Курск мужид Путины айлчлалтай зэрэгцэн дрон харважээ

Курск мужид Путины айлчлалтай зэрэгцэн дрон харважээ

Курск мужид Путины айлчлалтай зэрэгцэн дрон харважээ

ОХУ-ын ерөнхийлөгч Путин баруун өмнөд Курск мужид айлчилжээ. Энэ нь ОХУ-ын арми Курскийг эргүүлэн хяналтдаа авлаа гэж мэдэгдсэнээс хойших анхны айлчлал болж байна. Үнэн алдартны сүм болон Кремлийн дэмжлэгтэй Бүх Оросын ард түмний фронт зэрэг сайн дурынхантай уулзаж буй Путины бичлэгийг Кремль Лхагва гаригт нийтэлжээ.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Украиныг бүс нутаг дахь дэлхийн хоёрдугаар дайны үеийн дурсгалын зүйлсийг устгасан гэж буруутгав. Мөн Украиныг нео нацист үзэлтнүүд гэж нэрлэжээ.

"Тэнэгүүдийн тэмцээн болсон ч тэд хоёрдугаар байранд орно. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэд тэнэг учраас. Хийж буй үйлдлээрээ л хэн гэдгээ тэд харуулж байна" гэж Путин украинчуудын талаар хэлжээ.

Курск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Александр Хинштейнтэй уулзах үеэрээ тэр Украины дайралтын улмаас гэртээ эргэн ирэх боломжгүй болсон хүмүүст 65 мянган рублийн нөхөн олговор олгох тухай дурдав. Хүмүүст аль болох хурдан гэртээ эргэж ирэх боломж олгохын тулд мина устгах багуудын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг мөн анхааруулжээ. Курскийн 150 мянга гаруй оршин суугч өнгөрсөн оны наймдугаар сараас хойш орон гэрээсээ дүрвээд буй. Дүрвэсэн оршин суугчид амьдралын чанар муу, засгийн газрын дэмжлэг хангалтгүй, нөхөн олговор бага байна гэж жагсаал цуглаан хүртэл өрнүүлсэн.

Курскийн цөмийн цахилгаан станц байрладаг Курчатов хотод мөн Путин очжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Сергей Кириенкотой хамт цөмийн байгууламжтай танилцсан байна.

Путины айлчлал чухам хэдний өдөр байсныг Кремль тодорхой мэдээлээгүй. Гэхдээ хэвлэлийн мэдээтэй зэрэгцээд шахуу Украины тал 100 гаруй дроноор халдлага үйлдсэн. Курск мужид Путины айлчлалтай зэрэгцэн зургаан дрон харвасан гэх мэдээлэл зарим хэвлэлд гарчээ.

Айлчлалын үеэр Украинтай хиллэдэг Глушковский дүүргийн албан тушаалтан Павел Золотарев гэх хүн Путинд хандаж "Сумы манайх болох ёстой. Бид ямар нэгэн хойг дээр байгаа юм шиг амьдарч чадахгүй. Илүү олон оросууд байх ёстой. Ядаж л Сумыд. Тань шиг ерөнхий командлагчтай байхад бид ялах болно" гэжээ. Хариуд нь Путин инээмсэглээд "Ийм учраас л Александр Хинштейнийг сонгосон. Тэр бас юм бүхнээс илүү ихийг хүсч байгаа" гэжээ.

Эргэн сануулахад, ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ сарын эхээр Сумы мужид буфер бүс байгуулах талаар мэдээлж байв.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 107.189.30.49

Зөнөг гаж донтой а.луурчны хувилбар нь байнаа.

Avatar

слава 2025-05-22 202.5.207.223

Ухаант хүмүүс ийм б**с долоосон зүйл ярьж бичиж байгаа бол ОРОС УЛС УДАХГҮЙ СҮЙРНЭ….

Avatar

Зочин 2025-05-22 66.181.186.103

харин эсэргээрээ хамгийн сайн хүн бол урвагч үхсэн хохоол дээр нь чи байх болно

Avatar

Нэргүй 2025-05-22 202.126.89.97

Хамгийн сайн үхсэн хохоол – чи өөрөө байх болно .

Avatar

Нэргүй 2025-05-22 202.126.89.97

FUCK YOU НОВШИЙН САРМАГЧИН ! ХАМГИЙН САЙН УКРАИН БОЛ ҮХСЭН ФАШИСТ, НАЦИСТ УКРАИН !

Avatar

Нэргүй 2025-05-22 78.246.95.40

Хамгийн сайн орос бол үхсэн орос.

Avatar

Нэргүй 2025-05-22 122.201.23.83

Putler Kaput

Avatar

Нэргүй 2025-05-22 202.126.89.97

FUCK YOU САРМАГЧИН ! ЧИНИЙ ФАШИСТ, НАЦИСТ БӨГСЗЕЛЯ – КАПУТ !

Avatar

Мөнхжаргал 2025-05-22 66.181.191.118

Хуцдаг халтар

Avatar

Нэргүй 2025-05-22 45.138.16.164

Трамп Путинтэй утсаар ярьсаны дараа "Маш амжилттай ажил хэрэгч яриа боллоо" гэсэн чинь нацист алиалагч Зеля "Оросууд дайн дуусгахад бэлэн биш байна" гэж наасан, ха ха ха, юу ч гэсэн үг юм бүү мэд! хэн ч ойлгоогүй, ха ха ха

Avatar

Нэргүй 2025-05-22 43.242.242.59

Манай АН-ынхан одоо Украйн-оросын дайнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нэг хэсэг Оюун-Эрдэнийг унагаах гэж хамаг анхаарлаа тийш нь чиглүүлсэн. Оюун-Эрдэн огцорч хамтарсан засгийн газар тарлаа.

Avatar

Мөнхжаргал 2025-05-22 66.181.191.118

х**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж