IEM Dallas 2025 тэмцээн ихээхэн шуугиантай, эмх замбараагүй эхэллээ. Зарим багууд визний асуудлаас болж сэлгээний тоглогчидтой тоглоход хүрсэн бол Aurora болон FURIA багууд тэмцээн эхлэхээс хэдхэн цагийн өмнө АНУ-д ирсэн байна. Гэсэн хэдий ч IEM Dallas 2025 тэмцээний эхний өдрийн гол үйл явдал нь домогт тоглогч Александр Костылев буюу "s1mple" FaZe Clan багт нэгдсэн анхны тоглолт байлаа.
A хэсэг
A хэсгийн эхний дөрвөн тоглолтын гурав нь таамагласны дагуу шилдэг багуудын ялалтаар өндөрлөв. Францын Vitality баг Бразилын Legacy-г 13:5, 13:11 гэсэн харьцаатай хожсон бол G2 Esports нь Хятадын Lynn Vision-ийг 13:6, 13:9 гэсэн харьцаатай ялжээ.
The MongolZ баг FURIA-г илт давуу хожсон бөгөөд chelo-г орлон тоглосон сэлгээний тоглогч “Molodoy” болон skullz-г орлон тоглосон “YEKINDAR” нарын нөлөө тааруу байлаа. Хоёр мап дараалан 13:7 харьцаагаар 1xBet-ийн хамтрагч баг болох The MongolZ-ийн ялалтаар дууссан.
3DMAX болон GamerLegion багуудын тоглолт маш ойролцоо өрсөлдөөнтэй өрнөж, ур чадвараас илүү аз тус тоглолтыг шийдсэн гэхэд хилсдэхгүй. 3DMAX өөрийн сонгосон Anubis мап дээр 13:4-өөр илт давамгайлсан ч, GamerLegion Ancient дээр 13:9-өөр хариу барьсан. Шийдвэрлэх Nuke мап дээр эхний хагас 6:6 тэнцүү дууссан ч GamerLegion сүүлчийн мөчид 13:11-ээр ялалт байгуулжээ.
B хэсэг
Өдрийн хамгийн их анхаарал татсан тоглолт бол Team Liquid болон FaZe Clan багуудын хооронд болж, s1mple-ийн урт хугацааны дараах албан ёсны эргэн ирэлт байлаа. Valve-ийн чансаагаар Liquid 12-д, FaZe Clan 8-д бичигдэж байсан ч "1xBet Mongolia"-ийн цахим спортын шинжээчдийн үзэж байсанчлан Liquid илүүрхэж байв.
Хоёр баг улирлын турш шинэ бүрэлдэхүүндээ дасаж байгаа. Liquid баг HEROIC-аас ирсэн NertZ болон MOUZ-аас ирсэн siuhy нарыг арай эрт нэгтгэж амжсан бол s1mple FaZe Clan-д тэмцээнээс долоо хоногийн өмнө л нэгдсэн. Үүнээс гадна FaZe Clan-ийн “rain” АНУ-д ирж амжаагүй тул түүний оронд FURIA-гийн “skullz” тогложээ. Ийм нөхцөл байдалд Liquid үнэхээрийн илт давуу байж, Ancient болон Inferno дээр дараалан 13:10-оор ялалт байгуулсан.
FaZe Clan ялагдсан ч s1mple-ийн эргэн ирэлт тун амжилттай боллоо. Тэрбээр тоглолтыг 38/31 гэсэн K/D харьцаа, 1.12 гэсэн үнэлгээтэйгээр багийнхаа хамгийн шилдэг тоглогчоор өндөрлөжээ. Хамгийн гол нь s1mple дахин ялалт авах хүсэл, чадвартай гэдгээ албан ёсны тоглолтод баталлаа.
Түүний эргэн ирэлтийг дэлхий даяар 803,944 хүн шууд үзсэн бөгөөд энэ нь IEM Dallas 2025-ийн эхний өдрийн хамгийн өндөр үзэлттэй тоглолт байв. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн IEM Dallas 2024-ийн финал (Vitality vs G2) 823,000 үзэгчээр оргил үзүүлэлттэй байсан.
B хэсгийн бусад тоглолтуудад:
MOUZ баг BC.Game-ийг хоёр ч удаа 13:9-өөр хожсон
Falcons баг АНУ-ын NRG багийг 13:6, 13:5-аар илт давуу ялсан
Aurora болон HEROIC-ийн тоглолт сонирхолтой байлаа. Казахстанаас урт удаан нислэгээр ирсэн Aurora багийн тоглогчид ядралтаас болж HEROIC-т 2:1-ээр ялагдсан. Гэхдээ тэд Dust2-ийг 13:9-өөр авсан бөгөөд Anubis дээр 1:11-ээс 10:13 хүртэл эргэн ирэх шахсан ч, Mirage дээр 6:13-аар хожигдсон юм.
Хамгийн сонирхолтой үе болох хасагдах шатны тоглолтууд ойртож байна. "1xBet Mongolia"-оос дуртай багууд болон тоглогчдынхоо амжилт, ялалтын талаарх мэдээллийг цаг алдалгүй аваарай.
Холбоотой мэдээ