Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн Япон улсын иргэн болно

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн Япон улсын иргэн болно

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн Япон улсын иргэн болно

Мэргэжлийн сүмогийн Нацү башё Токио хотноо үргэлжилж байна. Башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2024.05.22/ боллоо. Одоогоор озэки Оносато ганц ч унаагүй итгэл төгс 12 даваатай башёг тэргүүлж буй. Өдгөө 24 настай түүний хувьд өчигдөр Хакүохог ялж, түрүүлэхэд тун ойртов. Тэрбээр энэ удаагийн башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх учиртай. Тиймээс ч өөрийгөө дайчилж, барилдаан бүртээ төвлөрч байна.

Өнөөдөр Оносато озэки Котозакүраг давбал түрүүлэх болзлоо хангана.

Харин ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн 12 дахь өдөр сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэнд ялагдлаа. Ингэснээр Хошорюү, Кирибаяама хоёр хоёулаа есөн даваа, гурван унаатай болжээ.

Сүүлд гарсан мэдээллээр ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн Япон улсын иргэн болохоор хөөцөлдөж байгаа гэнэ. Хэрэв тус улсын иргэн болвол зодог тайлсан хойно өөрийн дэвжээтэй болох билээ.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Ошома П.Дэлгэрбаяр качикоши хийсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан, Тамашохо Э.Энхманлай нар дөрвөн даваа, найман унаатай явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 11 цагийн өмнө 122.201.31.45

энэ хэдэн тэнэг сумоч нар харин үхэхдээ Монголдоо ясаа тавина гэх эрх байхгүй тийм болохоор ахин иргэншлийг нам зогсоох хэрэгтэй Монгол улс ямар хүүр хадгалах газар уу явсан л бол баяртай байх

Avatar

Нэргүй 2025-05-23 124.158.123.243

Яамай даа. тэгсэн нь хаа хаанаа дээр…

Avatar

зочин 2025-05-23 45.10.152.103

зөв зөв

Avatar

Нэргүй 2025-05-23 103.168.34.6

Teneg pz daa uma munkbat avargin sheees bas iim mal bij bilee hakuhoo archaagui p zdaa

Avatar

ЯАВ 2025-05-23 103.212.117.67

ТЭГЭЭ

Avatar

Нэргүй 2025-05-23 122.201.31.221

yav2 ashgui davgaa vol.2 iig harmaargui bn shuu

Avatar

Зочин 2025-05-23 59.153.112.44

Угаасаа японы иргэн болоод, зодог тайлаад л дуусдаг сумо ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж