Улсын баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад жуулчдад хүртээмжтэй байлгах талаарх саналыг Үндэсний их баяр наамдыг зохион байгуулах хороонд хүргүүлжээ. Өнгөрсөн жил буюу 2024 оны долдугаар сарын 1-11-ний өдрүүдэд Монгол Улсад 52 мянга орчим жуулчин ирсэн байна. Жуулчдын ихэнх нь улсын болон орон нутгийн баяр, наадмыг үзэх гэж зорин ирдэг бөгөөд жил бүрийн баяр наадмын нээлтийн тасалбар аялал жуулчлалын компаниудад хязгаарлагдмал, зөвхөн наадам үзэхээр ирсэн жуулчид зорилгоо биелүүлж чадахгүй, сэтгэл дундуур буцах тохиолдол олон бий.
Иймд Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос гадаад жуулчдад борлуулах билетийн тоог 8436 болгох, баяр наадмын оройн нээлтийг хийх тухай мэдээллийг тавдугаар сарын 28-ны дотор нийтэд мэдээлж, билетийг эрт борлуулах зэрэг санал тавьсан байна.
Учир нь өнгөрсөн 2024 оны баяр наадмаар 2200 гадаад жуулчинд нээлтийн арга хэмжээг үзэх боломж олгосон. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 мянган суудлаас 5000 суудлыг гадаадын жуулчдад өгдөг байсан бол өнгөрсөн жил нийт суудлын тоо 11 мянга болж, жуулчдын суудал 2200 болж цөөрсөнд аялал жуулчлалын салбарынхан сэтгэл дундуур байгаагаа хэлж, нээлтийн тоглолтыг оройн цагаар дахин хийх хүсэлтээ илэрхийлж байсан юм.
3,595.72






















































Холбоотой мэдээ