"The MongolZ" дийлдэшгүй байгаа "Vitality"-г сандаргаж, шандсыг нь сорив

"The MongolZ" дийлдэшгүй байгаа "Vitality"-г сандаргаж, шандсыг нь сорив

"The MongolZ" дийлдэшгүй байгаа "Vitality"-г сандаргаж, шандсыг нь сорив

АНУ-ын Даллас хотноо "IEM Dallas" тэмцээн үргэлжилж байна. 300 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Азийн чансааг тэргүүлэгч гэдэг утгаараа Монголын "The MongolZ" оролцож байна.

Тэд өнөөдөр/2025.05.22/ хэсгийн аваргын төлөө Францын "Vitality" багтай тоглож, ширүүхэн өрсөлдөөний эцэст 1-2 гэсэн харьцаатай тахим буулгалаа. Эхний "Inferno" мап дээр "Vitality" ялсан бол удаах "Nuke" дээр "The MongolZ" илүүрхэж, шийдвэрлэх "Mirage" дээр ширүүн, ойрхон өрсөлдөөний эцэст Францын баг яллав.

"Vitality" шууд хагас шигшээд шалгарсан бол "The MongolZ" хагас шигшээд шалгарахын төлөө "Aurora Gaming" багтай тоглоно.

Дэлхийн чансааг тэргүүлэгч Францын баг энэ жил дийлдэшгүй байгаа. "Vitality"-ийн хожлын цуврал 28-д хүрч, бүх цаг үеийн хоёрдугаарт явж байна. Францын баг өмнө нь Бразилын "Legacy", Германы "GamerLegion" багуудыг буулган авчээ.

Өнөөгийн "CS2"-ийн ертөнцөд "Vitality"-г буулган авах баг олдохгүй байна. Хамгийн дөхүүлсэн нь "Falcons" болон "The MongolZ" боллоо.

Дэлхийн чансааны топ арав дотор "The MongolZ"-ийн хожиж үзээгүй цор ганц баг нь "Vitality" гэхэд буруудахгүй. Хоёр баг сүүлийн 12 сарын хугацаанд зургаан удаа учраа таарахад бүгдэд нь "Vitality" ялаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-22 103.212.119.123

ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХИЙН ТУСГАЛ ШҮҮ ДЭЭ…
ХҮҮХДЭН ХҮМҮҮЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ХҮН
ЭНЭ УЛС ОРНЫГ ЯАЖ УДИРДАХ НЬ…
ТОДОРХОЙ НҮДНИЙ БУЛАЙ МИНЬ ЭХЛЭЭД
ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛ ӨӨРИЙН ЗАВААН
АМЬДАРЛАА ЗӨВ БОЛГО….

Avatar

Нэргүй 2025-05-22 103.212.119.123

МУНДАГ ХҮҮХДҮҮД ТЭГЭХЭД ЁС ДАНХАН
ТОЛГОЙН ХҮҮХДИЙГ ХАР…..ОРКЫН
ХҮҮХЭД ОРКООРОО Л БАЙХ ЮИ.ДАА…
ЭД НАР 10 ЖИЛИЙН ХҮҮХДҮҮД БИЗ ДЭН
БАЯР ХҮРГЭЁ…МАНАЙ АЧ НАР ӨӨРСДӨӨ Л
АНГЛИ ХЭЛ СУРСАН. ТЭР ХҮҮХЭД ХӨГШИН
ХҮҮХЭН ЭРГҮҮЛЖ ХЭДЭН ЗУУН САЯАР
ТОГЛООД….ҮНЭН БҮДҮҮЛЭГ ГЭР БҮЛ
ЮМАА

Avatar

Нэргүй 2025-05-22 103.168.34.6

Ter suulese 2 dah round deer manaiha joohon aldchihlaa ug ni ez haragdad nade damage ih b** muutai manai hed joohon sandarsn um bolwu

Avatar

Нэргүй 2025-05-22 43.242.242.59

Манай баг тэдэнд зориулсан тусгай тактик арга барил боловсруулна байгаа. Нэг ч удаа хожихгүй байна гэдэг харамсалтай л байна. Чингисийн үр сад уул нь хожиж чадах л ёстой доо. Та нартаа амжилт хүсье

Avatar

Нэргүй 2025-05-22 122.201.31.242

Tgd chinigisin ur sad ged h*****d baidin huts22

Avatar

Нэргүй 2025-05-22 66.181.187.235

hojjison tuuhtei shu syhnas nerd orhod ni uzej eheljiga kid ingej yrikue

Avatar

Нэргүй 2025-05-22 202.126.89.76

дараагийн удаад хожих нь тодорхой. Үнэхээр сайн тоглолоо…

Avatar

Нэргүй 2025-05-22 202.9.41.74

Сайн байлаа, манай залуус. Улам сайжирч, тэднийг зогсоох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж