П.Батчулуун эмч ажилчдынхаа өмнөөс хариуцлага хүлээсэн

LiveП.Батчулуун эмч ажилчдынхаа өмнөөс хариуцлага хүлээсэн

П.Батчулуун эмч ажилчдынхаа өмнөөс хариуцлага хүлээсэн
13 : 36
2025-5-22

П.Батчулуун эмч өөрөө гарын үсэг зурах хүн байгаагүй

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэрбээр, П.Батчулуун эмч өөрөө гарын үсэг зурах хүн байгаагүй. Албыг удирдаж байсан хүн. Харин ажилчдаа өмгөөлж, өөрөө уучлалт гуйж гарын үсэг зураагүй хэрнээ ажилчдынхаа өмнөөс хариуцлага хүлээсэн. 

 

11 : 56
2025-5-22

Ар гэрт нь олон хүний амь аварсан гэх бахархлыг төрүүлэх нь чухал

УИХын гишүүн У.Отгонбаяр:

– Эд, эрхтэн, эс шилжүүлэн суулгах хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байна. П.Батчулуун эмчийн асуудлыг нийгмээрээ л харлаа. Энэ асуудлыг хууль эрхзүйн зохицуулалт байхгүйгээс болсон гэж ойлгож байгаа. Энэ чиглэлийн зохицуулалт энэ хуульд туссан уу? Мөн амьгүй донорын ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин өсгөсөнтэй адилтгаж тэтгэмж олгоно гэж хуулийн төсөлд оруулсан байна.Үүнийг ямар тооцоо, судалгаан дээр үндэслэж гаргасан бэ?. Үүнийг бага байна гэж бодож байна. 10 биш 100 дахин болгож болно. Ийм боломж бий юу. Ар гэрт нь олон хүний амь аварсан гэх бахархлыг төрүүлэх тийм механизм чухал гэдгийг хэллээ. 

Үүнд хууль санаачлагч, УИХын гишүүн Ж.Чинбүрэн “ Амьгүй донорын гэр бүлээс зөвшөөрөл авах маш хэцүү. Энэ хэлэлцээрийг хийх боломжийг 2018 онд бий болгосон. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд амьгүй донороос эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа тасалдаад, гацчихаад байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэнд оршуулгын зардлыг 3 дахин нэмж өгнө гэсэн хуулийн заалттай. Гэвч тухайн олон хүнийг аварсан амьгүй донор ажил эрхэлдэггүй байсан тул тайтгарлын тэтгэмж өгөх боломжгүйд хүрч, том асуудал үүссэн. Амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн олгох тэтгэмж бол оршуулгын зардлын хэмжээг тооцсон мөнгөн дүн юм.  Эрүүл мэндийн тусгай сангаас эмч нарыг багаар нь сургах зардлыг 5 тэрбум байсныг 10 тэрбум болгон нэмэгдүүлсэн. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах багаж төхөөрөмжийн асуудал тулгарч байна. Эд, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнд шаардлагатай зарим эм, тариаг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж байна. Тухайлбал, эд, эрхтэн шилжүүлэн суулгасан хүний дархлаа дарангуйлах хамгийн чухал эмийг төрөөс дааж байна. Харин эдгээр эмийг чанаржуулахад анхааран ажиллаж байна. Тэгэхээр энэ хуульд амьгүй донор нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан эсэхээс үл хамааран тайтгарлын буюу оршуулгын тэтгэмж олгоно гэж тусгасан, үүнийг гаргалгаа гэж харж байгаа. Харин оршуулгын зардлын тооцооллыг оршуулгын зардалд үндэслэн гаргасан. Хүний эд, эрхтнийг наймаалах боломж Монгол Улсад байхгүй. Тэгэхээр эд, эрхтнийг нь авч амьгүй донор болгосны хариуд ямар нэг урамшуулал өгч авч болохгүй. Тиймээс ядаж тайтгарлын зардлыг нь даадаг байя гэдэг том бодлого одоо хэрэгжиж байгаа. Амьгүй донор болгоё гэдэг сэдлийг бид өдөөж болохгүй. Таны хувьд ажлын хэсэгт орж хамтарч ажиллаж болно шүү" гэв.

 

11 : 35
2025-5-22

Цусны донорыг бол сурталчлах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Цусны донорыг бол сурталчлах ёстой. Харин эрхтэн, эс, эд донорыг сурталчлах хориотой. Олон нийтийн сүлжээнд "мөнгөгүй болчихлоо. Эрхтнээ өгье" гэсэн асуудал гарсан шүү дээ. Тухайн үед албаныхан шалгасан байдаг. Тэгэхээр эрхтний наймаа болгохгүйн тулд сурталчилж болохгүй. Тэр битгий хэл эрхтэн экспортлохгүй. Гадаадад эрхтэн солиулах мэс засал хийлгэхээр явж буй иргэдийн тоог бууруулах чиглэлд хийсэн хамгийн том ажил бол Эрүүл мэндийн даатгалаас тэдний эмчилгээний зардлыг даадаг болсон. Ингэснээр заавал гаднын улсыг зорихгүй эх орондоо энэ төрлийн эмчилгээг хийдэг болсон. 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан тэрбээр, маш чухал асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын хэмжээнд 600 гаруй иргэн эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай дарааллаа хүлээж байгаа юм билээ. Дээрээс нь эрхтэн шилжүүлэн суулгах эмч, мэргэжилтнүүд маш олон цаг хөл дээрээ зогс ажилладаг. Эмч, мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг сайжруулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ? 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариулт өгөв. Тэрбээр, ажилчдын цалин урамшууллын хувьд гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдэхийн хэрээр нэмэгдэнэ гэж харж байгаа. 

 

11 : 21
2025-5-22

Монгол Улсад 170 мянга гаруй цусны донор байна

Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нар танилцуулав. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Хуулийн төслийн баталснаар цусны донорын үйл ажиллагаан дахь төрийн зохицуулалт, хяналт сайжирч цус сэлбэлт судлалын тусламж үйлчилгээний удирдлагын тогтолцоотой холбоотой харилцаа бүрэн зохицуулагдах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүд санал хэлээгүй. Цусны донорын тухай хуулийн төслийг байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувийн саналаар дэмжиж хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хамт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг асуулт асуув. Тэрбээр, Монгол Улсад хэчнээн идэвхтэй донор байгаа вэ. Одоогийн зохицуулалтаар доноруудыг хэрхэн урамшуулж байгаа вэ? Хуулийн төсөл батлагдсанаар энэ бүхэн сайжрах уу. Орон нутагт цусны донорын асуудал ямар түвшинд байна вэ. 

УИХ-ын гишүүн хууль санаачлагч Ж.Чинбүрэн, анагаах ухааны хурдацтай хөгжил цусны бүтээгдэхүүнээс гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг улам нэмэгдүүлж байна. Мөн халдвар хамгааллыг сайн сахих шаардлагатай. Цусны төв сайн ажиллаж байгаа. Орон нутгийн эмнэлгүүд хүртэл цусаа цуглуулахад хүртэл аюулгүй болсон. Цусны донор бол авлагагүй өглөг, энэ бол хандив. Тиймээс цус өгсний төлөө өгөх төлбөрийн асуудал байхгүй. Алт, мөнгө, хүрэл донор гэдэг урамшууллын тогтолцоо л одоо бий. 

Цусны аюулгүй байдлын чанарын албаны дарга, Тунгалагтуяа:

Монгол Улсын хэмжээнд 170 мянга гаруй цусны донор бүртгэлтэй байдаг. 2025 онд 45577 нэгж цуглуулсан. 35-аас дээш удаа цусаа өгвөл хүднэт донор болно. Ингэснээр автобусаар үнэгүй зорчих, рашаан сувилалд үнэгүй амардаг. 

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:

– Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байна. Донорын тухай хууль маш чухал. Нийгэм хурдтай хөгжиж, эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эрчимтэй хийгдэж байгаа энэ үед цусны асуудал маш чухал. Доноруудыг алдаршуулах, урамшуулахад онцгой анхаарах ёстой. Тэгж байж хүмүүс цусаа өгнө, мэс заслууд амжилттай хэрэгжих боломж бололцоо бүрдэнэ. 

 

10 : 32
2025-5-22

Казакстан улсад 8036 иргэн оршин сууж байна

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэрбээр, 2023 оны байдлаар Казакстан улсад 8036 иргэн оршин сууж байна. Үүнээс 3115 иргэн албан ёсоор хөдөлмөр эрхэлж байна. Казакстан улстай хамтран ажиллах гэрээ байгуулбал Казакстан улсад очсон болон эргэж ирсэн иргэдэд хоёр боломж бий болно. Нэгдүгээрт, 1998 оноос өмнө тус улсад ажиллаж байсан иргэд тэнд ажиллаж байсан жилийнхээ хугацааг тооцуулаад Монгол Улсад тэтгэврээ тогтоолгоод авч болно. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэн 1998 оноос хойш Казакстан улсад шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн хугацааныхаа хуримтлалын тэтгэврээ Казакстан улсаас буцааж авах боломжтой болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.126.90.22

Хөгжиж буй орнуудад эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг нэвтрүүлж нутагшуулах нь ховор бөгөөд азтай явдал. Энэ ажлыг амжилттай Монгол улсад нэвтрүүлсэн эмч нарын нэг Батчулуун эмчийг энэ удаа өршөөе. Олон монгол хүний амь нас аварна шүү дээ. Эрхтэн суулгах шаардлагатай монголчуудын дийлэнх нь энэ хагалгааг гадаадад хийлгэх санхүүгийн боломж байхгүй. Эмчийг суллаарай.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 178.174.229.45

ED ERHTENII NAIMAACHINAA UMUUREED UHEH NEEE

Avatar

Нэргүй 2025-05-22 203.17.23.197

Христүүд галзуурч байна

Avatar

Нэргүй 2025-05-22 43.242.242.59

Казахууд цаашаагаа сэтгэлтэй. Монголд ирж тэтгэвэр тогтоолгон гэдэгбуруу. Халамж авах тал дээр Баян-Өлгий толгой цохьдог.Улсын санг хоослох юм битгий яриад бай. MCS-ийнхэн дандаа улсыг хоослох юм ярьдгаа болих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж