Иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн үүргээ биелүүлж, баталгаат мэдээллийг хэвлэн нийтлэх ёстой. Тэр хүрээнд 25 редакци Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн билээ.
Тодруулбал, Монгол Улс чөлөөт хэвлэл мэдээллийг эрх зүйгээрээ баталгаажуулсан орон болохынхоо хувьд нийтийн албан тушаалтнууд сэтгүүл зүйн мэргэжлийн редакцуудад ил тод, шуурхай мэдээлэл өгөх үүрэгтэй.
Харамсалтай нь, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэргэжлийн үүргээ биелүүлэх боломж олголгүйгээр мэдээллийг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулалттай байж болзошгүй байдлаар түгээсэн нь иргэдийн мэдэх эрхийг хангаагүй үйлдэл боллоо.
Л.Оюун-Эрдэнийн хувьд, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш дөрвөн удаа ярилцлага өгчээ.
- 2023 оны хоёрдгаар сарын 20-нд МҮОНРТ-ийн “Онцлох зочин” нэвтрүүлэг,
- 2024 оны гуравдугаар сарын 28-нд сэтгүүлч Б.Ганчимэгийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг,
- 2024 оны зургадугаар сарын 10-нд реппер Б.Гантулгатай хийсэн ярилцлага,
- 2025 оны гуравдугаар сарын 10-ны Өдрийн сонины сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлага.
- Дээрх нэвтрүүлгүүд нь урьдаас бичиж бэлтгэсэн, эвлүүлсэн, шууд дамжуулалтын бус, олон нийтийн мэдэхийг хүссэн асуултад хариулаагүй гэх нийтлэг шинжтэй байгаа юм.
Өмнөх Ерөнхий сайд нар олон нийтэд мэдээлэл өгдөг, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг жишигтэй байсан. Харин одоо бол олон нийт байнга эвлүүлэгтэй нэвтрүүлэг үзэж, асуухыг хүссэн асуултдаа хариулт авч чадахгүй өнгөрч байна. Иймд хараат бус, мэргэжлийн редакцууд нэгдэж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардаж байна.
Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Ерөнхий сайд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэл өгөх журам”-ыг санаачлан, одоогийн болон дараа дараагийн Засгийн газраар мөрдүүлж ажиллахыг шаардаж байна. Шаардлагын хариуг тавдугаар сарын 23-ны өдрөөс өмнө ирүүлэхийг хүсье хэмээн шаардлага хүргүүлсэн билээ.
бодит баримт 2025-05-23 103.57.95.147
ккк. МАН -ийн түгжил Дүлзэн, хор хутгагч хоролмоо нарын дүрийг амилуул жүжгийг Оюун-Эрдэнэ ах Хероогоо бичилж бас найруулан жүжиг чимээгүйхэн араар нь ам боолохоор 2 терлон мөнгө тарааж явнаа оо. Хэн хэнийгээ гэхэв дээ 2 хар хэрээ биенийхээ харыг гайхаад яанав дээ
Зочин 2025-05-23 202.126.90.22
АН-ынханы олигархиудын сайтууд ард түмний албан ёсны сонгуулиар байгуулагдсан Засгийн газрыг унагаах гэж сошиалаар солиорч мөнгөний жагсаал зохион байгуулж байна. Энэ АН-ын яриад байдаг ардчилалд огт нийцэхгүй шүү. Энэ бол анархизм шүү. Монгол улсад зориуд санаатай улс төрийн тогтворгүй байдал үүсгэх нь эдийн засгийг нураан ард иргэдийн амьдралд нөлөөлнө гэдгийг АН-ынханы олигархиудын сайтууд сайн мэдэж байгаа. Анархизм бол ардчилал биш.
сонгогч 2025-05-23 202.9.46.5
ТӨРИЙН ЭРХ БАРЬЖ БУЙ НАМУУДАД ОРЧИН ЦАГИЙН
Дүлзэн, Түгжил, Сэнгүм,
Хоролмаанууд олширч
БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ, ТӨР ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД
СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ
ЭХЭЛЛЭЭ…
Энэ улсад..... 2025-05-23 14.1.81.61
Үндэсний ОЛиграхи Компаниуд Ерөнхий Сайдыг буллидаад унагалаадаааа……………Шударга ёс Цэвэр Бизнис гэж хааа бна энэ улсад
Уншигч 2025-05-23 202.21.99.52
Хүссэн мэдээллээ л өгдөг, зөвхөн өөрийнхөө хамаарал, хяналтанд байдаг хэвлэлд урдаас бэлдсэн ярилцлага өгдөг, асуултанд хариулахгүй байгаа, шүүмжлэл хэлсэн болон өөрт таалагдаагүй мэдээлэл нийтэлсэн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийг хавчиж, хязгаарлаж байгаа нь 1-рт тухайн хүн ажлаа сайн мэдэхгүй учраас айдаг, 2-рт дарангуйлалын тогтолцоо руу орж байгаа хэлбэр гэж ойлгогдож байна
Нэргүй 2025-05-23 188.162.254.47
бухимдаад санаагаа зовоогоод хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатайгаар ялаануудыг зоригтой зохицуулчихна !!!!!
Нэргүй 2025-05-23 103.212.118.94
ээ болио, зууны мэдээг хараат бус гэх үү, эгүүрийг хараат бус гэхүү, та нарыг худалдагдсан гэж монгол даяараа мэдэж байхад худлаа ингэж жүжих хэрэггүй ээ , та нар бол худалдагдсан сэтгүүлзүй