Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Энэ хүрээнд өнөөдрөөс /2025.05.22/ эхлэн Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хааж, шинэчилэхээр болжээ.
Тодруулбал, тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас эхлэн тавдугаар сарын 26-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлах ажээ.
Мөн энэ сарын 24-нөөс эхлэн хоёр хоног дараах замыг хааж шинэчлэхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хороо, Денверийн гудамжны авто зам, Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх 1.4 км авто замыг тавдугаар сарын 24-ны 23:00 цагаас эхлэн хааж, шинэчлэх ажлыг эхлүүлэж аж. Ингэснээр тавдугаар сарын 26-ны 6:00 цагт нээх ажээ.
Зам засварын ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна.
Холбоотой мэдээ