Японы гол хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будааны үнэ улс төрийн томоохон асуудал болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ онд цагааны будааны үнэ дээд цэгтээ хүрч, засгийн газар нөөц чөлөөлөх, гадаадын бүтээгдэхүүн импортлох зэрэг ховор алхмуудыг хийсэн.
Тэгвэл тус улсын Хөдөө аж ахуйн сайд Такү Это энэ эгзэгтэй үед амнаасаа болж албан тушаалаа алдах болов. Тэрбээр "Би хэзээ ч өөрөө будаа худалдаж авч байгаагүй. Үнэнийг хэлэхэд, дэмжигчид маань надад маш их будаа өгдөг. Гэрт маш их будаа байгаа болохоор би зарсан ч болно" гэж өнгөрсөн амралтын өдрөөр хэлсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн юм.
Ийнхүү Лхагва гаригт огцрох мэдэгдлээ хийхдээ "Хэлсэн үгэндээ гүнээ харамсаж байна. Сайдын хариуцлагатай алба хашдаг хүний хувьд туйлын зохисгүй үг хэлжээ. Үүнийхээ төлөө Японы ард түмнээс дахин уучлалт гуйж байна. Би энэ сайдын дүрд тохирох хүн биш байна. Цагаан будааны үнийн хөөрөгдлөөс болж ард түмэнд учирч буй бэрхшээлийг би бүрэн хүлээн зөвшөөрч байна" гэжээ.
Ерөнхий сайд Шигэрү Ишиба түүний оронд Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүмиг томилжээ.
Дашрамд дурдахад, ирэх долдугаар сард Японы дээд танхимын сонгууль болно. Сонгуулийн өмнө ерөнхий сайд Шигэрү Ишиба болон түүний Либерал ардчилсан намын өмнө тулгараад буй томоохон аюул бол амьжиргааны өртөг нэмэгдсэн явдал, тэр дундаа цагаан будааны үнэ юм. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаас харахад есөн өрх тутмын нэг нь цагаан будааны үнийг бууруулах засгийн газрын хүчин чармайлт хангалтгүй байна гэжээ.
Цагаан будааны үнэ одоогийн байдлаар өнгөрсөн жилийн мөн үеэс хоёр дахин өсөөд байна. Үнийг буулгахын тулд засгийн газар онцгой байдлын үед ашиглах нөөцөөсөө олон мянган тонн будаа гаргасан билээ. Мөн эх орондоо тариалсан будаагаар бахархдаг хэдий ч гадаадын импортыг нэмэгдүүлсэн. Тэр дундаа АНУ-аас импортын хэмжээгээ нэмэгдүүлжээ. Цаашилбал, 1999 оноос хойш анх удаа Өмнөд Солонгосын цагаан будааг импортлоод байна.
- (Kamerf +ytasnui bainguin xinaltand, ychryylcan xoxipol,) Skt; #? ### taarsanx tsagdaa + securit Ni; dmpg. 2025-05-22 50.169.138.78
– xaanaas aldsan; ? -tuishee( xylgaichduin gyilagchduin zasaglal) xamaarna, Parklsanuigk – dyyriamlaar; ? -###- ;
yandan dyy opyylj, xynui yum xen opoldxov medeej bainguin xylgaich, ereg boolt syllaj, zarbal? #;
xynees talxni st sab uguud, (xylgai xuilgex zopilgotoi, Yanxan baliar zantai, negteim+ shaalzyylax xylgailalt)