 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа. 2025 онд 4500 орчим нислэг үйлдэж 1 их наяд төгрөгийн орлого олж, 1.3 сая зорчигч тээвэрлэхээр зорьж байна. Мөн орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлнэ. Мөн энэ онд Шанхай, Сингапур, Эрээн, Хөххот гэсэн дөрвөн шинэ чиглэл нээхээр төлөвлөж байна” гэлээ.
Цаашид агаарын тээврийг хөгжүүлэхийн тулд Монгол Улсаар дамжин өнгөрөх нислэгийг нэмэгдүүлнэ. Ингэснээр агаарын тээврийн компанийн үйлчилгээ сайжирч, үнэ хямдарна гэдгийг хэлэв.
Одоогоор МИАТ компани Boeing 767, 787, 737, мөн Bombardier CRJ-700 зэрэг 10 агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Өнөөдрийн байдлаар үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани нийт 8 агаарын хөлөгтэй, 1300 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. 2024 онд тус компани 1.2 сая зорчигч тээвэрлэсэн нь энэ салбарын хувьд томоохон амжилт болсон байна.
Мөн энэ онд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Анх Германы зохион бүтээгчийн бүтээсэн Ю-13 онгоц 1925 онд Монгол Улсад газардсан нь Монгол Улсад нисэх хүчин үүсэх эхлэл болжээ.




















Нэргүй 8 цагийн өмнө 202.126.90.86
Сэжгийн х***а манж гажиг шааруудыг нам төр-с үтр түргн цэврлээ.
Сөнө 12 цагийн өмнө 202.9.46.234
Дампуур
Нэргүй 2025-05-23 103.9.90.100
балиар үнэтэй. эрэн гараад бээжин ороод, бээжингээс аль дуртай орон руу ирээд очих зардал МИАТ-ын нэг талын зардалтай тэнцдэг
Нэргүй 2025-05-23 202.9.41.64
Нам төриыг. С.Амарсайхан дарга удирдан хүссэн ч эс хүссэн удирдан дөрөвүүд нам төрөө өөрсдөө удардах цаг аль эрт болсн.
Нэргүй 2025-05-23 202.9.41.64
Хулгайч х***а манжгүй бгууллга бгуулгдх ёстой.
Нэргүй 2025-05-23 202.9.41.64
Сайдууд зөв хүн бж ажл бүтмжтэй явна тэгхгүй хачин сайд болхыг их хүссн өлн гайгууд гай л шаана.
Нэргүй 2025-05-23 202.9.41.64
Сайд нарыг хэний мэдхгүй гол нь шилдгүүд-р сайдууд орж ирх ёстой өчнөөн бсн өлн гарууд-с хэрггүй.