Ерөнхий сайдад горилогчдын ХОМ

Ерөнхий сайдад горилогчдын ХОМ

Ерөнхий сайдад горилогчдын ХОМ

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдад горилж буй улстөрчдийн АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.


Д.АМАРБАЯСГАЛАН

УИХ-д анх удаа сонгогдсон ч улс төрийн замналын хувьд тэрбээр Л.Оюун-Эрдэнээс ч туршлагатай. Дөрвөн даргын гал тогоог барьж, МАН-д олон жил генсек хийсэн түүнд муу сайн түүх, туршлага ч их. Тэрбээр 2016 оны долдугаар сарын 6-нд анх НИТХ-ын төлөөлөгч томилогдсон бөгөөд 2019-2023 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 71 сая төгрөг байсан бол 2023 онд 260 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2023 онд 64 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Харин хоёр нийтийн орон сууцтай, үйлдвэрлэлийн зориулалтын нэг барилгатай, гурван авто зогсоолтой бөгөөд нийт 5.9 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн нэг суудлын жижиг автомашин, "Mercedes Benz-S400" маркийн нэг автомашинаа нийтэд нь 120 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 120 адуугаа 321 сая төгрөгөөр үнэлсэн бол эзэмших эрхтэй нэг газраа 5 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 230 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн дотоодын банкинд 276 сая төгрөгийн хадгаламжтай бол авлага нь 528 сая төгрөг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Шинэ талст" ХХК, "Севен три студи" ХХК, "Голомт банк" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Н.УЧРАЛ

Аль эртнээс л дараагийн Ерөнхий сайд гэж нэр нь сэвэгдэж ирсэн. У.Хүрэлсүхийн бас нэг хуурай дүү. Түүнийг улс төрд хөл оруулсан хүн бол мэдээж Ерөнхийлөгч. Тиймээс Ерөнхийлөгчийн улс төр явж байна гэж харвал ЗГХЭГ-ийн даргаас Засгийн газрын тэргүүн болж дэвших боломжтой кандитатаар нэрлэгдэж байна. Тэрбээр 2016 оны долдугаар сарын 5-нд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 222 сая төгрөг байсан бол 2023 онд 700 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2023 онд 58 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Харин гурван нийтийн орон сууцтай, үйлдвэрлэлийн зориулалтын нэг барилгатай, хоёр зуслангийн байшин нь 3.5 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Mercedes Benz-G 500", "Lexus-570", "Nissan Tiida", "Mercedes Benz-S400" маркийн дөрвөн автомашинаа 965 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 180 хонь, 20 адуугаа 31 сая төгрөгөөр үнэлсэн бол эзэмших эрхтэй нэг газраа 150 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 85 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн дотоодын банкинд  2 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Гоц жаалууд цэцэрлэг" ХХК, "Рояал Академи" ХХК, "Грийн Ланд групп" ХХК, "Массив трейд" ХХК, "Их Засаг" олон улсын их сургууль ХХК хөрөнгө оруулалт хийсэн байна.

С.АМАРСАЙХАН

Тэрбээр 2019 оны хоёрдугаар сарын 7-нд анх хотын дарга болсон бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Шадар сайдын албан тушаалаар АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 83 сая төгрөг байсан бол 2023 онд 81 сая төгрөг болж буурчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2023 онд 205 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Харин дөрвөн нийтийн орон сууцтай бөгөөд 10 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Lexus RX 350" маркийн автомашинаа 107 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр малгүй, газаргүй бөгөөд 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн дотоодын банкинд 303 сая төгрөгийн хадгаламжтай бол 41 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Оюуны ундраа групп" ХХК, "Монголын санхүүгийн групп" ББСБ, "Диадэм" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Б.ЖАВХЛАН

Тэрбээр 2016 оны долдугаар сарын 5-нд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд Сангийн сайдын албан тушаалаар АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 26 сая төгрөг байсан бол 2023 онд 65 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2023 онд 63 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Харин нэг нийтийн орон сууцтай бөгөөд 1.3 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Toyota, LEXUS RX330" маркийн автомашинаа 194 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 70 адуу, 75 хурдан удмын адуу, 70 үхрээ 668 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнээс гадна 70 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн дотоодын банкинд 18 сая төгрөгийн хадгаламжтай бол 123 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Дархан мэдээлэл төв" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Я.СОДБААТАР

У.Хүрэлсүхийн дэргэд удаан шадарлаж байгаа хүн. Бараг баруун гар нь гэж хэлж болно. Тэрбээр 2012 оны долдугаар сарын 6-нд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд ЕТГ-ын даргын албан тушаалаар АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 35 сая төгрөг байсан бол 2023 онд 100 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2023 онд 257 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Харин хоёр нийтийн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай бөгөөд 433 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн автомашингүй тэрбээр 49 адуугаа 30 сая төгрөгөөр үнэлсэн бол эзэмших эрхтэй нэг газраа 20 сая төгрөгөөр үнэлсэн байна. Харин дотоодын банкинд 32 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Ти-Эс-Эм" ХХК, "Эрдэнэс МГЛ" ХК, "Эрдэнэс Таван толгой" ХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.57.92.166

Нэг ч хэрэгтэй царай алга өө. Ялангуяа Самар

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.47.5

Хөрөнгө орлогоо сайхан далдалж нуугаад их даруухан мэдүүлсэн байх шив

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.160.44

ТЭНЦЭХ ХҮН АЛГА, ЦУУТАЙ ХУДАЛ ЯРЬДАГ ХУЛГАЙЧИД БНА. НИЙЧИХ БОЛОМЖТОЙ ХУРУУ ДАРАМ ХҮН БИЙ. ЯАГААД НЭРИЙГ ХЭЛЭХГҮЙ ТЭД ДУУГАЙ БНАА????????

Avatar

зочин 2025-05-23 66.181.181.129

Амарсайхан НЗДарга байхдаа хамгийн ашиггүй Агаарын дүүжинд хотын хөрөнгийг зарсан Тэнэг хулгайч тул бүр болохгүй….

Заа даа эдгээрээс Учрал нь дээр байна..

Avatar

Зочин 2025-05-23 122.201.31.141

Ёоооо С Амарсайхан, Содбаатар нар болио . Яаж чадахав дээ. худлаа байлгүй дээ. Зөрөлдөнө, бас будилийш дээ ккк

Avatar

Зочин 2025-05-23 139.5.219.133

бүгдээрээ огцрогсод бна учрал гэхэд ждүчин…

Avatar

зочин 2025-05-23 66.181.181.129

Заа даа эдгээрээс Учрал нь дээр байна..

Avatar

Нэргүй 2025-05-23 122.201.31.184

Г.Тэмүүлэн

Avatar

Иргэн 2025-05-23 202.9.46.100

Занданшатар. Б. Энхбаяр гишүүн нарыг ЗГ-т оруулах хэрэгтэй.Хууль дээдэлдэг зөв хүмүүс.

Avatar

Нэргүй 2025-05-23 103.212.118.94

ҮНЭХЭЭР ХУЛГАЙЧДААР ДҮҮРСЭН УЛС ЮМ, ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ХҮНИЙГ БОДЛОГООР ДЭМЖИЖ ДЭЭШ НЬ ГАРГА Л ДАА ТА НАР. МОНГОЛ УЛС ТА НАРЫН КОМПАНИ БИШ ШҮҮ ДЭЭ, ЯАСАН ЭХ ОРНОО БОДДОГГҮЙ НОВШНУУД ЮМ БЭ, ЗАНДАНШАТАР Ч ХУЛГАЙЧ

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.185.153

Энэ Данхыг харахад ХОМ-ын хэрэг байна уу. Гэр бүлийнх нэг жилийн нийт орлого гэж мэдүүлсэн дүнгээс хэд дахин их мөнгийг хүү нь нэг хүүхэнд нэг л удаа зарцуулж байдаг наасан.

Avatar

Нэргүй 2025-05-23 103.57.95.147

Манй зарим сэвээчид их сонин шүү? Данхийг хулгай,авилгатай ганц тэмцээд байгаа хүн нь гээд бүр огцруулж болохгүй үргэлжлүүхээд ажиллуул.энэ хүнээс өөр ерөнхий сайд хийх хүн монгол байхгүй гээд бичээд бичүүлээд байх юм.Гэтэл гэр бүлийн нэг жилийн орлого гээд хэдэн тоо хэлж бичүүлдэгч авгай хүүхэд н өртөг өндөр Ангилд амьдраад байдаг бололтой. Тэр их зардлаа хаанаас олдог вэ?донгож 20 гарч яваа хүүхэд хэдийдээ хаана ямар ажил хийгээд 20-30 сая доллор олдог бол?

Avatar

зочин 2025-05-23 66.181.181.129

НЭргүй минь Төгрөг Доллар хоёр 3500 дахин ялгаатай…. Тоо мэдэх үү… Үнэн зөв тоог сэвж байхыг зөвлөе…

Avatar

Нэргүй 2025-05-23 103.57.95.147

Данхын өмсөдг куртик нь "? сая доллор.зүүдэг цаг нь шмцарийн алдартай ролекс фримийн бас л "?-₮? доллорын үнэй л гээд бичүүлээд байсан ш дээ. Өвөөтэйгөө хөдөө тосгонд амьдарч байсан хүүхэд хэдийдээ ийм үнэтэй хувцас авдаг бол?Хулгай юу? сайд болоод авилга авсан уу?Гэх нь хэн хүний сонирхах байх

Avatar

ямартай ч өөрийгаа захиалгаар худлаа магтуулж тролдохгүй байх 2025-05-23 103.57.95.147

Сайн муу ч Амарсайхан бол хаана л бол зуд дурхан болно тэнд явж байдаг хүн.Монголын хөрс ямар вэ гэдгийг бусдаасаа илүү гадаралдан тул ерөнхий сайд боллоо гэхэд улсыхаа цар хүрээгээр хагс дутууч болов харж асуудалд ханадах хүн гэж боддог. Бусад нь сугуулийн ширээнээс албан ширээнд заларсан хүүхдүүд амьрал мэдэхгүй л дээ. ялгаа байна аа. Занданшатарын хувьд хөдөө өссөн аавынхаа ажил амьдарлыг гадарлах хүн мөн ч бор дарсанд толгойгоо мэдүүлчихгүй бол ш дээ. Боловсрол мэдлэгч боложий нтөлөв хүн

Avatar

Зочин 2025-05-23 66.181.190.78

Эд нар л лав бишшүү, УИХ гишүүн Тэмүүлэн байж болох юм

Avatar

зочин 2025-05-23 66.181.181.129

НЭргүй минь Төгрөг Доллар хоёр 3500 дахин ялгаатай…. Тоо мэдэх үү… Үнэн зөв тоог сэвж байхыг зөвлөе…

Avatar

зочин 2025-05-23 66.181.181.129

МАНАН-ын этгээд —Эрдэнэтийг олон жил шунахайгаар идсэн гэх Ганзориг-ийн хүүг үүү БОЛОХГҮЙ байх аа..

Avatar

zochin 2025-05-23 202.72.245.207

ed nar bisch uu ! , Zandanschatar bas B.Enchbayr ed nar bolnoo ,naad nudee neegeechee

Avatar

зочин 2025-05-23 103.57.94.206

Мөн ч доромжилж ханахгүй юм даа, бид ч доромжлуулж дуусахгүй юм. Шударга гэдэг шиг, шударга бусын туйл авилга хахуулийн үүр уурхайн болсон хүн байна. Аль нь биш, одоо бол та нарын цаг дууссан шүү, битгийн горьд.

Avatar

иргэн 2025-05-23 202.126.92.86

Зураг дээрх 5 лав биш шүү.

Avatar

зочин 2025-05-23 59.153.112.44

Самарсайхан л биш шүүь женкогийн нэг бууны нохойг нөгөөгөөр солих хэрэг юун, ер нь данх женкотой нөхцсөнөөсөө болж унаж байгаагаа мэдэж байгаа юм болов уу, ашиглалтын хугацаа нь дуусаад эзэндээ гологдоод зайлуулагдаж буй амьтан, хөөрхий

Avatar

Нэргүй 2025-05-23 203.17.23.177

АМАРСАЙХАН Л БИШ БОЛ ЧӨТГӨР БАЙСАН Ч ЯАХАВ. ХҮҮГЭЭ ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР СУРГАЧХААД, БАРИГДАНГУУТАА ТЭРИЙГЭЭ ШУУД ТӨЛЖ ЭНЭ ТЭР.

Avatar

Нэргүй 2025-05-23 103.9.90.100

нөгөө л хэдэн бүтэхгүй хар тамхичдын аав нар… нөгөө л хэдэн залхтал харсан царайнууд. Өөр хүн байдагггүй юм уу

Avatar

зочин 2025-05-23 66.181.188.223

Том баячуудын дэргэд бараг хөрөнгөгүй хүмүүс байна, Дундчууд л хамаарах юм уу даа

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.176.234

Ураан учрал дэмжигч хүмүүс байж болохгүй дээ дараа нь амаа бариад ч нэгэнт оройтсон байх биз

Avatar

ШУДАРГА ЁС 2025-05-23 14.1.81.31

ХУЛГАЙЧ ЭАРЫГ ЗАЛЛАА ГЭР БҮЛЭЭРЭЭ АХАН ДҮҮСЭЭРЭЭ ТОНОГЧИД Ч ЦОХИЖ ЯВНА.

Avatar

Нэргүй 2025-05-23 203.98.76.30

Учрал-аас өөр сонголт байхгүй. Хамгийн том шалтгаан нь Учрал хулгайч биш өсөхийн өлөн биш тэгээд болоо. Бусад бүгд хулгайч, төрөөс төрсөн тэрбумтан хувалзнууд

Avatar

Нэргүй 2025-05-23 66.181.160.103

ЯГ ҮНЭН!!! Өсөхийн өлөн гэдэг чинь эмчилгээгүй, ханаж цаддаггүй, гуринх шинж!!! Ийм хүн ямар ч өндөр боловсролтой, баялаг туршлагатай байгаад нэмэргүй!!!

Avatar

Хотын уугуул иргэн 2025-05-23 103.212.119.54

Энд тэнцэх нэг ч хүн алга. Харь гаригаас хүн авчирэх саналтай байна. Эсвэл хөдөөний нэг малчинг дэвшүүлье.

Avatar

Майдар 2025-05-23 155.190.0.8

Сангийн сайд нь 18 сая буюу 5-хан мянган долларын хадгаламжтай гэнэ шүү.

Avatar

zochin 2025-05-23 202.72.243.182

БҮГД Л ХУЛГАЙЧ, АВИЛГАЧИД БАЙНА. ӨӨР ОЛИГТОЙХОН ХҮМҮҮС БАЙХГҮЙ ЮУ, ЯМАР АЙМААР ХАРАМСМААР ЮМ БЭ.

Avatar

Майдар 2025-05-23 155.190.0.8

"Түүний жилийн нийт орлого нь 2019 онд 26 сая төгрөг байсан бол 2023 онд 65 сая төгрөг болж буурчээ."
-Жоохон анхаарч, арай чанартай юм бичмээр байнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж