УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар цаг үеийн асуудлаар өнөөдөр/2025.05.23/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.САРАНЧУЛУУН:
-УИХ-ын даргын захирамжаар ажил хэсэг гарч, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах ажил дуусч байна. Удахгүй албажиж гарна. Энэ ажлын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хэрэгжүүлэхэд таван чухал субъект байна. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар, түүний харьяа агентлаг, нутгийн удирдлага гэсэн. Эдгээр субъектууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Үүний үр дүнг бид байнга асуудаг. Асуудал нь Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдлэг, мэдээлэл тааруу байна. Нутгийн удирдлагуудыг цуглуулж байгаад гарын авлага дээрх 13 ажлыг 32 шалгуураар хийвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал нэг түвшин дээшилнэ гэсэн зааврыг өгсөн. Үүнийг сэтгүүлчдэд бас өгнө.
-Хуулиас шийдэхээс өөр аргагүй асуудал бий. Нэгдүгээрт, орон сууцны асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууц хэрэгтэй байна. Тэтгэмжийн мөнгө авдаг хүний барилгын зохих хэмжээ нь 20 м.кв байхад хангалттай. Гэтэл барилгын компаниудын доод хэмжээ нь 28 мкв. Хуулиараа орон сууцыг дэмжих гээд байгаа боловч журам нь өөр байна. Иймэрхүү асуудлыг бид ярина. Зарим асуудлыг хуульчилж, хуулийн заалтаа биелүүлэхгүй бол хариуцлага тооцно.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэн бэ гэдгийг тодорхой тайлбарласан гарын авлага гаргасан. Сэтгүүлчид, сайд нар, гишүүд, аймаг, сумын засаг дарга нарт энэ ном тараагдсан.
УИХ-ын гишүүн Ж.БАЯСГАЛАН:
-Төвийн гудамжаар л автобусанд суухад л хөгжлийн бэрхшээлтэй хүнд арай боломжтой. Бусад хэсгээр боломжгүй. Энэ дээр Цахим яам сайн хамтарч ажиллаж байгаа. Брейль үсэгтэй, ярьдаг оператортой киоск нэвтрүүлсэн. Бид хоёрын хийх хамгийн чухал ажил бол УИХ-ын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгодог, тэдний асуудлыг мэддэг болгох ёстой.
Хөдөлмөрийн эрхлэлтийн тал дээр биелэлт тааруу байна. Хууль хэрэгжихгүй байна. Үүнийг хөндөж, ярих болно. Ялгаварлан гадуурхаж, ажилд авахгүй байгаа тохиолдол их байна. Шат шатаар ажил маань ахиж байгаа.
Ялгаварлан гадуурхаж, халамж өгөхгүй байна гэсэн гомдол ихээр ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асарч буй асран хамгаалагч хөдөлмөрийн хэмжээний доод хэмжээнээс дээшээ асаргааны мөнгө авах ёстой. Тэр хүний орлого хүрэхгүй учир бухимдаж бүл салдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдрах чадварт суралцдаг. Их дээд сургуульд сурах боломж алга. Дандаа үйлчилгээний ажил хийж байна. Нэг хүрэхгүй хувь нь удирдлагын түвшинд ажиллаж байна. Боловсрол эзэмших боломжгүй байна.
Нэргүй 2025-05-23 88.183.144.162
Bas 1 mungu hutsah arga bolij uz,
Т1т 2025-05-23 202.9.46.234
Тусад нь хот байгуулж өг
Нэргүй 2025-05-23 103.111.68.3
bitgii davar amarxan mongo shaax arga n xogjliin berxsheelttei sonsdoggiv xardaggvi irged !!!!! zarim n medrel tul shuud mongiin shaachixna !!! exneesee хар хорингын KFC гээ л харчих эхлээд баригдахдаа гоё хаягтай байж байгаад зарагдчихсандаг
Нэргүй 2025-05-23 202.9.41.64
35 их наядын х***а манж хулгай бүх уул уурхайн үйлдврийн 35 жилийн х***а манж хулгай даврцн х***а манж гичинүүд 35 жилийн х***а манж хулгайда гэмшихгүй гэмшээгүй арга шдэ ялла эдлж бж гэмшн.
Нэргүй 2025-05-23 66.181.179.111
Сүрхий юм сэдэж байна шүүв Их яявна даа…
Нэргүй 2025-05-23 202.126.91.134
Шархадны СЭМҮТ-ийн асрагчид өвчтөнүүдийг байнга зодож нүдэж, тэдний эмнэлгийн хоолноос цусалж, өвчтөнүүдээр үүрээр цэвэрлэгээ хийлгэдэг явдлуудыг зогсоох хэрэгтэй. Мөн СЭМҮТ-ийн өвчтөнүүд гар утас хэрэглэж болохгүй байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа юм.
Нэргүй 2025-05-23 66.181.189.18
Арай ч дээ. Тахир дутуучдын хороолол гэж босгох юм уу. Дэлхий даяар доог тохуу болно биз дээ
Иргэн 2025-05-23 59.153.115.230
Юм болгоныг улсаас нэхэж суухаар өөрсдөө нэгдээд сан ч болтугай байгуулж болдоггүй юм уу??? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм үйлдвэрлээд түүнийгээ борлуулсан орлогоо сандаа нэмэрлээд ч болов өөрсдөдөө хэрэгтэй асуудлуудаа шийдээд явахад хувь нэмэр оруулж болдоггүй юм уу??? Хөдөлмөр эрхлэлт тааруу ч гэх шиг. Санаачлага байвал ажлын байраа өөрсдөө бий болгож болно л доо. Бурууг бусдаа биш эхлээд өөрсдөөсөө хайж байж л хөгжинө дөө