Жендэрийн тэгш байдлын олон улсын гэрчилгээний болзол хангалаа

Жендэрийн тэгш байдлын олон улсын гэрчилгээний болзол хангалаа

Жендэрийн тэгш байдлын олон улсын гэрчилгээний болзол хангалаа

Татварын ерөнхий газар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Экуаномикс санаачилгын хүрээнд 2023 оны есдүгээр сараас “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төслийг хэрэгжүүлэн, 20 стандарт, таван чиглэлийн 40 шалгуур үзүүлэлт хангах зорилго тавин ажиллажээ.

Өнөөдөр Татварын ерөнхий газрын 1.5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд олон улсын багаас хийсэн хараат бус хөндлөнгийн үнэлгээний үр дүнг танилцуулж, мөнгөн гэрчилгээний болзол хангасныг мэдэгдлээ.

Татварын ерөнхий газар нь Жендэрийн олон улсын гэрчилгээний болзол хангасан Монгол Улсын анхны төрийн байгууллага төдийгүй дэлхийн болон ази номхон далайн бүсийн анхны татварын байгууллага болж байгааг Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матильда Димовска онцоллоо.

Гэрчилгээ гардуулах ёслол ирэх зургадугаар сард болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж