Хашлага мөргөсөн жолоочийг 3 саяар торгожээ

Хашлага мөргөсөн жолоочийг 3 саяар торгожээ

Хашлага мөргөсөн жолоочийг 3 саяар торгожээ
НЭМЭЛТ:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хороо Сонсголонгийн гүүрний урд замд энэ оны тавдугаар сарын 22-ны өдрийн 08.00 цагийн үед 37 настай Б нь нэр бүхий компанийн эзэмшлийн "Volvo" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний замаар зорчиж авто замын хайс эвдсэн асуудлыг шалган, зөрчилд холбогдогч компанийг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, явган хүний зам, хайс эвдсэн хохирлыг барагдуулсан. Мөн эвдэрсэн хайс, явганы замыг нийслэлийн Замын хөгжлийн газраас засварлаж хэвийн байдалд эргэн оруулаад байна.
ХАШЛАГА МӨРГӨЖ, ЭВДСЭН АЧААНЫ МАШИНЫ ЖОЛООЧИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг олж, тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр /2025.05.22/ 08.00 цагийн үед нийслэлийн Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны тээврийн хэрэгсэл авто замын барилга байгууламж буюу хашлага мөргөн, эвдрэл учруулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.
Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийг олж тогтоосон.
Ослын газарт нөхөн үзлэг хийж, хариуцлагын арга хэмжээг тогтоох шалгалт үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгсэл, ялангуяа том оврын тээврийн хэрэгсэл авто замын эд ангиудыг эвдэх зөрчил нэмэгдэж байгаа учраас жолооч та бүхэн авто замын эд ангид гамтай хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 52 минутын өмнө 202.9.41.72

ашгүй даварсан жолооч нарт сургамж болог харин тлргуулиа заавал төлүүлдээ

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.187.79

Зөв ингэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.187

30 САЯААР ТОРГО…ЖОЛООДОХ ЭРХИЙГ НАСААР НЬ ХАС…

Avatar

zochin 5 цагийн өмнө 202.179.18.213

nohoin guluguur naadahaa zasuul

Avatar

ард түмэн 6 цагийн өмнө 202.21.125.66

ЖОЛООДОХ ЭРХИЙГ БҮР НЭГ МӨР ХАСАЖ, 1 САР АЛБАДАН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЖ ХОХИРЛЫГ АЖЛЫН 5 ХОНОГИЙН ДОТОР ЗАСАЖ ЯНЗЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ НААД МАЛААСАА. ЭНЭ МЭТ АРЧААГҮЙ АМИА БОДСОН МАЛ ӨНӨӨДӨР ХАШЛАГА ЭВДЭЖ БАЙНА МАРГААШ ХҮН ДАЙРЧААД ЗУГТАНА Ш ДЭЭ. МАЛ БОЛ ЦААЗЛАХСАН.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.113.167

SEXSEER BOOW XOXOJ BOOB GOE XUSMEER DOLOOJ ANUSDI80955877VANXANDI

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.9.47.45

Хашлага байтугай замын тэмдэгтүүдийг нь дайраад байна. Налайхын хойно шинэ баригдсан замын явган хүний гарцаар машин гарсаар гарц эвдэрсэн. Явган хүний гарцын бүх тэмдгийн дайрсан. Удахгүй тэнд хүүхэд дайрна. Ажлаа хийгээчээ малнуудаа.

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.126.89.245

үнэн хөлдүү новшнууд

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.187.79

Ех нь ачаанй тээврийн хэрэгслийн жолооч нарт тавих шаардлага хариуцлагыг огцом чангатгах хэрэгтэй. Хүргэлтийн портеруудыг мөн ангилалтай болгох шаардлага үүсч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж