Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрбээр "Нийт 23 сайд бүхий кабинетын найман сайд нь Ардчилсан намаас томилогдсон. Өнгөрсөн хугацаанд хяналт, тэнцэл гэдэг зүйлийг парламентаас гадна Засгийн газарт хэрэгжүүлэхээр АН-аас томилогдсон сайдууд хичээн ажилласан. МАН-ын Бага хурлын үеэр хамтарсан Засгийн газар байгуулсан намын гишүүд гэрээгээ удаа дараа зөрчсөн гэж мэдээлсэн. Тэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тус тусын намын мөрийн хөтөлбөрт суусан тодорхой ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай асуудлыг тусгаснаас бие биенийхээ алдаа дутагдлыг хараад, дуугүй, загас шиг байх тухай тусгаагүй. Ер нь ямар нэгэн шалтаг шалтгаан байсан байх. Ард нь гишүүд дэмжигчдийн тоогоороо МАН болон АН зөрүү багатай, улсыг хүнд хэцүү цаг үед нь тулж явдаг улс төрийн хоёр намынхаа хувьд Үндсэн хуулиар олгосон үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээгээд явсан гэж ойлгож байна.
Анх кабинет бүрдэхдээ ЗГХЭГ-ын харьяа байсан Хяналт хэрэгжүүлэх газрыг Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн дагуу тусад нь бие даасан сайдтай болгож, миний бие ажилласан.
Өнгөрсөн хугацаанд төрийн хууль тогтоомжийн биелэлтийг хянах ажлыг алба хаагчид хийж хэрэгжүүлдэг. Энэ явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий сайдын хувьд дотоод хяналт тэнцлийг зөв хангах үүднээс хууль зүйн сайд, хяналтын сайдаараа сөрөг хүчний намаас томилсон гэж ойлгодог. Тэр ажлаа О.Алтангэрэл чамгүй сайн хийж, зориглон олон хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан. Бид одоо хэрсүү байх ёстой. Ардчилсан нам эв нэгдлээ бэхжүүлэх ёстой. Зөвхөн Засгийн газрын асуудал бус засаглалын тухай асуудал хөндөгдөх вий гэж болгоомжилж байна. Илүү хэрсүү байж, хаус байдал руу орохгүй нь тулд бид эрүүл зөв шүүмжлэл, хэлэлцүүлгийг илүү их өрнүүлж, ард түмнийхээ тусгалыг парламентын танхим руу оруулж ирэх ёстой. Хяналтын менежерийн тухай асуудал бол төрийн өмчит компаниудад хяналт тавьж, хэмнэлт хийх үндсэн дээр мэргэжлийн хүмүүсийг томилсон" гэв.
Нэргүй 1 минутын өмнө 139.5.218.232
царай зүс бол яах аргагүй өөр зүгийн хүн бн
Нэргүй 2025-05-22 103.57.93.227
Энэ нэг хараажаар х*******н хурлийз Женкочин нтр бол явсан нь дээр дээ !