Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ардчилсан намыг гаргахаар МАН-ын Бага хурлаас шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртэй холбогдуулж Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Та түрүүн МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрт хамтын хариуцлага хүлээнэ гэдэг ганц үг хэлсэн. Энэ яг юу гэсэн үг вэ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа гурван нам гурвуулаа хариуцлага хүлээнэ гэсэн үг үү?
-Гурван намын дарга уулзаад ямар төвшинд хариуцлага хүлээх вэ гэдгээ өнөөдөр шийднэ. Бид ярилцаж, гарсан дүнгээ олон түмэнд хүргэдэг хариуцлагатай. Ямарч тохиолдолд МАН хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам байж болохгүй юм байна гэж дүгнэсэн гэж би ойлгосон. Тэр бичгийг нь аваагүй байна.
-Гэхдээ иргэд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолчих, огцорчих гэж шаардсан. Гэтэл Ерөнхий сайд хувийнхаа асуудлыг засаг төрийн асуудал болгоод танай намыг хөлдөө чирчихэж байгаа юм биш үү?
-Үгүй,. Бага хурлын өчигдрийн мэдээллийг бид авсан. Ерөнхий сайд хамтарсан Засгийн газар байх учиртай. Яагаад гэвэл сонгууль нэгээр дуусахгүй, Монголын парламент ажил хэрэгч байх ёстой. Дэлхийн худалдааны дайнаас улбаатай нөхцөл байдалд тэвчээртэй маш тодорхой байх ёстой гэдэг байр суурийг эхнээсээ эцсээ хүртэл Бага хурал дээрээ хэлсэн гэж бид ойлгож байгаа.
Тийм учраас Ерөнхий сайдад Ардчилсан намыг гаргачихаад өөрөө дангаараа засаглъя гэдэг ч юм уу, өөр эвсэл байгуулаад цааш явъя гэдэг байр суурь байхгүй.
Бид гурав одоо уулзалт хийнэ. Гэрээгээ урдаа тавиад ярина. Ямар ч тохиолдолд гэрээ зөрчигдсөн учраас Ардчилсан нам Засгийн газарт орохгүй, Засгийн газарт ажиллахгүй. Гэрээний зөрчил гэдэг бол Бага хурлын шийдвэрийг хэлж байгаа. Гэрээ одоо бол уначихлаа. Тэгвэл одоо ямар төвшинд яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудал ярина.
-Гэрээн дээр энэ, энэ тохиолдолд хариуцлагын асуудал хөндөгдөнө гэсэн заалт байгаа юу. Ардчилсан нам гэрээгээ биелүүлээгүй учраас хамтарсан Засгийн газраас гаргах ёстой гэж Бага хурлаас шийдвэрлэсэн шүү дээ?
-Гэрээнд хариуцлагын асуудал байгаа. Гэрээгээ биелүүлж чадаагүй тохиолдолд хамтын хариуцлага хүлээнэ гэсэн заалттай.
Гэхдээ Ардчилсан нам гэрээгээ биелүүлээгүй гэдэг бол гүтгэлэг шүү. Ингэж асуудлыг ярихдаа гүтгэлэг хэлбэрээр ярьдаг улс төрийн муу араншинг одоо халмаар байгаа юм.
Харамсалтай нь, тийм ухаан МАН-аас гарсангүй. Ардчилсан намын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг нэрлэж байна лээ. Манай гишүүдийн илэрхийлж байгаа байр суурь бол намын байр суурь бол биш. Намын байр суурь Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын байнгын хороогоор гардаг. Цөөнх нь дуугарах эрхтэй. Гэрээнд гишүүдийнхээ амыг барина гэдэг заалт тусгаагүй, тийм зүйлд би ч гарын үсэг зурахгүй. Би намынхаа үндсэн араншинг мэдэж байгаа хүн ш дээ. Манайхан яах вэ шүүмжлэх юм аа шүүмжлээд явна. Өөрсдөө засагласан ч сөрөг хүчин хийгээд явдаг. Үгээ ил тод хэлдэг л хүмүүс байхгүй юу.
Засгийн газар унагаж байгаа учир шалтгаанаа Ардын нам нуучихлаа гэж би харж байна, Ардчилсан намыг Засгийн газраас гаргаж байгаа нь шалтаг боллоо гэж харж байна.
Энд бол их ухралт явлаа гэж харж байна. Хамгийн их санаа зовж байгаа зүйл бол утаагаа яах юм бэ. Кокс химийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан, энийгээ хийгээсэй гэж хүсэж байна. Зэсийн үйлдвэрээ яах юм бэ, гангийн үйлдвэрээ яах юм бэ. Асуудлуудаа шийдээд явж байхад бидэнд гоншигнох юм байхгүй шүү.
Төрийн албанд 9 хувийн цомхотгол хийнэ гэдэг төлөвлөлт цаашдаа ажил хэрэг болмоор байна. Төрийн өмчит компанид 15 хувийн цомхотгол хийж, хувийн хэвшилд орон зай гаргаж өгнө гэсэн бодлого хэрхэн ажил хэрэг болох вэ. Бизнесийхэнд хэрхэн эдийн засгийн эрх чөлөө олгох вэ. Үгээ хэлэх эрх чөлөөг хэрхэн хамгаалах юм бэ. Сэтгүүлч нэг зүйлийг шүүмжилснийхээ төлөө, нэг үг хэлснийхээ төлөө цагдаагийн хаалга татдаг байдлаас бүрмөсөн салах ёстой. Гэх мэтчлэн энэ зүйлс дээр Ардчилсан нам УИХ дотроо санаачлага ааваад явна.
-ХҮН нам жагсаалыг дэмжиж гарын үсэг зурсан Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно гэсэн. Хариуцлагын гэрээгээ зөрчсөн учраас хариуцлага тооцно гэж байна. Тэгвэл гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулахад зурсан гэрээнд хариуцлагын ямар зохицуулалтыг тусгасан бэ?
-Хамтарсан гэрээнд дэвшүүлсэн хөтөлбөрөө ажил хэрэг болгохыг л чухалчилсан. Нөгөө талдаа жагсаалыг дэмжсэн, Засгийн газрыг огцрох санал гаргаж байгаа хүмүүс ажил хэргийн шүүмжлэл хэлээгүй хувь хүний амьдрал ахуй, нийгмийн суурь бүтцийн тухай ярьсан гэж ойлгож байгаа. Энэ хүмүүсийн ярьсан яриаг Ардчилсан нам дэмжээгүй. Ардчилсан нам дэмжээд ямар нэгэн шийдвэр гаргасан бол бид нар асуудлыг ярина. Гэрээгээ уншиж байгаа шүү дээ. Гэрээнд тусгагдсан зүйлийн өөдөөс явсан бол нам өөрөө хариуцлага тооцно.
Ер нь цаашдаа намын жагсаалт гэж юу юм бэ гэдгийг их сайн бодмоор юм байна. Намынхаа дүрмийг хатуу баримталж чадах хүмүүсээ парламентад оруулж байж, улс төрийн нам бодлогоо хатуу барих юм байна.
Жагсаалтаар орчихоод намынхаа нэрээр гишүүн болсон хүмүүс ш дээ, надаас эхлээд. Намынхаа нэрээр гишүүн болчихоод намынхаа бодлогыг сөрөөд ямар нэгэн байдлаар ажиллана гэдэг бол буруу жишиг. Тойргоос сонгогдоод гараад ирсэн хүн бол сонгогчдынхоо эрхийг хамгаалаад явна .
Улс төрийн хүн бол байнга ярьдаг биш шүү дээ. Зарим үед амаа хамхидаг, зарим үед дуугардаг. Гэхдээ нам маань юу гэж бодож байна вэ, нам маань улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан бол би ч улсын эрх ашгийг нэгд тавъя гэдэг сэтгэлийн хаттай хүмүүс жагсаалтаар сонгогдох учиртай юм байна.
Цаашдаа жагсаалтыг хэрхэн тодруулах вэ гэдэг дээр бодлого гаргахгүй бол хамгийн их итгэл эвдэж байгаа хүмүүс нь жагсаалтаар орсон хүмүүс болж байна.
Намын бодлогыг ягштал баримтлах ёстой атал асуудал үүсгээд байна шүү дээ. Тэр хүмүүс нь Ардын намд ч байна, манай талд ч байна.
Энэ удаагийн үзэгдэл бол нэг л жишээ. Цаашдаа бол Монголын парламент пропорцианаль тогтолцоогоо хадгалж хамгаалаад, парламентын тогтолцоогоо илүү төгөлдөржүүлж боловсронгуй болгох хэрэгтэй юм байна. Жагсаалтаар сонгогдсон гишүүнээ намаасаа хөөчихье гэтэл тэр хүнийг УИХ- аас яах юм, нэг суудлаа яах вэ гээд олон асуудлаа шийдээгүй юм байна. Тийм учраас энэн дээрээ шийдлээ гаргаад явах нь зөв байх гэж бодож байна.
-Ардчилсан нам Засгийн газраас гарсны дараа хэсэг гишүүд намаасаа гараад тусдаа нам байгуулах юм бол Засгийн газарт хамтарч болно. Улс төрийн боломжийг нээлттэй үлдээж байна гэсэн мэдээлэл гарсан.
-Наадах чинь бол Ардчилсан намыг хуваах гэсэн чулуу хаялт. МАН тийм л ажил хийдэг. Би бол энэ намыг нийлүүлэхийн төлөө хоёр жил үйлээ үзлээ.
МАН бол Ардчилсан нам болон бусад намыг хуваах улс төрийн стратеги хийдэг, тэрний л нэг хэсэг нь.
Би намынхнаасаа хүсээд байгаа зүйл нь эе эвээ хичээгээрэй. Өнөөдөр хүртэл тэвчээр гаргаж чадсан шүү бүгдээрээ. Мэдээж болчимгүй алхам хийсэн хүмүүс бий. Олонхи нь тэвчээр гаргаад шүдээ зуугаад Монголоо босгоод ирье. Ард түмэн ядуу байна, тийм учраас ядуурлыг арилгая гэдэг зорилгын төлөө тэвчиж байсан. Тийм учраас Ардчилсан нам тийм амархан хагарч бутарахгүй гэж би итгэдэг. Гэхдээ би хүмүүсийн өмнөөс хэлж мэдэхгүй. Би бол эв нэгдлийг нам дотроо байнга хэлээд явна. Эвлэж нэгдэх нь маш хэцүү гэдгийг хамтарсан Засгийн газар харууллаа. Хамтарсан Засгийн газар хэцүү юм байна. Өөр соёлтой, өөр бодолтой хүмүүс учраас. Тийм учраас эе эвийг хэрхэн сахих вэ, хэрхэн ойлголцох вэ, хэрхэн нэгэндээ хүндэтгэлтэй хандах вэ гээд олон сорилт байдаг юм байна. Тэрэн шиг манай нам дотор олон ургальч үзэл байдаг. Тэр үзэл болгоныг шигтгэж эвлүүлж авч явна гэдэг бол өөрөө амар зүйл биш.
Зодолдох, хэрэлдэх, салах бол үнэхээр амархан. Нийлэх бол маш олон давааг давдаг.
Улсынхаа эрх ашгийг бодоосой. Ялангуяа УИХ-ын гишүүн бол улс орныхоо эрх ашгийг бодож, Ардчилсан нам бол Монгол төрийн хоёр том баганын нэг гэж итгэж байгаа бол энэ намаа институци болгохын төлөө бүгдээрээ хичээх хэрэгтэй. Бид нар Монгол төрийн олон мянган жилийн түүхэн дотор өчүүхэн цаг хугацаанд тодорхой үүрэг даалгавартай ирж байгаа хүмүүс. Энэ цагийн Ардчилсан намынхны үүрэг бол энэ намыг бойжуулах, энэ намыг институци болгох, энэ улсыг ядуурлаас гаргах. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэх учиртай.
-Та яриандаа Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах том шалтгаанаа Ардын нам нуулаа гэсэн. Тэр шалтгаан нь яг юу гэж харж байна вэ?
-Том шалтгаан нь юу байв гэдэг асуудал урт удаан хугацаанд яригдах байх.
Ардчилсан нам бол буруутан биш, цаг хугацааны явцад тодорхой болно. Нэг, хоёр цагийн дараа би Л.Оюун-Эрдэнэ дарга, Т.Доржханд даргатай уулзана. Би бол тухайн хурлын бүтэн мэдээллийг сонсоно, гаргах гэж байгаа шийдвэрийг нь сонсоно. Аль ч шийдвэрт хүндэтгэлтэй хандана.
Аль ч тохилдолд энэ гүтгэлгээ зогсоо гэдэг шаардлагыг би Л.Оюун-Эрдэнэ даргад тавина. Бид бол ямар ч гэрээний зөрчил байхгүй. Гүтгэлэг хийх тусам дараа дараагийн төрийн үйл хэрэгт халтай шүү гэдгийг хэлнэ.
Гүтгээд тэгээд урвадаг гэдэг зүйл байж болохгүй. Монголын төрийн гал голомт ариун байх ётсой. Үнэнээ л хэлцгээ л дээ. Ажиллахад хэцүү байгаа бол тэрийгээ хэл. Ардчилсан нам олон албан тушаал аваад бэхжээд байгаа бол тэрийгээ ний нуугүй хэл. Ардчилсан нам Хяналтын сайд авчихаад хүмүүсийг шалгаад байна гэж гомдоллож байгаа юм гэнэ лээ, тийм бол тэрийгээ ярь.
Урт удаан хугацааны тоглоом тоглох гэж байхад нь Ардчилсан нам тэрэнд нь садаа болоод байгаа бол тэрийгээ ярь. Үнэнээ л хэл. худал хуурмагаар хол явахгүй. Ардчилсан намын нэг, хоёр гишүнийг шалтаг шалтгаан болоод л. Ардчилсан нам засгаас гарсанд энэ гишүүд буруутай бол Ардчилсан нам өөрөө хариуцлагаа тооцоод явчихна, тэр хариуцлагыг Ардын нам тооцдог ч юм биш.
-Та Ардчилсан намын даргын ажлаа өгөх үү?
-Би намын даргын ажлаа өгнө. Намын даргын ажлыг хэрхэн шилжүүлэх вэ, хэзээ хурлаа хийх вэ гэдэг ийм асуудал яригдана. Засаг байгуулчихаад уначихаар намын даргаараа үлдэх сэтгэл зүй болоод сонирхол алга.
Миний хувьд энэ намыг эв нэгдэлтэй болгоё, босгоод ирье, хүний нөөцийг нь сайжруулъя. Дээр нь улс орноо давхар босгоод авъя гэж хүсэж зөндөө хараалгаж, зөндөө доромжлуулж зүтгэлээ шүү дээ.
Би МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан, залуу үед нь итгэж байсан. Хууччуул бид нар зөндөө нийлсэн, салсан энэ түүх үүд хаалгаа хаачихсан байх гэж найдаж байсан. Найман жил засаглахдаа Монгол түмний амьдралын тухай арай өөрөөр ойлгодог болсон болов уу, засаглаад бардаггүй юм байна гэдгээ ойлгосон болов уу гэж найдаж байсан. Харамсалтай нь өөр зураг явж байна. Тийм учраас би хариуцлагаа хүлээнэ. Би өөрийнхөө итгэлийг энэ мөчид тасалж байна. Дараагийн намын дарга Ардчилсан намаа эвтэй нэгдэлтэй, хүчтэй байлгах талд илүү их ур ухаан гаргадаг хүн гарч ирээсэй л гэж хүсэж байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 3 минутын өмнө 202.9.40.94
Хүрэлсүх л оролцсон
Зочин 1 цагийн өмнө 202.126.88.113
Шаана даа гэж бодож байгаад шаалгуулчихсан дарга уу хэ хэ.
Нэргүй 2 цагийн өмнө 139.5.216.53
Лодойсамбуу Цэнгүүн гээд хэдэн залуучууд улсдаа гай болох нь. Залуучуудад даруулга хэрэгтэй байдаг. Хоёр арга бий, хүч хэрэглэх – сунаж унатал нь шал угаалгаж нүх ухуулах, эсвэл дэг журмыг арьс маханд нь мэдрүүлэн тогтоолгох өөр арга байхгүй. Сүүлийн үед "залуучууд" гэдэг үг моодонд орчихсон байсан хар гай. Өөрсдийгөө их юманд бодсон гөлөгнYYд
идэш нь холдоо орж байсан бол одоо нүд сэтгэсэд нь нөлөөлсөн бололтой 2 цагийн өмнө 103.57.95.147
Гантөмөр минь хадаг барьсан бүхнийг орчин үед дагаад намирч болдоггүйг сайн ойлгосон биз. Ажлын алдааг хэлсэн бүхэн намын бодлогийг сөрсөн болж адлагдаж байх уу? Лодойсамбуу,Баярмаа нар ор үндэсгүй гүтгээгүй бүхий нүдэнд ил алдааг хэрхэн засаж залруулахыг нь ерөнхий сайдаас асуулсан .яагаад цаашдаа ийм арга хэмжээ авна гээд хэлж чадаагүй нь өөрөө асуулт дагуулаа. Эрх мэдэлдээ дулдуйж авсан авилг,хулгай нь эр,эмийг ялгахгүй нүдийг сохолж, ухаан балартуулж нэр андуурсан уу? Юунд хэдэрлэрлэв?
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.132
Энэ бүх мегэ төсөл нэрийн дор хийсэн монголын эрх ашгаас урвасан гэрээ хэлэлцээрүүдэд АН ыг хамаатуулах мөн сөрөг хүчингүйгээр хийх байсан түүнийг МАН хийсэн. Тэгээд бүр АН аас УУЭБ сайд тавьж байгаад хийж байгаа юм шүү дээ. АН ын Туваан дараагийн сайханбилэг болсон. Зорилго биелсэн тул одоо тэдний хэрэг юу байхав.
Иргэн 2 цагийн өмнө 66.181.185.86
Баярмаа Лодой хоёр Эбэгийн мөнгийг намдаа хандивлаж зүгээр сууж байгаад жагсаалтаар орж ирээд түйвээж байна даа. Цэнгүүнийг ч Эбэ АНд оруулж ирсэн.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.132
Гантөмөр ч гэнэн тэнэг юмаа. МАН хамтарсан засаг байгуулсан далд зорилгоо биелүүлсэн учир одоо хамтрах шаардлагагүй болсон учраас чамайг жийж байна. Мега төсөл нэрийн дор Ураны гэрээг францтай байгуулж гол ноёнтон хүүк нь авлигаа авсан бол хил холболтын төмөр зам нэрээр данх амарбаясгалан хоёр таван толгойн хоёр ордын олборлолт тээвэрлэл борлуулалт гээд хамаг эрхийг хятадын бүрэн эрхэнд шилжүүлэхийн зэрэгцээ нүүрсийг үнэгүйдүүлж оу ын зах зээлийн үнэээс хэт бага үнээр олон жил өгөх гэрээ хийсэн.
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.167
VANXANDI UILCHLI XUCHINDUULI BOOW XXI URN SHINEGENE AMSI80955877TSAGN
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.160.66
баярмаа лодой цэнгүүн 3 сайнаа үзэхгүйээ ллаларын зда нар ..
бараг л үнэн шүү 40 минутын өмнө 103.57.95.147
Санаа зоволтгүй дээ.ямартай Данх шиг жудаггүйтэж хавьтсан ойрсан төлөв түвшин нэгнээ гүтгэж харлуулаагүй нь үнэн..Данх ч насандаа байшгүй нүгэл үйлдэж жудагтгүйтсан нүгэл нь хөлөндөө биш одоо нүдээрээ гцуваж үйлийн үрээ үүрэх эхний алхам нь эхэлчихэв бололтой.Ү 9 сүвээр нь цоожиж мэдэхээр жудаггүйтсан хүүхэд л дээ. Заримдаа бидний хүүхдүүдээс дүү болохоор хаяа өрөвдөх юмвяалтай чбилээ дээ.Үнэн үг ил хэлнийхээ төлөө үүрэх үйл лай байгаа бол Лодой,Баярмаа 2 дэнхитэл үүрээд тэнхлүүн гарчина
Нэргүй 3 цагийн өмнө 188.162.254.20
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатайгаар ялаануудыг зоригтой зохицуулчихна !!!!!!