Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр /2025.05.23/ Хангарди ордонд болно. Энэ удаагийн хуралдаанаар “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэнэ.
Мөн “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай, “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн нэршилтэй танилцана уу.
- НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ИХ БАГТААМЖИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ “МЕТРО” БАРЬЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ
- НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД ОЛОН ТӨРӨЛТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ LRT “ТРАМВАЙ” ТӨСӨЛ
- “ШИНЭ ТОЙРОГ АВТО ЗАМ” ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨВ /УЛААНБААТАР/ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ 1-Р ТОЙРОГ
- “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” БАРИХ ТӨСӨЛ
- АВТОБУСНЫ ТУСГАЙ ЗАМЫН ТӨСӨЛ (BRT)
- ӨӨДӨӨ ТЭМҮҮЛЭХ ГҮҮР
- ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР
- ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР
- БАГАХАНГАЙ-ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМ ТӨСӨЛ
- ХӨНГӨН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР (LRT) ТӨСӨЛ
- ТЭЦ-5 ТӨСӨЛ
- ТАРХМАЛ ЭХ ҮҮСВЭР ТӨСӨЛ
- СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ
- БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ
- ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ
- ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСӨЛ
- ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ТӨСӨЛ
- ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ
- ХҮННҮ ХОТ ТӨСӨЛ
- ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ
- ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСӨЛ
- ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛ
- ОЛОН УЛСЫН ЗОЧИД БУУДАЛ
- БАРУУН ДАЛАЙ ОРД ТӨСӨЛ
Төслийг 2024- 2031 он хүртэл хэрэгжүүлж дуусгах хугацаатай

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд их багтаамжтай, байгальд ээлтэй нийтийн тээврийг хөгжүүлэх зорилт тавьсны нэг томоохон төсөл нь хөнгөн галт тэрэг буюу LRT “Трамвай”.
Хөнгөн галт тэрэг LRT “Трамвай” төслийн I шугамыг "Зунжин" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км урттай 12 өртөөтэй байхаар, II шугамыг "Буянт-Ухаа" цогцолбороос "Торгоны зам" цогцолбор, 120 мянгатын уулзвараас Сүхбаатарын талбай чиглэлд 15 км урттай 22 өртөөтэй байхаар төлөвлөсөн. Хөнгөн галт тэрэг LRT “Трамвай” төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах ажлыг одоогийн байдлаар хийж байна гэдгийг НИТХ-ын Ээлжит бус VI хуралдаанд Төсөл хэрэгжүүлэх нэгжээс танилцууллаа.
Хөнгөн галт тэрэг LRT “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
EPC гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулж, бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллаж байгаа бөгөөд уг төслийг 2024- 2031 он хүртэл хэрэгжүүлж дуусгах хугацаатайг онцоллоо.
Хөнгөн галт тэрэг LRT “Трамвай” төсөл хэрэгжүүлснээр өдөрт 15-25 мянган зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 25,7 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа аж.
Энэ онд уг төсөлтэй холбоотой байгаль орчны төлөв байдлын суурь судалгааг хийж, холбогдох зөвлөмж гаргах, төслийн концепц зураг болон трассын чиглэлийг боловсруулан баталгаажуулах, төслийн эдийн засгийн үндэслэл болон бусад нарийвчилсан төлөвлөлтөд шаардлагатай тооцооллыг хийж дуусгах гэнэ. Үүний дараагаар ТЭЗҮ-ийг боловсруулах зөвлөх багийг сонгон шалгаруулж, зөвлөмжийн дагуу ажлын зураг төсөл, техникийн баримт бичгийг бүрдүүлэн, ТЭЗҮ болон замын трассын магадлагааг хүлээн авч, баталгаажуулах ажлыг 2025 оны III улиралд багтаан хэрэгжүүлэхээр байгааг Сэлбэ 20 минутын хот корпорацийн гүйцэтгэх захирал У.Баатар хэллээ.
Төслийн барилга угсралтын ажлыг 2027 оны I улиралд эхлүүлэх бэлтгэл хангана. Түүнчлэн, трамвайтай холбоотой техникийн стандарт, дүрэм, зохицуулалт, орчны төлөвлөлт зэрэг нарийвчилсан баримт бичгийг боловсруулж, Тээврийн төслийн хэрэгжилтийн үе шаттай уялдуулан III–IV улиралд багтаан бүрэн дуусгах зорилт тавьжээ.
Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ оны II улиралд багтаан хэрэгжүүлэхээс гадна төслийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах төлөвлөгөөтэй.
Төслийн барилгын ажлыг эхлүүлэхэд ажиллах боловсон хүчний бэрхшээл манайд бий болох нь гарцаагүй бөгөөд Метро төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, “Духуа инженеринг” компани хамтран хэрэгжүүлэхээр болсон. Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, БНСУ-ын Халла их сургуульд тус бүр хоёр жилийн хугацаатай оюутнуудыг сургаж, эхний ээлжинд 200 инженер бэлтгэнэ. Метро төслийн хүрээнд дараах шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудал байгааг НИТХ-ын Ээлжит бус VI хуралдаанд Сэлбэ хот орон сууцжуулалтын төслийн захирал У.Баатар танилцууллаа.
Тэрбээр, нийтийн тээврийн чиглэлд метро, трамвай, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр, хөнгөн болон салбар төмөр замын зургаан төсөл хэрэгжиж байна.
Мөн Авто зам, гүүр, уулзварын төслүүдийн хүрээнд Шинэ тойрог зам, Туулын хурдны зам, Өөдөө тэмүүлэх гүүр, Олон түвшний уулзварын төслүүд багтсан.
Хот байгуулалт, орон сууцны чиглэлд Сэлбэ хот, Баянхошуу, Ханын материал орчим, Хүннү хот зэрэг томоохон төсөл хэрэгжих бол Эрчим хүчний төслүүдийн хүрээнд ДЦС-5, дулааны тархмал эх үүсвэр, хог болон лаг шатаах үйлдвэр, Баруун далай нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станцын төслүүд. Мөн Дэд бүтэц, усны менежментийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд,
- Санхүүжилт шийдвэрлэх;
- Газар чөлөөлөлт
- Хууль, эрх зүйн орчин;
- Норм, стандарт нутагшуулах;
- Галт тэрэгний удирдлагын системд ашиглах LTE-R Сүлжээний 700МHz давтамжийн зурвасд Дээд түвшинд 10МHz, Доод түвшинд 10МHz зурвасыг чөлөөлөх шаардлагатай гэлээ.
Төслийг хэрэгжүүлэх үед дотоодын 700 ажлын байр, ашиглалтад орох үед 745 байнгын ажлын байр бий болно

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан танилцуулж, төлөөлөгч нарын асуултад хариулт өглөө.
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd-ын ахалсан түншлэл шалгарч, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан.
Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Амгалан чиглэлд 19.4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх юм.
Төсөл хэрэгжсэнээр оргил цагт нэг чиглэлд цагт 17,200-26,000 хүн тээвэрлэх бөгөөд авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 18 орчим хувиар өсөх юм.
Мөн тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөлөл үзүүлэх бөгөөд нийгмийн хувьд автобусаар 45 минутад явах зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдэх юм. Төслийг хэрэгжүүлэх үед дотоодын 700 ажлын байр, ашиглалтад орох үед 745 байнгын ажлын байр үүсэх урьдчилсан тооцоо гарсан гэв.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.180.175
Олон улсын зочид буудлыг төсвийн мөнгөөр барих нь буруу. Энэ чинь хувийн хэвшлийн зочид буудал болно.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.180.109
ХЯТАДЫН АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН НААД ХОГИЙН ТӨСЛҮҮДЭЭ ЦУЦАЛ.
Нэргүй 4 цагийн өмнө 203.91.115.53
Өртөгийг нь дийлэхгүй болохоор яах вэ? Бид Хятадын өрний боол болно шүү дээ.
Haha 6 цагийн өмнө 202.126.89.86
Haha
Зочин 7 цагийн өмнө 202.179.26.112
ОЮУНЭРДЭНЭ ТА ХУРДАН ТӨРӨӨС БҮРМӨСӨН ЗАЙЛ. ЮУН МЕГА ТӨСӨЛ. ЗҮГЭЭР Л ӨМНӨ НЬ ХИЙЖ БАЙСАН АЖИЛ ШҮҮДЭЭ. ТҮҮНИЙ ҮРГЭЛЖЛЭЛ ЛТ БАЙНА. НЯМБААТАР ТА ТАТВАРЫН МӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙЖ БРОДЮР СОЛЬДОГОО БОЛЬ. ХИЙЖ БУЙ АЖИЛ НЬ БҮГД ХУЛЬХИ, ЖИЛ ХҮРЭХГҮЙ ЦУУРЧ ХАГАРЧ, ЭСВЭЛ ТОМ ТОМ НҮХ ГАРАН ЭВДЭРЧ НУРЖ БАЙНА. НИЙСЛЭЛИЙН ДАРГАА ХИЙЖ ЧАДВАХ ЧАВДАРТАЙ БОЛВСРОЛТОЙ ХҮНД НЬ ӨГ. ЛУЙВАРЧИН МИНЬ.
ыбыб 10 цагийн өмнө 103.212.117.244
Ийм жижигхэн хотод олон станц хэрэггүй. Надаахаа бариад ТЭЦ-2, ТЭЦ-3-ыг буулгаж хая. Эсвэл дулааны утаагүй станц хийх хэрэгтэй Амгалан шиг.
mgl 11 цагийн өмнө 103.9.90.130
энэ асуудал бол маш чухал асуудлууд бн хотын иргэдийн амьдрал хотын хөгжилд харин энийг элдвээр хэлж бгаа эргүү малнууд минь та нарт ч хэрэгтэй гэхдээ та нар ч ойлгохгүйл дээ тийм тархи бхаүй та нарт
Нэргүй 2025-05-23 103.57.93.206
Улаанбаатарын өдөр тутмын асуудалд хайнга хандаж байгаа төлөөлөгч нэртэй золбингууд ийм асуудалд жижигдэнэ шүү, гай болоод хэрэггүй шүү хүүхэлдэйнүүдээ.
Сэдэв No5 2025-05-23 202.9.46.234
Наад сэдэв чинь та нарт томдоно. Боржуураа яаж шахаж хулгай хийхээ л ярь!