Angelina Jolie Пакистанд очлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Angelina Jolie Пакистанд очлоо

Холливуудын нэрт жүжигчин Angelina Jolie Пакистанд очиж, үерийн гамшигт нэрвэгдээд буй хүмүүст туслаж, тэндэнтэй уулзлаа. Тэрбээр хоёр хоногийн хугацаатай очсон ба олон орны тусламжийн байгууллагыг Пакистаны гамшигт нэрвэгдээд буй ард иргэдэд анхаарлаа хандуулахыг уриалж, шаардлагатай  байгаа бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг уриаллаа.

Өчигдөр Angelina Jolie үерийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болоод буй хүмүүсийн хуаранд очиж, олон хүмүүстэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.

“Би эдгээр хүмүүсийг хараад үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Энэ хүмүүст хамгийн түрүүнд шаардлагатай байгаа зүйлсээр хангах, нэн даруй авах шаардлагатай арга хэмжээг авах талаар улстөрийн түвшинд шийдвэр гаргахад өөрийн чадах бүхнээ хийх болно” хэмээн дүрвэгчдийн хуаранд очсоны дараа сэтгүүлчдэд ярьжээ.

Нэгдсэн үндэсний байгууллага өнгөрсөн наймдугаар сарын 11-нд яаралтай тусламж болгон 460 сая ам.долларын тусламж үзүүлэх болсон тухайгаа мэдээлсэн боловч үүний дөнгөж 64 хувь буюу 294 сая ам.долларыг одоогийн байдлаар нийлүүлээд байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж