АНУ-ын Даллас хотноо "IEM Dallas" тэмцээн үргэлжилж байна. 300 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Азийн чансааг тэргүүлэгч гэдэг утгаараа Монголын "The MongolZ" оролцож байна.
Тэд өнөөдөр/2025.05.22/ хэсгийн аваргын төлөө Францын "Vitality" багтай тоглож, ширүүхэн өрсөлдөөний эцэст 1-2 гэсэн харьцаатай тахим буулгалаа. Эхний "Inferno" мап дээр "Vitality" ялсан бол удаах "Nuke" дээр "The MongolZ" илүүрхэж, шийдвэрлэх "Mirage" дээр ширүүн, ойрхон өрсөлдөөний эцэст Францын баг яллав.
"Vitality" шууд хагас шигшээд шалгарсан бол "The MongolZ" хагас шигшээд шалгарахын төлөө "Aurora Gaming" багтай тоглоно.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Францын баг энэ жил дийлдэшгүй байгаа. "Vitality"-ийн хожлын цуврал 28-д хүрч, бүх цаг үеийн хоёрдугаарт явж байна. Францын баг өмнө нь Бразилын "Legacy", Германы "GamerLegion" багуудыг буулган авчээ.
Өнөөгийн "CS2"-ийн ертөнцөд "Vitality"-г буулган авах баг олдохгүй байна. Хамгийн дөхүүлсэн нь "Falcons" болон "The MongolZ" боллоо.
Дэлхийн чансааны топ арав дотор "The MongolZ"-ийн хожиж үзээгүй цор ганц баг нь "Vitality" гэхэд буруудахгүй. Хоёр баг сүүлийн 12 сарын хугацаанд зургаан удаа учраа таарахад бүгдэд нь "Vitality" ялаад байна.
Нэргүй 7 цагийн өмнө 103.168.34.6
Ter suulese 2 dah round deer manaiha joohon aldchihlaa ug ni ez haragdad nade damage ih b** muutai manai hed joohon sandarsn um bolwu
Нэргүй 8 цагийн өмнө 43.242.242.59
Манай баг тэдэнд зориулсан тусгай тактик арга барил боловсруулна байгаа. Нэг ч удаа хожихгүй байна гэдэг харамсалтай л байна. Чингисийн үр сад уул нь хожиж чадах л ёстой доо. Та нартаа амжилт хүсье
Нэргүй 3 цагийн өмнө 122.201.31.242
Tgd chinigisin ur sad ged h*****d baidin huts22
Нэргүй 8 цагийн өмнө 202.126.89.76
дараагийн удаад хожих нь тодорхой. Үнэхээр сайн тоглолоо…
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.41.74
Сайн байлаа, манай залуус. Улам сайжирч, тэднийг зогсоох хэрэгтэй.