МАН-ын Бага хурлаас гэрээгээ зөрчсөн үндэслэлээр Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Тэгвэл дээрх шийдвэрт Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр “Ардчилсан нам гэрээгээ зөрчөөгүй. Гэрээний дагуу хамтын хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдлээ. Энэ бол гэрээнд зааснаар хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа МАН, ХҮН нам ч адилхан хариуцлага хүлээнэ гэсэн агуулга юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.05.22/ ээлжит бусаар хуралдаж, МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийг хэлэлцэнэ. Мөн Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдах юм.
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН нам найман суудал, үлдсэн суудлыг Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам авсан.
МАН-аас Ардчилсан нам, ХҮН намд урилга илгээн Засгийн газарт хамтарч ажиллан улс орноо хөгжүүлэх бодлогод гар бие оролцох санал тавьж, улс төрийн намууд хүлээн авсан. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байсан ч арван сарын дараа огцрох нөхцөл байдал үүслээ. Гэхдээ эх үүсвэр нь Ардчилсан намаас болоогүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалтай холбоотойгоор олон нийт орлогоо нотлохыг шаардаж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж эхэлсэн. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удтал хүлээлгэж дээрх асуудалд тайлбар хийсэн ч хангалттай мэдээллийг өгч чадаагүй. Харин ч хардлага олныг төрүүлсэн. Тиймээс олон нийт орлогоо нотолж чадахгүй бол огцор гэдэг шаардлага тавих болсон. Гэвч гэр бүлийнхээ асуудлыг нам руугаа чирж, улмаар нам нь Ерөнхий сайдад хариуцлага тооцох бус зүй ёсны шаардлага тавьсан улс төрийн хүчнийг хамтарсан Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн нь улсын эрх ашгаас илүү намын эрх ашгийг тэргүүнд тавилаа гэж харж болохоор буй.
Г.ХОРОЛ
Нэргүй 3 цагийн өмнө 112.72.7.53
их хурал засагаа хэвээр үлдээх хнрнгтэй 19996 оноос засаг угагаж тоглосон хүн Н энхбачр одоо мөн адил гам
Одоо мэдсэн биз 11 цагийн өмнө 66.181.166.134
Ард түмэн одоо мэдсэн биз ээ. Төр улсыг, засгийг бүгдийг нь самарч хаяж байгаа Хүүк хэмээх дарангуйлагчийг өөрийг нь одоо огцруулахаар тэмцэх, жагсах цаг нэгэнт болжээ
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.113.123
suu goridood ushigluulew
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.188.153
Ха Ха АН одоо болно. Ингэж хөөгдөж булай болох гэж
Нэргүй 12 цагийн өмнө 14.1.81.61
Нэг хулгайчийг нөгөө хулгайчаар солилоо гээд ямар үр дүн гарахын юу ч өөрчлөгдөхгүй энэ зунжин худлаа улс төржиж суудал сэнтий, орд газар, мега төслүүдийхээ төлөө зодолдсоор зун дуусна….Намар буцаад л УТАА, ОРЧНЫ БОХИРДОЛ, ТҮГЖРЭЛ, АВИЛГАЛ-даа дийлдсэн НООХОЙРСОН УБ Хот, Ноохойрсон Монголын амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжинэ…хогийн аж амьдрал нь зуунас зуунд ай хөөрхий
Гишүүн Б 2025-05-22 202.70.38.85
Засгийн газрын хувьд алдаа оноотой ч ахиц дэвшилтэй ажиллаж байгаа. Олон хулгайг илчилж, эдийн засгаа сэргээж, том төслүүдээ эхлүүлсэн. Ачаа үүрдэггүй сайд нар, ажил биш улс төр, томилгоо, сошиал хандалтад анхаардаг улс төрчид Засгийн газарт байгаа намуудад орсон байгаа нь л гол асуудал. Эндээс иргэдийн бухимдал даамжирч, засгаа огцруулахыг шаардах хүртэл хүндэрлээ.
Мөнхбилэг 2025-05-22 202.70.38.85
Улс төрийн болон намын эв нэгдэлтэй холбоотой чухал шийдвэр гарч. Хамтарсан засгийн газраа байгуулсан хамтраад нэг зорилгын төлөө ажиллая гээд шийдэж бсан ч АН-ын хувьд удирдлагуудтайгаа бүх шатандаа эв нэгдэлтэй байж, улс орны эрх ашгийн төлөө нэгэн зүгт харж хамтарч ажиллаж чадсангүй дээ гэж харж байна. Дунд шатанд гүйцэтгэх ажил эрхэлж буй АН бохир тоглолт хийж буйг хэн хүнгүй мэднэ. Товчхондоо бол АН-ын хагарал, эв нэгдэлгүй замбараагүй, ёс зүйгүй байдлыг МАН цаашид тэвчих боломжгүй болсон.
Нэргүй 2025-05-22 192.82.64.248
оюунэрдэнийн тансаглалд хамтарч хариуцлага хүлээх гээд байна уу??? юунд хариуцлага хүлээх болчив
хүннү 2025-05-22 202.55.188.88
Гантөмөр сайн ажилсан. АН хүний тусийг мэддэг бол эргэн санах ёстой. Гудамжинд байсан намыг УИХ-руу чирч оруулсан. Энэ нь хувь хүний хувьд маш хүнд байсан нь ойлгомжтой. Намаа бодож хүний өвөрт орсон. Тэрнийхээ хүчинд олон хүмүүсээ төрлүү шургуулсан. Энэ нь цагуураа намын залуусаа улс төрд бэлдэх гэсэн санаа. Харамсалтай нь бусад оркууд нь ойлогосонгүй, намын даргадаа захирагдсангүй. Үүнээс болж “гэрээгээ зөрчсөн” нэр авлаа. АН засагт баысан бол монголд хэрэгтэй байсан юм.
Нэргүй 2025-05-22 103.57.93.227
МАН-ыхан ОЭ-г огцруулдаг нь яг нарийндаа намаа, засаг аа Женкогоос салгаж авч бгаа юмаа !!! Маш зөв ажил !!!
Одоо төрд болон төрийн өмчийн ХК-д шургалсан Женко гийн гөлөгнүүдийг бүгдий нь хөөж явуулах хэрэгтэй !!!
Нэргүй 2025-05-22 202.179.11.230
Yag ingej novshirno, bid a**s-iig sain medne shuu dee.
Иргэн 2025-05-22 139.5.216.16
Ан нам гэрээ зөрчөөгүй улаан бал баярмаа мэдрэл хосрыг хэлж бгаа бол шалтаг шүү
хамтарсан засгийг ман-ы мsc чүүд сайд болж чадаагүй санаархагчид хүрэлсүх содбаатар нар хуйвалдаж унагаасан шүү та нар буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээхийн үлгэрийг амсанаа
ман-ы урвагчид шал дургүй зэвүү хоёр зэрэг хүрлээ
Нэргүй 2025-05-22 66.181.187.79
Энэ үнэн шалчигар гар байна даа. Намынхан нь энэ юмаа татаж аваач дээ
Нэргүй 2025-05-22 66.181.179.165
Ш.од.ойсамбуу
Нэргүй 2025-05-22 66.181.179.165
ш****,тэмбүү ярьдаг Баярмаа,цэнгүүл авгай нар чинь лай гай боллоо.
Нэргүй 2025-05-22 66.181.179.165
Ш.О.Д.ОЙСАМБУУ ШҮҮ
Зочин 2025-05-22 103.57.93.153
Уул нь Гантөмөрийг төрд жаахан ашиглах хэрэгтэй байсан юм. Бидний буян дутлаа даа.
Нэргүй 2025-05-22 66.181.187.79
Хуцаарай чи
Зочин 2025-05-22 82.144.201.2
хүний бичсэн постыг устгаад байхдаа яадаг л******д вэ..
Зочин 2025-05-22 82.144.201.2
Албан тушаал хэнхээтэй Гантөмөрийг одоо АН-ын даргын үүрэгт ажлаас хөөн зайлуулах хэрэгтэй!!!
Эвслийн ЗГ-аас гарч хүчтэй сөрөх хүчин болохыг олон түмэн хүсээд бхад тоохгүй байж бгаад хөөгдлөө ёстой ХОХЬ ЧИНЬ гэж хэлье, одоо АН-ынхаа даргын ажлыг үг дуугүй өгөх хэрэгтэй!!!
Нэргүй 2025-05-22 66.181.180.51
AН аа женкогоос түүний гар хөлөөс салчих
зочин 2025-05-22 66.181.188.223
АН сөрөг хүчний байр сууринаас хандсан, Хамтарсан засгийн газрыг унагах оролдлогыг АН-ын УИХ-дэх зарим гишүүд аль дээр үес эхлэсэн , Засгийн газарт орсон хүмүүс нь хүртэл Засгийн газрыг тараах шаардлагад гарын үсэг зурсан, Жагсаал цуглаанд нь идэвхтэй оролцсон,Хонь чоно хоёрыг нэг хашаанд байлгаж болохгүй нь нэгэнт ил болсон байна, Бололцоот бусад намтай эвсэж засгийн газраа шинээр байгуулахаас өөр замгүй болжээ,
Нэргүй 2025-05-22 43.242.242.59
Хамтарсан засгийн газрыг бүр эрт олон сарын өмнө Лодойсамбуу, Баярмаа нар огцруулахаар мэдэгдэл хийж гарын үсэг зурж эхэлсэн. Тэр үед Оюун-Эрдэний хүүхэд бас бэр болох гэж байгаа охнины тухай сураг ч байгаагүй. худлаа ярьж бичиж болохгүй. Бусдыг гэнэн тэнэг гэж боддогоо одоо болих хэрэгтэй. Бүгд л харж мэдэрч дүгэнлт хийж байна. Гантөмөр дарга бол ноён нуруутай, эх оронч зөв санаа бодолтой хүн гэдгээ таниулсан. Түүнд буруу огт байхгүй. Мега төслийг эхлүүлсэн гавьяатай хүн. Ялаанууд л түүнийг *л
Aгар 2025-05-22 43.228.130.188
Ардчилсан нам засгаас гарах нь зөв шийдвэр,Ардын нам жижиг намуудтай хамтарч дараагийн засаг байгуулбал Иргэний зориг намаас Нара сайд болбол яанаа,,,