“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа

“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа

“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа

KFC брэндийн “ДҮҮРГЭ” компанит ажлын хүрээнд, оюутан залуучууддаа бүтэн жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгох “KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэгт хөтөлбөр .


Одоогоор 200 гаруй сая төгрөгийн тэтгэлэг оюутан залууст олгоод байна.

Одоогоор нийт 200 сая гаруй төгрөгийн тэтгэлэг олгоод буй уг хөтөлбөрт мэргэжлийн чиглэл харгалзахгүй бөгөөд хүсэлтийн өргөдлийг 2025.06.15-ны 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

Энэ удаагийн тэтгэлэгт сурч буй МЭРГЭЖИЛ ХАРГАЛЗАХГҮЙгээр нийт 20 оюутан залуус шалгарах бөгөөд үүнээс 5 нь их, дээд сургууль төгссөн шинэ төгсөгч, 5 нь суралцаж буй оюутан байх бол үлдсэн 10 нь KFC-ийн ажилтан байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулж, эхний шатанд тухайн оюутны танилцуулга бичлэг, 2 дахь үед ганцаарчилсан ярилцлага авна. Шалгаруулалтын үеүүдэд оюутан залуусын сурч хөгжих эрмэлзэл, бүтээсэн амжилт зэргийг харгалзан дүгнэх юм.

"KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ" тэтгэлэгт материалаа илгээх оюутнууддаа хичээлийн өндөр амжилт хүсье!

“ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2025-2026”

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

KFC брэнд нь “Чанартай боловсролыг дэмжих” тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд сурч, хөгжих хүсэлтэй, цаашид KFC монгол брэндийн залгамж халаа болж ажиллах чин эрмэлзэлтэй хүүхэд залуучуудад олгох зорилгоор “ШИНЭ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2025-2026”-ын хүрээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгсөгчдөөс шалгаруулна.

ХАМРАГДАХ ТОО: 5 сурагч

ХЭН ХАМРАГДАХ: Монгол Улсын хүрээнд Ерөнхий Боловсролын Сургуулийн 12-р анги төгсөгчид

ҮНДСЭН ШАЛГУУР:

  1. 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: Тэтгэлэгт хамрагдахын ач холбогдол, давуу тал, ирээдүйн зорилгоо тодорхой харуулсан байх;
  2. Шинэ төгсөгч бол дүнгийн дундаж 80% байх;
  3. Цаашид KFC Монгол брэндэд тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй;
  4. Хувь хүний хандлага ур чадвар сайтай, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог бол давуу тал гэж үзэх;
  5. Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлсон байх;
  6. Тэтгэлэг авах зайлшгүй хэрэгцээ үүссэн байх;
  7. Тэтгэлэг авснаас хойш GAP YEAR aвахгүй байх

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Өргөдлийн хүсэлтийг 2025.06.15-ны 18 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.

Доорх QR кодыг уншуулан цахимаар бүртгүүлнэ үү.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Анкет, цээж зураг (3×4 хэмжээтэй);
  1. 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: өөрийн танилцуулга болон тэтгэлэгт хамрагдахын ач холбогдол, давуу тал, ирээдүйн зорилгоо тодорхой харуулсан байх
  1. Сүүлийн 1 жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй.
  2. Идэвх санаачилгатай оролцсон нийгэм, олон нийтийн ажлуудыг гэрчлэх материалын хуулбар (үүнд зөвхөн сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онд оролцсон ажлуудыг тооцно. Оролцсон ажлуудыг гэрчлэх зураг, материалуудыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй ба үйл ажиллагаанд оролцсон он сар, нэр төрөл тодорхой байх)
  1. Дээрх бүх материалуудыг цахим хэлбэрээр хавсаргаад оруулсан байх

“ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2025-2026”

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

KFC брэнд нь “Чанартай боловсролыг дэмжих” тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд сурч, хөгжих хүсэлтэй, цаашид KFC монгол брэндийн залгамж халаа болж ажиллах чин эрмэлзэлтэй оюутан залуучуудад боломж олгох зорилгоор “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2025-2026” зарлаж, их дээд сургууль, коллежоос шалгаруулна.

ХАМРАГДАХ ТОО: 5 оюутан

ХЭН ХАМРАГДАХ: Их дээд сургууль болон Коллежийн бүх оюутнууд /мэргэжил харгалзахгүй/

ҮНДСЭН ШАЛГУУР

  1. 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: Тэтгэлэгт хамрагдахын ач холбогдол, давуу тал, ирээдүйн зорилгоо тодорхой харуулсан байх;
  2. Оюутан 3.0 ба түүнээс дээш голчтой байх;
  3. Цаашид KFC Монгол брэндэд тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй;
  4. Хувь хүний хандлага ур чадвар сайтай, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог бол давуу тал гэж үзэх;
  5. Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлсон байх;
  6. Тэтэгэлэг авах зайлшгүй хэрэгцээ үүссэн байх;
  7. Тэтгэлэг авснаас хойш GAP YEAR aвахгүй байх

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Өргөдлийн хүсэлтийг 2025.06.15-ны 18 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.

Доорх QR кодыг уншуулан цахимаар бүртгүүлнэ үү.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Анкет, цээж зураг (3×4 хэмжээтэй);
  1. 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: өөрийн танилцуулга болон тэтгэлэгт хамрагдахын ач холбогдол, давуу тал, ирээдүйн зорилгоо тодорхой харуулсан байх
  1. Сүүлийн 1 жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)
  2. Идэвх санаачилгатай оролцсон нийгэм, олон нийтийн ажлуудыг гэрчлэх материалын хуулбар (үүнд зөвхөн сүүлийн 2 жил буюу 2024, 2025 онд оролцсон ажлуудыг тооцно. Оролцсон ажлуудыг гэрчлэх зураг, материалуудыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй ба үйл ажиллагаанд оролцсон он сар, нэр төрөл тодорхой байх)
  1. Дээрх бүх материалуудыг цахим хэлбэрээр хавсаргаад оруулсан байх

“KFC АЖИЛТНЫ ТЭТГЭЛЭГ”

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

KFC брэнд нь “Чанартай боловсролыг дэмжих” тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд сурч, хөгжих хүсэлтэй, цаашид KFC монгол брэндийн залгамж халаа болж ажиллах чин эрмэлзэлтэй оюутан залуучуудад боломж олгох зорилготой.

ХАМРАГДАХ ТОО:10 хүний бүтэн жилийн сургалтын төлбөр

ХЭН ХАМРАГДАХ:Таван Богд Фүүдс ХХК-ний оффис болон 23 салбарын нийт ажилтнууд. Үүнд: 17 настай сурагч, оюутан өөрөө, энэ жил оюутан болох, оюутан хүүхэдтэй эцэг, эх мөн энэ жил оюутан болох оюутан дүүтэй ах, эгч нар бүгд хамрагдах боломжтой.

ҮНДСЭН ШАЛГУУР

  1. Үндсэн ажилтан болон оюутан 1.5 жилээс дээш ажилласан буюу 2024.01.01-c өмнө ажилд орсон байх. Сурагч бол 2025.01.01-c өмнө ажилд орсон байх.
  2. 2025.01.01-c хойш сар бүр ажилласан цагийн фонд 120 цагаас дээш байх. /Сурагч нарт хамаарахгүй/
  3. Оюутан дүнгийн голч 2.5-c дээш байх. Сурагч сурлагын голч 85%-иас дээш байх.
  4. 2024 он болон 2025.5 сар дуустал сахилгын зөрчилгүй байх
  5. Албадын дарга болон салбарын ерөнхий менежер дэмжсэн байх
  6. Тэтэгэлэг авах зүйлшгүй хэрэгцээ үүссэн

ҮНДСЭН БОЛЗОЛ

  1. “Таван Богд Фүүдс” ХХК-нд тэтгэлэг авснаас хойш 1 жил болон түүнээс дээш хугацаанд тогтвортой ажиллах
  2. Тэтгэлэг авснаас хойш сар бүр ажиллах цагийн фонд 120 цагаас дээш байх
  3. Тэтгэлэг авснаас хойш GAP YEAR авахгүй байх

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

Өргөдлийн хүсэлтийг 2025.06.15-ны 18 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.

Доорх QR кодыг уншуулан цахимаар бүртгүүлнэ үү.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Анкет, цээж зураг (3×4 хэмжээтэй);
  2. 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: өөрийн танилцуулга болон тэтгэлэгт хамрагдахын ач холбогдол, давуу тал, ирээдүйн зорилгоо тодорхой харуулсан байх
  1. Сүүлийн 1 жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалтыг тооцохгүй)
  2. Идэвх санаачилгатай оролцсон нийгэм, олон нийтийн ажлуудыг гэрчлэх материалын хуулбар (үүнд зөвхөн сүүлийн 1-2 жилд буюу 2024-2025 онд оролцсон ажлуудыг тооцно. Оролцсон ажлуудыг гэрчлэх зураг, материал болон үйл ажиллагаанд оролцсон он сар, нэр төрөл тодорхой байх)
  3. Дээрх бүх материалуудыг цахим хэлбэрээр хавсаргаад оруулсан байх
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2 цагийн өмнө 91.86.153.163

KFC mongold mash muu hooltoi, hund hordlogo ogohoor tahia ne dutuu sharadsan ajillaj baigaa humuusdee zov zaagaagui yamarch chadvargui ajillagaatai !!!!!! Humuusiig huuran mehelj mongo oldog gazar baina lee. KFC iin neriig gutaasan. Ajlaa oligtoi hiij chanartai hool humuust ogohgui bol hen ch avahgui bolno.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж