Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард богино хугацаатай цэргийн онц байдал зарласан. Үүнээс болж тэр албан тушаалаасаа огцорсон ба өдгөө төрийн эсрэг бослого өдүүлсэн, төрийн албан үүрэгт саад учруулсан гэх үндэслэлүүдээр шалгуулж буй.
Тэгвэл Цагдаагийн тусгай мөрдөн байцаах алба цэргийн онц байдлаас хойш анх удаа Юн Сук Ёлын хувийн болон ажлын хэрэгцээний гар утаснууд, Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны утасны серверийн бичлэгүүдийг хураан авчээ. Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга асан Пак Чон Жун, дэд дарга Ким Сон Хун нарыг өнгөрсөн нэгдүгээр сард Юныг баривчлах тушаалыг биелүүлэхэд саад учруулсан байж магадгүй гэж үзэж буй. Энэ хэргийг шүүхийн тулд гар утас болон серверийн бичлэгийг шүүх аж.
Цагдаагийн тусгай мөрдөн байцаах алба өмнө нь Ерөнхийлөгчийн хамгаалалтын албатай гурван долоо хоногийн турш хамтран ажиллаж, серверийн ихэнх бичлэгийг сэргээсэн. Гэхдээ тэд бүх бичлэгийг бус өөрсдийн сонгосон бичлэгүүдийг л цагдаад хүлээлгэн өгчээ. Энэ удаад хурааж авсан серверт Юн Сук Ёл болон Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга, цэрэг нарын хоорондын дуудлага, мессежүүд байгаа гэж үзэж байна.
Холбоотой мэдээ