Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Түүхт 100 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2025.05.23/-ны өдөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй албаны төлөөлөгчид “Монгол Ард” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө.




















Түүхийн хуудас сөхвөл,
Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулсан түүхтэй. Бидний нэрлэж заншсанаар “гурван онгоц”-той хөшөө буй газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.
Эх орны дайны хүнд үе буюу 1943 онд Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр Зөвлөлтийн Улаан армид нисэх онгоцны “Монгол ард” эскадрил буюу “Ла-5” загварын байлдааны 12 онгоц бэлэглэж байсан түүхэн үйл явдлыг гэрчлэн мөнхөлжээ.
Иргэн 2025-05-23 139.5.217.149
2-р дайн дуусч, 80 жил болоод залууү үе гарч ирсэнийг далимдуулан, барууныхан ялагдсан фашистуудын удмыг засгийн эрхэнд оруулж,Орос Украйны хооронд дайн үүсгэлээ. Ингээд ах дүү нар хоорондоо байлдах иргэний дайн болж байна.Энэ маш харамсалтай байна. ЗХУ-ыг задалсан, одоо Оросыг задлах гэж байна. Хэрэв Орос байхгүй бол Хятад биднийг залгина.
зочин 2025-05-23 59.153.86.82
бид энд хүндэтгэж тодотгож байхад орос ах нар чинь мартаад эхэлж байгаа юм биш үү .Путин монголчуудыг дуулгавартай байсангүй гуравдахь хөрштэй боллоо гэж хялайн үзэж байгаагаа ялалтын 80 жилийн ойн параданд өнгөрсөн түүхээ мартан тэнэгтсэнийг орос ах гээд амаа олохгүй зуйрганадаг монголчуудаа харсан биз ээ .
Нэргүй 2025-05-23 139.5.218.69
Яг одоо нэг хөрш рүүгээ довтолж түрэмгийлэл үйлдэж, дайн өдөөсөн улстай юунд нь сүжрээд байдаг байнаа. Өөрийн эрх ашгийг тулгаж манай улс руу бас довтолж магадгүй ээ л гэсэн үг ш дээ. Энэ чинь ямар ч улсын санаа сэрэмжлэх ёстой асуудал, монголд нууц лаборатори байна гэж дотооддоо мэдээ цацаад байсан дайрах шалтаг гаргаж байгаа ч юм билүү
Зочин 2025-05-23 139.5.219.137
Монголыг тусгаар улс биш гэсэн хар тамхичин юуг нь дэмждэг байна .Тэгэж хэлсэнд нь баярлаад байгаа юм уу хаашаа юм .
Иргэн 2025-05-23 64.119.31.64
БЗД-т 1. Нохойн хөшөө, 2. Онгоцны хөшөө, 3. Эвтэй 4 гэсэн үнэ утгагүй, төсвийн мөнгө хулгайлж барьсан хөшөөнүүд бий. Хамгийн утгагүй нь энэ онгоцны хөшөө, тээр дээр юу байгаа ч харагддаггүй. Хөшөө бол утга учир бэлэгдэл, мөн иргэд очиж хүндэлдэг газар байх ёстой. Мөн Жуков гэж нэг орсон хөшөө байна. Энэ бүхэнд бид очиж хүндэтгэл үзүүлдэг үү Үгүй ш дээ. Буулгаад уулзвар болговол овоо олон иргэдийн эд хөрөнгө, осол аваараас хамгаална даа
Монгол цус 2025-05-23 46.135.65.58
чи бол хятадын гар хөл, тагнуул урвагч мөн байна.
Үнэн төрх 2025-05-23 192.82.92.204
Путин шиг удирдагчтай ард түмэн яаж жаргах бэ дээ?, Эрчүүд дайнд махан овоо цусан далай болж сөөм газар эзэлнэ, эхнэр хүүхдүүд тэдний цогцостой 25,000 рубльтэй дугтуй хүлээж авна, сургуулийн насны охидууд хүчиндүүлж хүүхэдтэй болсныхоо төлөө живхтэй 9000 рубль бэлгэнд авна, хүчиндсэн банди шоронд биш фронтод ял үүрнэ, оюутан залуус гадаад улсад гарах өдрийн бодол шөнийн зүүд, өсвөр багачууд үздэг ТВ-р цуст мультфилм, өвгөд хөгшид ярих сэдэв булаан эзлэлт, ЭЗ-ийн эргэлт нь цэргийн үйлдвэрлэл.
Нэргүй 2025-05-23 171.25.193.234
Энэ хар тамхиндаа мансуурчихсан уяахуяа тролл шаахай байна, ккк