Ломбардуудад хамтарсан шалгалтыг эхлүүллээ

Ломбардуудад хамтарсан шалгалтыг эхлүүллээ

Ломбардуудад хамтарсан шалгалтыг эхлүүллээ

Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ноос Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад хамтарсан шалгалт хийж байна. Бүтэн жил үргэлжлэх аяны хүрээнд хамтарсан шалгалтыг Баянзүрх дүүргээс эхлүүлжээ. Тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээл орчимд байрлах 33 ломбардаас 19 нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх харъяа байгууллагад бүртгэлгүй, СЗХ-ны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн сарын хүүгийн дээд хэмжээ болох  4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байсан зэрэг олон тооны зөрчил илэрчээ.

СЗХ-ны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон бөгөөд энэхүү шийдвэр нь 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэд нь харьяа аймаг, дүүргийн Засаг дарга болон СЗХ-нд бүртгүүлэх хуулийн үүрэгтэй. Мөн хуулиар анз буюу алданги тооцохыг хориглосон бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд банк, санхүүгийн байгууллагатай адил зээлийн хүүгийн хувь хэмжээг 20 хувиар тооцох зохицуулалт хийгджээ. Энэ нь хууль батлагдахаас өмнө хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцож иргэдийг  хохироож ирсэн үйлдлийг таслан зогсоосон хуулийн хамгаалалт болсон юм.

Мөн иргэн зээлийн хүүгийн дээд хэмжээ буюу 4,5 хувиас хэтрүүлэн хүү төлсөн бол илүү төлсөн дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгах, үндсэн зээлийн төлбөрийг бүрэн суутгасны дараах үлдсэн хэсгийг зээлдэгчид эргүүлэн олгохоор хуулиар зохицуулжээ.

Энэхүү хамтарсан шалгалтаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн хүүгээс  илүү хүү тооцон зээл олгосон,  нэмэлт төлбөр, шимтгэл хураамж авсан, хаяг байршлын өөрчлөлтийг харьяа байгууллагад бүртгүүлээгүй, бүртгэлгүй салбар нээн ажиллуулсан зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд  илэрсэн бөгөөд зөрчилтэй этгээдүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-23 139.5.216.47

sarin 4,5 huvi heterhi shulj bna shuu

Avatar

Нэргүй 2025-05-23 202.9.40.68

Нам төр-р битүү х***а манж хулгайчууд шалгуурууд х***а манж үмхий шаалгуур нүхүүд. Сэжгийн.

Avatar

Нэргүй 2025-05-23 202.126.90.86

х***а манж пиздагууд нам төр хулгайлаад шаацн нам төр эзлцн ихнх нь х***а манж пиздагууд цалнжаад шаацн мнгол бүх юмыг х***а манж гажиг пиздагууд зориулгдцн юу вэ п***а. 35 жил ингж. Пиздажиж ирсн. Хэрг хуучирдгүймаа.

Avatar

Нэргүй 2025-05-23 202.126.90.86

х***а манж үмхий п***а бузр бодлго монгол хүнийг ажилгүй блгх орлггүй байлгх улс орныг доройтуулж хулгайл цөлмх монгол хүн хийчи ямар ч ажил бхгүй сэжгийн х***а бодлго түрүүний бөөс нам төрийг толгойд шаасн х***а манж гичинүүдийг х***а манжруун хөөж зайлуулж нам төр улс орныг цэврлх-с нааш улс орн хэзээч хөгжихгүй.

Avatar

Баяраа 2025-05-23 103.57.93.122

Луйврын ломбардуудыг цэгцлэх хэрэгтэй. Дураараа хүү тооцдог,хүмүүсийн согтууг далимдуулж сунгаж зээлдэн луйварддаг сонирхол бүхий ломбард олон байгаа шүү..Ажлын байрны нөхцөл, байршил үйлчилгээний цагийн хуваарь ашиглалт дүрэм журам зэргийг шалгаж арга хэмжээ авах . Шаардлага хангаагүйг нь хаах хэрэгтэй .

Avatar

Нэргүй 2025-05-23 202.9.41.64

Үхсн ацныхн хулгайч х***а манж уих зг огцрох нь битгий хэл ял шийтгл гянднд ш*** ёстой даврцн хэр-с хэтрсн.х***а манж зулбасгууд 35 жил х***а манж хулгайд ялын дээд яллх ёстой.

Avatar

Нэргүй 2025-05-23 103.9.90.100

ингээд зарлачихаар үр дүн өгөх үү. нэг нь шалгасан болж дарамталж мөнгө салгана. нөгөөх нь үргэлжлүүлэхийн тулд мөнгө өгнө. гэнэтийн байдлаар хийвэл үр дүнд хүрнэ ш дээ

Avatar

Зочин 2025-05-23 139.5.219.133

зөвшөөрөлгүй ломбардуудаа цэгцэлж ч чадахгүй Монголд ажлаа хийдэггүй хоолны савнууд их бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж