3 оноо, 2 хамгаалалт, 1 аварга – Хүлэгүүдийн энгэрт дахин нэг од нэмэгдлээ

3 оноо, 2 хамгаалалт, 1 аварга – Хүлэгүүдийн энгэрт дахин нэг од нэмэгдлээ

3 оноо, 2 хамгаалалт, 1 аварга – Хүлэгүүдийн энгэрт дахин нэг од нэмэгдлээ

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2024-2025 оны улирлын аваргаар Хасын Хүлэгүүд баг тодорч, аваргаа хамгааллаа. Тэд финалд Бишрэлт Металл багийг 4-2 гэсэн харьцаатай буулган авч, багийнхаа түүхэн дэх ес дэх аваргын цомоо хүртэж байгаа нь энэ. Улирлын эхнээс л лигийг амжилтаараа тэргүүлж, бүхий л талаараа хүчирхэг байсан тэднийг плей-оффд Казинс ч дийлээгүй гэхээр аргагүй аваргын зангараг, сэтгэл зүйтэй байжээ.

Бишрэлт Металл гурван жил дараалан мөнгөн медаль хүртлээ. Хэрвээ гэдэг үг тэднийг аварга автал дагахаар болов.

Финалын "Үнэ цэнтэй тоглогч"-оор Иан Миллер тодорч, хувийн шагналаа нэгээр нэмэв. Хүлэгүүдийн легионер тамирчдын сонголт хоёр дахь жилдээ үр дүнгээ өгч, Жордан Толберт, Иан Миллер нар үүргээ хангалттай гүйцэтгэлээ. Өнгөрсөн жил тэд Мосс, Майлс нарын хамтаар түрүүлж байсан билээ.

Энэ жил лигийн бусад багуудын ганц зорилго нь Хүлэгүүдийг буулган авах байсан гэхэд хилсдэхгүй. "Хүлэгүүдийг л давчихвал бусдыг нь аргалж болно" гэх сэтгэл зүй бүхий л багуудад байсан биз. Бүгд л дор бүрнээ хичээж, бүрэлдэхүүнээ зузаатгаж, шинэчлэлт хийж, дасгалжуулагчаа сольсон. Харамсалтай нь зорилгодоо хүрсэнгүй. Казинстай Бодонсыг хүртэл аваргуудыг дийлэх байх гэсэн горьдлого олны дунд байсан ч үгүй байжээ.

Өнгөрсөн улиралтай харьцуулахад энэ жилийн Хүлэгүүдийн түрүү "амтгүй" байлаа. Тэдэнд уналт гэж байсангүй, бэрхшээл гэж байсангүй.

Өнгөрсөн жил Хүлэгүүдийг аварга авахад олон хүн аз, ёндоо мэтээр ярьж байлаа. Хүлэгүүд-Гарьдын цувралд Э.Дөлгөөн бэртэж, Хүлэгүүд-Уурхайчидын цувралд Пендарвис тоглоогүй гээд л шалтаг шалтгаан гарч ирээд л байсан. Харин энэ бүх цуу яриа, доромж үгт энэ жил бүрэн утгаар нь хариу барьж, аваргаа хамгаалав. Ингэхдээ бүр багийнхаа цөмийг залуучуудаараа бүрдүүлж, туршлагагүй дасгалжуулагчид улирлаа даатган түрүүллээ.

Спортын төв ордонд дээд лигээ шимтэн үзэж байсан арын хаалганы оочерын үеийнхэн бол Хүлэгүүдийг Б.Билгүүн, О.Сэргэлэн нараар л төсөөлдөг байсан. Харин одоо Хүлэгүүдийг А.Азбаяр, Б.Барсболд, Ч.Ихбаяр, Э.Саруул-Эрдэнэ, Г.Биндэръяа тэргүүтэй залуучуудаар төсөөлөх цаг иржээ. Багийн удирдлагууд ч өнгөрсөн улирлаа эдгээр тоглогчдын хөгжилд зарцуулж, уналт, босолттой амаргүй үеийг үзсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч, Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин нараас хойш багийн ачааны хүндийг үүрэлцэх залуучууд бэлэн болжээ.

Хүлэгүүдийн улирал дуусах болоогүй. Тэдэнд Азид эхлүүлсэн аялал үлдсэн. Удахгүй Азийн аваргуудын лигийн тоглолтуудаа Улаанбаатар хотноо хийнэ. Хэсгийн шатны тоглолтуудыг ажиглахад Хүлэгүүдтэй тэнцүү өрсөлдөөнийг үзүүлэх баг алга. Магадгүй олон улсын анхны түрүүгээ хүртэх биз. Түүнчлэн ирэх улирал Хасын Хүлэгүүд баг Зүүн Азийн Супер лигт тоглох эрхээ авлаа.

Ирэх улирал аваргууд өөрсдөө л "уйдчихгүй" бол гурав дараалан аварга авч, цагийг эзэлсэн баг болох биз ээ. Бусад багуудын хувьд ч зорилго өөрчлөгдөхгүй. Хүлэгүүдийг ял, аварга бол.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-22 202.9.40.120

х***а манж уих зг устга түрүүний бөөс гажиг пздагууд 35 нам төр хулгайлж толгойд шааж хамаг юм хулгай шааж өлнтж гажигт ирлээ.

Avatar

Нэргүй 2025-05-22 202.9.40.120

х***а манж уих зг устга нам төр хулгайлсн х***а манж л******д 35 жил юм л бол түрүүний бөөс х***а манж лаларуудыг урд нь гаргж ирдг бсн урьд нь гаргж ирж толгойд ш*** санаархл шаадг аргаггүй шд х***а манж л******д толгойд шаацн. х***а манж-с салаад х***а манж-г гаргн гэж бхгүй шүү х***а манж-мйг х***а манж-р солин гэж бхгүй шүү. Одо наад гажиг х***а манж аргд чин малуулдг цаг алга болсн дууссн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж