"14 мега төслөөс ямар ч тохиолдолд татгалзаж болохгүй"

Live"14 мега төслөөс ямар ч тохиолдолд татгалзаж болохгүй"

"14 мега төслөөс ямар ч тохиолдолд татгалзаж болохгүй"
16 : 45
2025-5-23

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хойшлуулав

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаантай холбоотойгоор өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлөж ирэх Даваа гаригийн 11 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлолоо. 

14 : 35
2025-5-23

Ерөнхий сайд болон Шадар сайд нар байхгүй байна

purewdorj-2 (1)

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг явуулж эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж дараах горимын саналыг хэллээ.

Тэрбээр "Өнөөдөр ирэх онд бид төсвөө хэрхэн зарцуулах талаар болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чухал асуудлыг хэлэлцэх гэж байна. Гэтэл Ерөнхий сайд алга байна. Тэргүүн шадар сайд болон Шадар сайд нар алга байна. Энэ танхимд МАН-ын дөрвөн сайд, АН-ын гурван сайд л сууж байна. Тэгэхээр энэ хэлэлцүүлэг үр дүнтэй болж чадахгүй. МАН бага хурлаараа тодорхой асуудлууд шийдсэн байх. Гэхдээ энэ бол намын чинь л асуудал. Өнөөдөр Засгийн газар хэвийн үргэлжлээд явж байгаа. УИХ-аар Засгийн газар огцрох тухай асуудал орж ирээгүй. Ерөнхий сайд огцруулах тухай асуудал орж ирээгүй тийм учраас энэ хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж, горимын санал дэмжигдсэнгүй. 

Тиймээс хэлэлцэх асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Бүсчилсэн хөгжлийн өргөтгөсөн зөвлөгөөнийг бүсүүдээр зохион байгуулж нэлээдгүй зардал гаргасан. Тиймээс энэ ажил үр дүнтэй байх ёстой. Өргөтгөсөн зөвлөгөөнөөс маш олон саналууд гарч, хөрөнгө оруулалтын талаар яригдсан. Тэгэхээр эдгээр хөрөнгө оруулалтыг хэрхэн эрэмбэлж, ирэх жилүүдийн үйл ажиллагааны хөтөлбөрт хэрхэн тусгах вэ? 

Сангийн сайд Б.Жавхлан:

Ирэх оны төсөв орж ирэх үед энэ асуудал илүү тодорхой яригдана. Хөгжлийн төлөвлөгөөн дээр зорилтот түвшнүүдэд тавьсан хэмжээнд байгаа. Тоймлоод хэлэхэд томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг 2025-2026 онуудад эрэмбэлнэ. Тэгэхээс ч аргагүй болж байна. Бид 14 мега төслөөс ямар ч тохиолдолд татгалзаж болохгүй.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-2025 оны төсвийг алдагдалгүй баталсан гэдэг дээр би эсрэг байр суурьтай байдаг. Монголбанкин дээр алдагдал нэрээр бичигдчихсэн 7 их наяд төгрөг байгаа. Үүний дийлэнх нь орон сууцны санхүүжилтийн буюу ипотекийн хөтөлбөрт явсан. Энэ бол Монгол Улсын төсвийн зарлагад бичигдэж байх ёстой мөнгө. Түүнчлэн "Ирээдүйн өв" санд АМНАТ-ийн төлбөрөөс орох ёстой 65 хувийн төлбөрийг 20 хувь, 40 хувь гэж дураараа хасаад явчихсан. Үүний цаана 1-2 их наяд төгрөгийн асуудал явж байгаа. Ингээд үзэхээр 30 гаруй их наяд төгрөгийн төсвийн зарлагын багадаа 20 орчим хувийг хуримтлагдсан алдагдал эзэлж байна. Түүнчлэн сүүлд ярьсан бартер гэж зүйл чинь төсвийн алдагдлыг нуун дарагдуулах гэж байгаа л зүйл шүү дээ. Заавал бие биеэ хуурах шаардлагагүй. Хэрэв үнэхээр алдагдалгүй гэж үзэж байгаа бол тодорхой тоо, баримт дурдаж байр сууриа илэрхийлнэ үү гэж хүсэж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-О.Цогтгэрэл дарга төсвийн талаар яригдах болгонд үүнийг асуудаг юм. Хэрвээ та баталсан төсөвтөө итгэлгүй байгаа бол төсөв батлах хэрэг байна уу. Төсвийн зардлыг бид байнга бууруулах хэрэгтэй, алдагдалгүй байх хэрэгтэй гэдэг зарчмын шаардлагыг та тавьж байсан. Үүнтэй бид санал нийлээд төсөв баталсан. 14 мега төслүүд маань урьдчилсан байдлаар 100 гаруй их наяд төгрөгийн төсөвтэй гэж гарсан. Төсвийн зардлыг жил бүр бууруулж, алдагдалгүй батлах ёстой. Мөн энэ том бүтээн байгуулалтын төслийг төсөвтөө багтаах ёстой гэхээр таны хэлж байгаагаар яаж багтаах вэ? Танд шийдэл байна уу?. Хэрэв байвал УИХ-д оруулж ирээд хэлэлцэх бүрэн боломжтой. Одоо бид зайлшгүй төрөөс санхүүжих ёстой төслүүдээ л аваад явъя гэдэг зарчмаар л явж байна. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ дахь төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

 

 

 

14 : 11
2025-5-23

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

UIH-chuulgan-26-of-27-810×500

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлж, нийт есөн асуудлыг хэлэлцэхээр боллоо. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон төвсийн хүрээ өргөн цар хүрээтэй учир ирэх долоо хоногийн ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана. Хуулийн дагуу зургадугаар сарын 01-ний дотор батлагдах ёстой. УИХ-ын гишүүд хөгжлийн төлөвлөгөөнд маш олон саналууд гаргаж, 140 гаруй төрлийн санал хураалт явагдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 

Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

-Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэгийг үргэлжлүүлэн явуулна.

-Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд

“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

-Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.

-Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг

-Түүнчлэн баталсан хууль, тогтоомжийн эцсийн найруулгыг сонсоно. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10 : 40
2025-5-23

Чуулганы хуралдаан хойшлов

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2025.05.23/ хуралдаан 10:00 цагт хуралдах байсан ч, УИХ дахь байнгын хороодын хуралдаанаар чуулганд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж буйтай холбоотойгоор үдээс хойш 14:00 цаг хүртэл хойшиллоо.

Өнөөдрийн хуралдаанаар:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.134

Ардын нам ухаантай хүмүүсийг намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд Сангийн сайдаар үлдлээ дээ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.180.109

ЖАВХЛАН ГЭЖ ЭДИЙН ЗАСГИЙН а******н ЕС ЫН СУРАГ ДУУЛЧААД 14 МЕГА ТӨСӨЛИЙГ ЯВУУЛАХ ЁСТОЙ ГЭЖ ШААЖ БАЙХ ШИВ. ЖАВХАЛАНГ ЭХЛЭЭД ЗГ ААС ЗАЙЛУУЛСАН БАЙСАН БОЛ ДАНХ ИЙМ БАЙДАЛД ОРОХГҮЙ БАЙСАН ЮМ ШҮҮ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 49.0.158.190

Буцах хүүхэнд үхэр, тугал нийлэх юу гэдэг билээ тийм юм болжээ. Муу хүүхэн байсан байна.

Avatar

Иргэн 4 цагийн өмнө 202.21.111.170

ЗГ-рт 3 хан зорилго л байх ёстой: орлогтой, эрүүл, боловсролтой иргэн. Бусад нь дандаа тендер = мөнгө угалт, гадаад гүрний бодлого

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж