Ч.Номин: Монгол Улсын засаглалын индекс ахисан

Хуучирсан мэдээ: 2025.05.22-нд нийтлэгдсэн

Ч.Номин: Монгол Улсын засаглалын индекс ахисан

Ч.Номин: Монгол Улсын засаглалын индекс ахисан
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол Улсын засаглалын индекс 12 байраар ахиж, дэлхийн хэмжээнд хамгийн их ахиц дэвшил гаргасан таван улсын нэгээр нэрлэгдсэн гэв. Тэрбээр "Монгол Улс улс орнуудын төрийн чадавх, засаглалын чанар зэргийг тоон үзүүлэлтээр харьцуулан үнэлдэг "Chandler Good Government Index" тайланд 2021 онд 88 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 76 дугаар байр хүртэл 12 байраар ахиж, дэлхийн хэмжээнд хамгийн их ахиц дэвшил гаргасан таван улсын нэгээр нэрлэгдсэн.
Энэ нь төр засгийн бодлого тогтвортой байж, хямрал, сорилтыг ухаалгаар даван туулж буйг харуулж байгаа" талаар өөрийн албан ёсны сошиал хуудаснаа бичжээ.
Гэтэл бодит амьдрал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 20 настай хүүгийн тансаглал Монголын ард түмнийг бухимдуулж, ёс зүй нэхэн, орлогоо нотлохыг шаардан, улсынхаа Төв талбайд олон хоног жагсч байгаа юм. Мөн МАН-ын Бага хурлаар Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН олонх болж, Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д суудалтай болсон Ардчилсан нам, ХҮН намтай  хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьсны дагуу /2024.07.10/  УИХ-ын чуулган 24 цагийн турш хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д тангараг өргүүлснээр хамтарсан Засгийн газар албан ёсоор бүрэн эрхийн хугацаа нь эхэлсэн юм. Гэтэл нэг жил хүрэхгүй хугацаанд хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж