Харвардад гадаад оюутан элсүүлэхээ болино

Харвардад гадаад оюутан элсүүлэхээ болино

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Харвардад гадаад оюутан элсүүлэхээ болино

Трампийн засаг захиргаа Харвардын их сургуулийн олон улсын оюутан элсүүлэх эрхийг цуцалжээ. Мөн одоо байгаа гадаад оюутнууд өөр сургуульд шилжих, эс бол хууль ёсны статусаа алдах болно. Энэ шийдвэр нь Харвард дахь олон улсын оюутнуудын дөрөвний нэгээс илүүд нөлөөлж магадгүй. Тэд энэхүү мэдэгдлээс болж түгшүүр, төөрөгдөлдөө автаад байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам өнгөрсөн сард гадаад оюутнуудын бүртгэлтэй холбоотой мэдээллийг Харвардаас шаардсан боловч тус сургууль хуваалцахаас татгалзжээ. Үүнээс болоод Харвардын оюутны болон солилцооны зочдын хөтөлбөрийн гэрчилгээг цуцлах болсон байна.

Цагаан ордон Пүрэв гаригт /2025.05.22/ энэ талаар мэдэгдэл хийхдээ "Гадаад оюутнуудыг элсүүлэх нь эрх биш давуу тал. Харвардын удирдлагууд нэгэн цагт агуу байсан их сургуулиа Америкийг эсэргүүцэгч, еврейчүүдийг үзэн ядагч, терроризмыг дэмжигчдийн эх орон болгосон. Тэд Америкийн оюутнуудад нөлөөлж буй өргөн хүрээтэй асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг удаа дараалан аваагүй. Одоо үүнийхээ үр дагаврыг хүлээх ёстой" гэжээ.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, олон талт байдал, тэгш оролцоотой холбоотойгоор оюутан элсүүлэх, ажилтан авах зэрэг хөтөлбөртөө өөрчлөлт хийхийг Трампийн засаг захиргаа Харвардаас хэдэн сарын турш шаарджээ. Тэр дундаа Израиль, Хамасын дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцсон гадаадын оюутан, ажилтнуудад засгийн газар онцгой анхаарал хандуулж байна.

Гэвч засгийн газар хэт их зүйл шаардаж байна гэж Харвард үзжээ. Тухайлбал, оюутны хувийн үзэл бодлыг тандаж, сонирхох нь засгийн газрын хийх зүйл биш гэж Харвард үзэж байна. Энэ нь үг хэлэх эрх чөлөө, хувийн нууц зэрэг их сургуулийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж болзошгүй юм.

Харвардад 9970 гадаад оюутан, судлаач, ажилтан байна. Зөвхөн оюутнуудын тухайд авч үзвэл 2024–25 оны хичээлийн жилийн байдлаар Харвард 6793 гадаад оюутантай байна. Энэ нь тус сургуулийн нийт оюутны 27.2 хувийг эзэлж байна.

Доорх зурагт нийт оюутнуудын дунд гадаад оюутнуудын эзлэх хувийг харуулав: 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.180.219.28

gy tegeed stenfordod ni ochood oyuungerel shig surna bizdee.garvardaar hen dutdag yum.

Avatar

Нэргүй 52 минутын өмнө 66.181.181.201

Харвард Монголд залуу коммунистуудыг бэлтгэн нийлүүлдэг үү? Мөнх-Оргил, Данх нтр гээд

Avatar

Зочин 10 цагийн өмнө 139.5.219.133

яг сурах гэж байхаддаа

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 185.220.101.96

Харвард бол өнгөт хувьсгалчид бэлддэг Комсомолын дээд сургууль болоод удаж байгааг бүгд мэднэ. Трампын зөв!

Avatar

zochin 10 цагийн өмнө 45.10.152.103

Комсомолын дээд сургууль гэж ямар сургууль хаана байдаг юм бэ? Түүнд чинь сурах юм сан!!! Ямар чиглэлээр сургадаг юм бэ?

Avatar

Ха ха ха 8 цагийн өмнө 202.126.89.11

Москвагийн дорно дахины их сургууль гэж байсан шдээ.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.212.118.221

zuvduu huu tegeh heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж