"БЗС-г үе залгамжлан төр барих арга хэрэгслээ болгосон"

"БЗС-г үе залгамжлан төр барих арга хэрэгслээ болгосон"

"БЗС-г үе залгамжлан төр барих арга хэрэгслээ болгосон"

"Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, нийгмийн тэгш хүртээмжийн асуудлаар ярилцлаа. 


-Боловсролын салбарт нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудалд иргэний нийгмийн байгууллагын хувьд ямар байр суурьтай байна вэ? 

-Сүүлийн Засгийн газрын жишээн дээр яръя. Үе үеийн Засгийн газар боловсролын салбарт учир дутагдалтай ажиллаж ирсэн. Одоогоор Засгийн газар нийтийн эрх ашгийн эсрэг ажиллаж байна. Үүний нэг жишээ нь сургуулийн өмнөх боловсролын асуудал байна. Социализмын үеэс сургуулийн өмнөх боловсрол үнэ төлбөргүй байж ирсэн. Гэтэл энэ Засгийн газрын үеэс эцэг эхчүүдээс төлбөр авч эхэлсэн. Үүний үр дагавар нэг жилийн дотор л гарч байна. Өнгөрсөн жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийг, энэ жилтэй харьцуулаад үзэхэд 10 мянган хүүхэд цэцэрлэгээсээ гарсан байна. Энэ бол төлбөрийн чадваргүй хэсгээ сургуулийн өмнөх боловсролоос хасаж байгаа хэлбэр. Дараа нь ерөнхий боловсролын сургуулийн асуудал байна. Ерөнхий боловсролын сургуулийг төлбөртэй болгож байгаа гэдгээ Боловсролын сайд зарласан.

Хоёр сая төгрөгийн төлбөртэй хотхоны сургуулиуд байгуулах гэж байна. Үүнийгээ Боловсролын сайд "хоёрхон сая" гэж ярьж байна.

Иргэдэд өндөр төлбөртэй хувийн сургууль, улсын сургууль гэсэн хоёр сонголт өгч байсан нь буруу юм байна. Тиймээс хоёр сая төгрөгийн төлбөртэй бага сургуулийг байгуулж байна гэлээ. Энэ бол нийтийн эрх ашгийн эсрэг шийдвэр. Хоёр сая төгрөгийг хямд гэж хэн хэлээд байгаа юм бэ. Бидний өнөөдрийн цалин, орлоготой харьцуулахад энэ бага төлбөр юм уу. Яагаад үнэ төлбөргүй байх ёстой гэж зарласан бага боловсролыг төлбөртэй болгож байгаагаа баяр, бахдалтай зарлаж байгаа юм. Боловсролын салбарт нийтийн эрх ашиг хөндөгдөж байна уу гэвэл тийм. Тиймээс үүнийг соргогоор харж, буруу байна гэдгийг хэлэх ёстой юм.

-2026 оныг "Боловсролыг дэмжих жил"-ээр зарласан. Үүний үр дүнг юу гэж харж байна вэ? 

-Боловсролын салбарт төсвөөс багагүй мөнгө зардаг. Гэхдээ үүнийг хангалттай биш гэдгийг төр өөрөө хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн ачаалал ямар байгааг бид бүгд мэдэж байгаа. "Боловсролыг дэмжих жил" гэж зарлаад үүнийг ганцхан жилд шийднэ гэвэл худлаа. Наад зах нь дөрвөн жилийн тогтвортой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Цаашдаа бид боловсролын хүртээмжийг төдийгүй чанарыг сайжруулах ёстой. Үүний тулд арван жилийн бодлого, төлөвлөлт хэрэгтэй. Ингэж бид боловсролын салбараа өөд нь татаж чадвал цаашдаа улс орны хөгжилд хурдацтай нөлөө үзүүлж чадна гэдэг итгэл, үнэмшилтэй л ажиллахгүй бол ганцхан жилийн санхүүжилт үйл ажиллагаа хангалтгүй.

-Улс төрийн бодлого, шийдвэрт иргэний нийгмийн оролцоо яагаад чухал вэ? 

-Үндэсний аюулгүй байдалд иргэний нийгэм гол тоглогч болдог. Ялангуяа геополитикийн амаргүй нөхцөлд орсон тохиолдолд иргэний нийгэмгүйгээр төр дангаараа үндэсний аюулгүй байдлаа хангах боломжгүй. Тиймээс бие биедээ үл итгэх байдлаа зогсоогоод, хамтарч ажиллах хэрэгтэй.

-Өнгөрсөн хугацаанд төрөөс авч хэрэгжүүлсэн ажлуудад ямар дүгнэлт хийв. Боловсролын салбарт бодитой нөлөө үзүүлж чадав уу?  

-Боловсролын асуудлыг шийдэхээр авч байгаа арга хэмжээ болгон ямар нэгэн үр дүнтэй. Гэхдээ тэр арга хэмжээнүүд саланги байгаа нь хамгийн том асуудал. Өөрөөр хэлбэл төрийн бодлого, арга хэмжээнүүд цогц байх ёстой. Түрүүн хэлсэнчлэн урт хугацаанд байх ёстой. Наад зах нь арван жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөлт, зорилготой байх хэрэгтэй. Тэгж байж үр дүн гарна. Захын хороололд амьдарч байгаа хүүхдэд тэгш хүртээмжтэй боловсролын тогтолцоо бий болно.

Үүний тулд өнөөдөр боловсролыг хувьчлах, бизнес болгох биш төрөөс санхүүждэг, төрөөс хариуцдаг, чанарыг нь хянадаг тогтолцоо хэрэгтэй.

Дэлхийн нийтэд боловсролд зарж байгаа мөнгөө зардал гэж тооцохгүй байх хандлага бий болсон. Энэ бол нэг жил, таван жил, арван жилийн дараа үр өгөөжөө өгдөг хөрөнгө оруулалт юм.

-Боловсролын салбарт тэгш бус байдал бий болсны хамгийн тод жишээ нь Боловсролын зээлийн сангийн асуудал шүү дээ. Үүнд ямар байр суурьтай байна вэ? 

-Боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн хамгийн буруу бодлого гэвэл Боловсролын зээлийн сан гэж хэлнэ. Гадаадад суралцахад зээл олгоно гэдэг шийдвэр анхнаасаа л эрх баригчдад зориулсан сан байсан. Нийгмийн элит хэсэгт зориулагдсан бодлого байсан болохоос биш бидэнд зориулагдсан байгаагүй. Энэ нь ч батлагдсан.

Төрийн хамгийн өндөр эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд үүнийг ашигласан. Монголын хамгийн чинээлэг өрхийн хүүхдүүд энэ сангаас зээл авсан.

Аваад зогсохгүй, буцаагаад төлөхгүй байх нөхцөлөө хуулиар зохицуулсан. Дээрээс нь дахиад төрд ажиллах давуу байдал буюу үе залгамжлан төр барих арга хэрэгслээ болгосон төрийн хамгийн муу бодлого.

-Боловсролын сангийн журамд тодорхой өөрчлөлт оруулж, ирэх намраас хэрэгжүүлэхээр боллоо шүү дээ. Үүнийг хэр оновчтой шийдэл гэж харж байна? 

-Үүнийг мөн л оновчтой шийдэл гэж харахгүй байна. 2+2 хөтөлбөр гэдэг сургууль хоорондын гэрээгээр шийддэг асуудал. Үүнийг манай улс дангаараа зохицуулах боломжгүй. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд үүнд саналаа хэлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцах боломжтой сургуулийг энэ журамд мөн л тусгаагүй байна. Зөвхөн топ 100 сургууль гэх мэтээр хязгаарласан байгааг хэлж байна. Дээр нь үндэстний цөөнх иргэд суралцах боломжтой орнуудыг мөн л журамд тусгаагүй байх жишээтэй. Энэ зээлийн сангийн журмыг дахиад л олон нийтийн хэлэлцүүлэггүй, ард иргэдийн санаа бодлыг сонсохгүйгээр, хаалттай хаалганы цаана боловсруулаад байгаа чинь үүний цаана дахиад л ашиг сонирхлын асуудал байгааг илтгэж байна.

-Энэ жил Боловсролын зээлийн санд 30 тэрбум төгрөгийг эргэн төлүүлж, бусдад суралцах боломж олгоно гэж Боловсролын сайд ярьж байх шиг байна. Үүнд хэр итгэл, үнэмшилтэй байна вэ? 

-Чадахгүй байгааг нь бид бүгд харж байна шүү дээ. Тийм учраас өнөөдөр залуус талбай дээр жагсч байна. Бид өмнөх сайдын үед итгэсэн шүү дээ. Гэтэл Боловсролын зээлийн сангийн дарга нь л яриад байгаа болохоос өөр үүнийг ярьж байгаа УИХ-ын гишүүн хаана байна. Төлүүлсэн нь хаана байна. Тэгэхээр шат, шатны хяналтгүйгээр, иргэний нийгмийн оролцоогүйгээр энэ асуудал засагдахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 43.242.242.59

Монгол улс капиталист нийгэм байгуулж байна. Чи юу яриад байна вэ. Социализмын үед бүх сургалт үнэгүй байсан. Эмчилгээ ч үнэгүй байсан. тэр үе улиран өнгөрч шинэ нийгэмд бид амьдарч байна. Энэ нийгэмд хэн чадалтай нь л амьдардаг. Чадалгүй , мөнгөгүй, сэргэлэн биш нь хохироод өнгөрдөг жамтай юм.

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.55.188.87

Тийм учраас капиталист нийгмийг булшлах хэрэгтэй. Капиталист нийгэмд амьдрах сонирхолтой хүмүүсийн хууль бусаар олсон хөрөнгийг нь хурааагаад эх орноосоо хөөн зайлуул!!!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 122.201.19.61

Хотынхоныг улсын сургуулиар боогдуулж, нөгөө талд нь хувийн сургуулиудыг бизнес хийх боломжийг нь бүрдүүлж муухай бодлого явуулж байна даа, энэ хүрэлцээгүй байдал дээр нь хувийн сургуулиуд ашиг хийж, дураараа төлбөрөө нэмж, галзуурч байна, шийдвэр гаргагчдын хүүхдүүд нь улсын сургуульд сурч, эцэг эхчүүд нь зовлонг нь мэдрэх хэрэгтэй.

Avatar

Зочин 7 цагийн өмнө 66.181.184.72

Зөв л юм хийж байгаа юм байна, амжилт

Avatar

АЛТАА 7 цагийн өмнө 66.181.186.97

энэ нэг аьгай одоо болимоор юм, дандаа харлуулсан, шантаажилсан зүйл ярьж байх юм

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.113.67

хүүё ээ

Avatar

Алба 7 цагийн өмнө 103.57.93.180

нэг авгай цэвэрлэнэ гээд орсон доо уул нь

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 192.82.65.73

олон жил ярьсаар хэлсээр хэлж ирлээ өнөө хүртэл өөрчлөлт алга,Энэ боловсролын зээл нь ил тод хүссэн сургуулиа сонгож шаадлага хангасан хүүхдүүд орж чадахгүы байна мэдээдлэл ил тод биш бна мөн ерөнхийлөгчийн тэтгэлэг хаана яаж ордог мэдээлэл бас ил байх гм бүгдийг мөнгөөр биш чадварт суурилдаг байх

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.212.117.67

Ийм зөв бодлоготой хүмүүсийг сайд болгодоггүй юмаа гэхэд зөвлөх, газрын дарга хийлгэх хэрэгтэй. Боловсролын яаманд ямарч сэтгэлгүй дарга юу гэнэ түүнийг даган намирдаг улсуудаар дүүрсэн

Avatar

Кастын систем 8 цагийн өмнө 14.1.81.141

Үнэн үнэн Монгол кастын систем

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж