Шинэ байлдааны хөлгийн нээлт Ким Жон Уныг бухимдуулав

Шинэ байлдааны хөлгийн нээлт Ким Жон Уныг бухимдуулав

Шинэ байлдааны хөлгийн нээлт Ким Жон Уныг бухимдуулав

Хойд Солонгос улс Лхагва гаригт /2025.05.21/ 5000 тонн даацтай цоо шинэ байлдааны хөлөг онгоцоо танилцуулжээ. Гэвч нээлтийн ёслолын үеэр устгагч хөлгийн арын хэсэг төлөвлөөгүй байхад ус руу гулсан орж, улмаар онгоцны их бие гэмтэн, урд хэсэг нь тавцангийн налуу зам дээр гацсан байна.

Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх нь ховор байдаг төрийн мэдээллийн "KCNA" агентлаг хүртэл энэ явдлыг бүтэлгүйтэл гэж нэрлэв.

Удирдагч Ким Жон Ун болсон явдалд ихэд бухимдаж, улс орны нэр хүндийг гутаан доромжиллоо, буруутай хүмүүсийг шийтгэнэ гэж мэдэгджээ. Энэ бүтэлгүйтлийг анхааралгүй, хариуцлагагүй байдлаас болсон гэж үзэн, холбогдох байгууллагуудыг Ким Жон Ун буруутгажээ. Эдгээр нь Зэвсгийн аж үйлдвэрийн хэлтэс, Ким Чэк технологийн их сургууль, Хөлөг онгоцны загварчлалын төв товчоо гэсэн байгууллагууд юм. Цаашилбал, удирдагч Ким Жон Ун энэ бүтэлгүйтлийг гэмт хэрэг гэж нэрлээд байна.

Ирэх сард болох Ажилчдын намын хурлаас өмнө шинэ хөлгийг засч янзлахыг тушаажээ. Гэсэн ч гэмтэл хохирлыг харгалзан үзвэл энэ хугацаанд амжих бараг боломжгүй гэж үзэж байна. Мэргэжлийн хүний хэлж буйгаар сэргээн засварлах ажиллагаанд 4-5 сар шаардагдана. Хэт яарснаар дараа нь илүү их асуудал үүсч магадгүйг ч анхааруулж байна.

Түүнчлэн Хойд Солонгост 5000 тонн даацтай устгагч хөлөг онгоцыг сэргээж, засварлахад шаардлагатай дэд бүтэц буюу хуурай усан онгоцны зогсоол байхгүй. Хуурай усан онгоцны зогсоол гэдэг нь усыг нь зайлуулах, дахин дүүргэх боломжтой, засвар үйлчилгээнд зориулсан зогсоол юм.

Хойд Солонгосын тэнгисийн цэргийн флотоо шинэчлэх сүүлийн 10 жилийн хүчин чармайлтад энэ үйл явдал хар толбо боллоо.

Шинэ байлдааны хөлөг нь Хойд Солонгосын хоёр дахь томоохон байлдааны хөлөг болох ёстой байв. Тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Чое Хён нэртэй анхны сөнөөгч хөлөг онгоцоо танилцуулсан билээ. Шинэ үеийн гэж тодорхойлсон тус хөлгийг АНУ болон Өмнөд Солонгосоос ирж буй аюул заналхийллийн эсрэг тэнгисийн цэргийн бэлэн байдлыг бэхжүүлнэ гэж төрийн хэвлэлүүдээр сүр дуулиантай зарлаж байв. Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчин Зөвлөлтийн үед хөлөг онгоцнуудтай. Чое Хён хөлгийг танилцуулсан нь Зөвлөлтийн үеийн хөгшин хөлөг онгоцнуудаа шинэчилж эхэлсний дохио гэж шинжээчид үзэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-22 67.168.92.100

Ардчилсан улс гэхэд Монголоос л дээр байгаад байгаа юм даа. Жинхэнэ улсынхаа нэр нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улс л гээд байх юм

Avatar

Нэргүй 2025-05-22 107.189.30.49

Өмнөд Со цуврал үзсэн гэж ахлах ангийн хүүхдүүдээ цаазаар авчирдаг муу ёр нь бүрдсэн бузрын улс даа. Одоо ороz бас яг ийм болсон Украйны дайныг дайн гэж хэлсэн хүмүүсийг 8,9 жилээр хорьдог болчихсон бузар улсдаа.

Avatar

ИРГЭН 2025-05-22 103.57.95.169

Манай хэдэн Авилгачи хулгайчуудаас л дээр Бацаан,,,,,Улс орноо хүчирхэгчүүлж чадсан ,

Avatar

Сага саша 2025-05-22 202.9.47.54

тэнэг малаа хойд солонгост очиж шоронд тарчилж өлсөж үхээрэй чи

Avatar

Нэргүй 2025-05-22 202.126.89.10

би юу

Avatar

Нэргүй 2025-05-22 107.189.30.49

Чи хойд со.д долоо хонохгүй турж үхнэ дээ ороzын ш.ээсээ.

Avatar

зочин 2025-05-22 66.181.160.118

Заа баахан амьтан цавчиж нохойнд хаяж өгөхнь дэ ..Дараань тарган нохойгоо Ким иднэ ..

Avatar

хөдөлмөрийнам 2025-05-22 59.153.112.126

БНАСАУ-д ганц нам засгийн эрх барьдаг. Түүхэн нам. Нэрийг нь Солонгосын Хөдөлмөрийн Нам гэдэг. Англиараа Лейбор гэх ёстой атал, ажилчны гэж хөрвүүлдэг. Монголд хэвшсэн Хөдөлмөрийн Намаар нь явмаар байна, news.mn-ий орчуулагчдаа!

Avatar

Нэргүй 2025-05-22 66.181.183.179

Hend hamaatai yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж