Халварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.05.23/ ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр:
–Улаанбурхан өвчний тохиолдол эрс нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 2928 тохиолдол батлагдсан. Үүнээс 450 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 340 нь хэвтэн эмчлүүлж байгаа. Зуны улирал ирж байгаа учраас ЕБС-ын амралт, хонхны баяр, хүүхдийн баяр, хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхэлж байна. Тиймээс ХӨСҮТ-өөс хүүхдийн зусланд явахдаа Улаанбурханы дархлаажуулалтад заавал хамрагдах, бусад олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулж, зөвлөмж, мэдээлэл хүргэсээр байгаа. Улаанбурхан өвчний нийт тохиолдлын 70 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор дүүрэг, өрхийн эмнэлгүүдийг эрчимжүүлсэн байдалд ажиллуулж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний тохиолдлоор ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт 10 хүүхэд эмчлүүлж байна. Үүнээс нэн хүнд гурван хүүхэд байгаа.
Эдгээр хүүхдүүдэд ЭХЭМҮТ болон ХӨСҮТ-ийн хамтарсан баг тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Орны ачаалал мөн сүүлийн үед нэмэгдсэн. Тиймээс хөнгөн хүүхдүүдийг зөвлөмж, мэдээлэл өгч гэрт нь буцааж байна. Эдгээр хүүхдүүдийн эцэг, эхчүүд гэртээ халдвар, хамгааллын дэглэмээ мөн сайтар барихыг сануулъя.
Түүнчлэн өчигдөр /2025.05.22/ нийслэлийн Чингилтэй дүүргээс менингококк халдварын сэжигтэй тохиолдол батлагдлаа.
Тодруулбал, дөрвөн настай хүүхэд менингококк халдварын шалтгаанаар ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Хүүхдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна.
ннн 5 цагийн өмнө 66.181.164.23
Нялх хүүхдүүдээ чирээд тэр балай заваан Вьетнам Тайландаар тэнэхээ болиочээ.. ертөнцийн хамгын заваан бохир газар шдээ хорхой шавьж иддэг за тгд бүх халдварт өвчингүүд тэнд л байна битүү ДОХ шүү өөр тийшээ Япон Солонгос гээд гоё цэвэрхэн газрууд руу аялж байгаачээ
Нэргүй 7 цагийн өмнө 59.153.113.142
хонхны баяр энээ тэрээ балай юмаа болиочээ. Эцэг, эхийн зөвлөл, багш нарынх нь бизнес ш дээ. Бас бага ангийн хүүхдүүдийг зугаалуулах нэрээр баахан мөнгө татаад хээр аваачиж хоёр цаг болгочихоод ирдэг бизнесийг зогсоо!!!