Дэлхийн эдийн засагт савлагаа үүсч, Дональд Трамп АНУ-ын өндөр тарифын нөлөөнд өртсөн орнуудад 90 хоногийн завсарлага өгөхөөр болсноо өнгөрсөн сард зарласан ч Хятадтай хийж буй худалдааны дайн улам хурцдаад байгаа. Их гүрнүүдийн энэхүү худалдааны дайнаас хамаарч Монголын экспорт буурах, инфляци хөөрөгдөх хүндрэл нөлөө маш их. Цар тахал, дайны хүнд нөхцөлийн ард дөнгөж гарч сая нэг сэхэл авч байсан эдийн засагт цохилт ийн цохилт үзүүлж байгааг ОУВС-ийн Хаврын чуулга уулзалтад оролцсон 190 гаруй гишүүн орны төлөөлөл ч хөндсөн.
Тэгвэл нүүрсний үнэ унаж байгаа энэ үед Монголын уул уурхайн салбарын орлого, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гол түүхий эд бол алт. Гэхдээ монгол алтны талбарт хэр том тоглогч юм бэ, бидэнд ямар боломж байна вэ? гэдэг чухал.
Тиймээс Монгол алтны зах зээл дэх байр сууриа тэлэхийн тулд "Алт-3" хөтөлбөрийг эхлүүлж буй.
ОЛБОРЛОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, АЛТ, ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ "ДЭМЖЛЭГ"
Алт бол аливаа улсын мөнгөн тэмдэгтийн баталгаа. Мөн дэлхийн Төв банкуудын гадаад валютын нөөцөд голлох байр суурь эзэлдэг онцгой хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Энэ утгаар олон улсын санхүүгийн зах зээл дээрх алтны ханш нь геополитик, тэргүүлэх орнуудын мөнгөний бодлого, тариф, инфляци, эдийн засгийн орчин, зах зээлийн тодорхой бус байдал гэх мэтчилэн олон хүчин зүйлээс шалтгаалан хэлбэлздэг. Товчхондоо бол алт хөрвөх, хувьсах, юм юманд хэрэглэгдэх хамгийн өндөр үнэлгээтэй гол металл байсаар ч ирсэн, байх ч учраас хэлбэлзэл ямагт байх нь мэдээж. Уул уурхайгаас хараат эдийн засагтай хөгжиж буй манай оронд ч алтны зах зээл дээрх байр сууриа тэлэх нь өнөөдөр хамгаас чухал. Үүний тулд олборлолтыг тэлэх нэг номер.
Олборлолтоо тэлж, улсад хэрэгтэй байгаа мөнгө олоход тулгамдаж байгаа асуудлууд бий юу гэвэл мэдээж байгаа. Тухайлбал, алтны үндсэн орд, шороон ордны тусгай зөвшөөрөл.
Дэлхийн алтны батлагдсан нөөц 52 мянган тонн бөгөөд Монгол Улс дэлхийн нөөцөд нэг хувийг эзэлдэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тухайд монгол дэлхийн үйлдвэрлэлд 0.7 хувийг эзэлдэг. Хөрш хоёр орны нөөц, үйлдвэрлэлийг тооцоолон үзэхэд цаашид манайд алтны шинэ үндсэн орд нээгдэх өндөр потенциалтай. Одоогийн байдлаар Монгол Улсад хүчинтэй байгаа 560-аад лиценз бий. Үүний 85 хувь нь шороон ордных. Хэдийгээр лиценз нь өндөр хувьтай ч алтны нөөц буюу нийт тодорхойлогдсон алтны 15 хувь нь л шороонд орд дээр байгааг салбарын сайд онцолсон. Өөрөөр хэлбэл шороон ордны тусгай зөвшөөрөл их нөөц бага гэсэн үг. Харин алтны үндсэн ордны тухайд лицензүүдийн 10 гаруй хувь хамаардаг. Олборлох алтны хэмжээ нь эсрэгээрээ 80 гаруй хувь. Энэ бүхнээс харахад Монгол Улс эдийн засгаа эргэлтэд оруулах, тэлэх бүрэн чадамжтай. Авдартаа нөөцлөхгүйгээр ашиглаж чадвал алтаар дамжуулж хөдөлгөх зүйл олон байгаа гэж хэлж болно.
Дэлхийн зах зээлд алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч, ганц грамм алт 380 мянган төгрөг, нэг кг алт 380 сая төгрөг хүрсэн энэ үед монголчууд аманд орж ирж ирсэн шар тос шиг боломжийг ашиглах нь зүйтэйг эдийн засагчид мөн хэлж байна.
Улсынхаа таван тэрбум орчим ам.доллар валютын нөөцийг бууруулахгүйгээр авч үлдэх ганц аврал нь энгийнээр хэлбэл алтны үйлдвэрлэлийг нэмэх. Төв банк алтыг төгрөгөөр авч, гадагш валютаар зарж байгаа учир нэгдүгээрт, валютын нөөцөд, хоёрдугаарт, гадаад худалдааны тэнцвэрээ хадгалахад алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой.
АЛТНЫ ҮНЭ ӨНДӨР БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ
Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсчихсөн байгаа үеийг алдахгүй ашиглах ёстойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд онцолсон. Алтны үнэ өсөх тусам Монголын эдийн засагт ирэх эерэг нөлөөлөх төдий чинээ нэмэгдэнэ. Монгол Улс өнгөрсөн 2024 онд 18.5 тонн алт олборлож, алт олборлогчид Төв банканд тушааж, үүнийг нь 20 тонноор төсөвлөсөн байдаг. Жилд ийн 20 орчим тонн үнэт металл худалдан авч гадаадад цэвэршүүлэн мөнгөжүүлэх нь экспортын орлогыг дунджаар 900 орчим сая ам.доллароор нэмэгдүүлдэг. Монголын алтны шороон ордын үлдэгдэл нөөц буурч байгаатай холбоотой алт тушаалт сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа ч олон улсын зах зээл дээрх алтны үнэ ханш тасралтгүй өсч байгаа нь нийт үнийн дүнгээрээ экспортын өсөлт тогтвортой хадгалагдахад чухал хувь нэмэр оруулж байгааг төв банк мэдээлсэн.
Хэрэв шороон ордоо ашиглаж, хоёр тонноор нэмэгдүүлбэл ойролцоогоор 1.7 их наяд төгрөг олох боломж үүснэ. Гаргалгаа нь энгийн. Гарц, арга зам нь тодорхой.
Дэлхийн топуудтай өрсөлдөх хэмжээнд биш ч бид байгаа баялгаа хав дарах биш зохистой ашиглахыг эрмэлзэх нь зүйтэй.
НӨӨЦ БОЛОН НИЙЛҮҮЛЭГЧЭЭ НЭМЖ ЧАДВАЛ БОЛОМЖУУД ҮҮДЭЭ НЭЭНЭ
Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн 105 ордын 572.2 тонн нөөцөөс 347.1 тонн алтны нөөц бүхий 82 алтны үндсэн ордын хүчинтэй тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрийн 14 нь өнөөдрийн байдлаар ашиглагдаж байгаа бөгөөд 228.7 тонн нөөц бүхий 68 орд ямар нэг хуулийн хориглолт байхгүй хэр нь эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа юм.
Мөн нийт 80.1 тонн нөөц бүхий 13 алтны үндсэн орд улсын тусгай хамгаалалттай газар нутагт, үлдсэн орд болон нөөц нь бусад төрлийн хориглосон, хязгаарласан талбайд хамаарч байна.
Монгол Улс алтны экспортныхоо 98 орчим хувийг Швейцар гэдэг ганцхан улс руу нийлүүлдэг. Тиймээс нөөц болон нийлүүлэгчээ нэмэгдүүлж чадвал бидэнд олон боломж нэмэгдэх нь гарцаагүй. Засгийн газраас алтны олборлолтыг нэмэгдүүлж, алт болон гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэх тал дээр чухал дэмжлэг болох Алт-3 аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын зах зээл дээр үнэ өссөн цаг үеийг ашиглаж, алтны олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн хүрээнд олборлолтыг дэмжих бодлогын зохицуулалтуудыг хийснээр эдийн засаг сэргэнэ.
Алдаа дутагдалтайгаар адлагдсан ч "Алт" хөтөлбөрүүд хөрөнгө оруулалтуудыг татаж, эдийн засгийн хүнд үеэс хэдэнтэй гаргасан.
Нэргүй 2025-05-22 103.212.118.136
Hehe, nemeed ch yalaa. Olson hemjeegeeree nuursnii mashind nuugaad uragshaa gargaj bhd yamar yalgaa bnaa? Kkk
Нэргүй 2025-05-22 202.9.40.164
Засаг төрөө тогтвортой болгосны дараа л наад хөтөлбөрийг чинь ярих байх. Одоо хол сонсогдож байна.
Нэргүй 2025-05-22 202.9.40.120
Намын хурлд тавилттай х***а х***а цуст манжууд орж ирсн даврцн эзлцн. х***а манжуудыг инхнын сонгоод суулгцн шаацн. З/б тавилттай зохиол шаацн.
Нэргүй 2025-05-22 66.181.188.153
ха ха нэг иймэрхүү
Нэргүй 2025-05-22 202.9.40.120
Нам төриыг. С.Амарсайхан дарга удирдан хүссэн ч эс хүссэн удирдан дөрөвүүд нам төрөө өөрсдөө удардах цаг аль эрт болсн.
Нэргүй 2025-05-22 202.126.91.222
ИМ МАЛ СУКАНУУД АМЬД ЯВАХ ХЭРЭГГҮИ 380000