СЗХ-ны гишүүнд тэнцэх нэр дэвшигчийг хайсаар байна

СЗХ-ны гишүүнд тэнцэх нэр дэвшигчийг хайсаар байна

СЗХ-ны гишүүнд тэнцэх нэр дэвшигчийг хайсаар байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах зарыг дөрөв дэх удаагаа зарлаад байна. Учир нь тус албан тушаалд нэрээ дэвшүүлсэн хүмүүс нь нэг бол эрх ашгийн зөрчилтэй гэж хардагдах, эс бол шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр  гологдох болсон. Ийн УИХ нэр дэвшигчийг голсоор зургаа дахь сартайгаа золгож байна гэж хэлж болно.

Учир нь, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх энэхүү албан тушаалд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонорын нэрийг дэвшүүлсэн байсан ч Шадар сайд Т.Доржхандын төрсөн ахынх нь хүүхэд гэдгээр нүд үзүүрлэж, УИХ-ын гишүүд дэмжилгүй унагасан.

Хоёрдахь удаагийн нэр дэвшүүлэлтэд “Сентрал коммерс” ХХК-д захирлын алба хашиж байгаа Ц.Бархас орж ирсэн. Тэрбээр “Ард санхүүгийн нэгдэл”-д ажиллаж байсан тул Ч.Ганхуягийн хүн гэж хардагдан, бас л дэмжлэг авч чадалгүй унасан.

Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар томилгооны сонсгол хийх үед УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар “Дандаа хувийн хэвшилд ажилласан түүхтэй хүнд ашиг сонирхол байх магадлалтай. Яагаад “Ард санхүүгийн нэгдэл”-д ажиллаж байсан хүмүүс Хөрөнгийн бирж рүү, эсвэл СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүн рүү орж ирэх хүсэлт өгөөд байна вэ.

Бодит байдал дээр Хөрөнгийн бирж дээр банк болоод банк бусууд гарч байна. Хэрэглээний зээлийг тэтгэхийн тулд буюу санхүүгийн зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөнөөс 17-20 хувийн хүүтэй мөнгө босгоод түүнийгээ иргэдэд 40-60 хувийн хүүтэй зээлж, угааж байна. Түүнээс Хөрөнгийн бирж дээрээс хувьцаа босгоод үйлдвэрлэл чиглэлд, Монгол Улсын хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа  компани өдрийн од шиг цөөхөн бий. Үүнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хүн хэрэгтэй байна” гэсэн санал хэлснийг гишүүд дэмжсэнээр хоёр дахь нэр дэвшигч мөн л гологдсон.

Гурав дахь удаагаа нэр дэвшигчийг сонгон шалгаруулах зар түгээхэд гурван хүн нэрээ дэвшүүлснээс Б.Бат-Эрдэнийг сонгон сонсгол зохион байгуулсан ч шаардлага хангахгүй нэр дэвшигч гэдэг дүгнэлт гаргасан юм.

Ингэснээр УИХ-ын Төсвийн байнгын хороо дөрөв дэх удаагийн сонгон шалгаруулалтын зарыг өчигдрөөс эхлэн зарлаад байна.

СЗХ-ны орон тооны бус гишүүн нэр дэвшигчийн хүсэлтийг УИХ-ын Төсвийн байнгын хороо 2025 оны зургадугаар сарын 4-ний 17:30 цаг хүртэл хүлээн авах юм. Нэр дэвшигч нь дараах шаардлага хангасан байна.

  • Монгол Улсын иргэн;
  • Эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;
  • Ял шийтгүүлж байгаагүй;
  • Банк, санхүү, үнэт цаасны салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн шаардлага тавигдаж байна.
  • Г.ХОРОЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 119.40.103.6

Bolovson huchn ????

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.89.165

Элдэв хулгайчид, цүнх баригчид бүгд ажилтай болсон юм уу ?

Avatar

Зочин 8 цагийн өмнө 103.212.116.118

Эдиын засгийн ухааны доктор, багш нарахс юм гаоахгзй байна уу?.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.70.34.34

Тэгэхээр чинь СЗХ-ны даргыгаа эвгүй байдалд оруулна шдээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.164

Ж.Баярмаа гишүүний ах Ж.Мэндбаярыг оруулах болов уу. Дүү нь ахыгаа хэлмэгдсэн улс 50 тэрбум төгрөг өгөх ёстой гэдэгтэй санал нэг байдаг.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 180.149.80.74

Хуцна биз, цайрчихсан луйварчин шдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж