Монгол Улс 2030 онд хоёр сая жуулчин хүлээн авна. Гэтэл өнөөдрийн байдлаар Монголыг зорин ирж буй гадаад жуулчны тоо нэг сая ч хүрээгүй байна. Монгол Улсад 2024 онд 808.956 жуулчин ирж, 1.6 сая ам.долларын орлого оруулсан гэх статистик бий. Шуудхан хэлэхэд, монголчууддаа "гологдсон" аялал жуулчлалын салбарын мөрөөдөл таван жилийн дараа биелэх үү. Салбарын сайдын энэ том амбиц ажил болж чадах болов уу?
Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал.
Тоон үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн байдаг. Үүнээс гадна73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгосон гэдгийг салбарынхан хэлж байсан. Харин 2024 оны жуулчдын тоо цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад 41 хувиар өсч, эдийн засагт 1.6 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн нь чамлахааргүй амжилт гэдгийг Ч.Номин сайд яриандаа онцлов. Тэрбээр Монгол Улс аялал жуулчлалын дунд хугацааны стратегийн хүрээнд 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авч, эдийн засагт 3-4 тэрбум ам.долларын экспортыг бий болгож, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлэх зорилго тавиад байгаагаа танилцуулсан юм. Мөн жилийн дөрвөн улиралд ажиллах зочид буудал, жуулчны баазуудад зургаан жилийн хугацаатай зургаа хүртэлх хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг дуулгасан.
Гэвч Улаанбаатар хот амралт, зочид буудлын хүртээмж муутай, олон мянган жуулчин хүлээж авахад бэлэн биш байна.
Улсын хэмжээнд 492 зочид буудал, 486 дэн буудал, 922 жуулчны бааз бүртгэлтэй байдаг. Эдгээр нь нийт 35.560 ор хоногтой. Харин өвлийн улиралд 145 жуулчны бааз ажилладаг гэж бүртгүүлснээс 2023 онд 55 бааз л ажиллаж, 3500 ор хоногийн хүчин чадалтай байх жишээтэй. Мөн хоёр сая хүлээж авахад энэ салбарт ажиллах боловсон хүчний асуудал яригдана. Зочид буудалд 18.680, тур операторт 22.480, амралт жуулчны баазад 10.500, ресторан кофе шопт 14.280, салбарын бусад аж ахуйн нэгжид 14.280 хүн гээд нийт 88.700 хүн ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарын зорилт, бодит байдлыг тоон дүнгээр харьцуулахад л газар, тэнгэр шиг зөрүү гарч байна.
Салбарынхны зүгээс жуулчны баазууд өвлийн улиралд ажиллах нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг гэдгийг хэлж ярьдаг. Хүйтний улиралд орлого нь буурахаас гадна халаалт, тог цахилгааны зардал өндөр гардаг.
Жишээлбэл, зуны улиралд хоёр сая төгрөгийн цахилгааны төлбөр гардаг аж ахуйн нэгжүүд өвөлд 15-16 сая төгрөгийн төлбөр төлдөг гэдгийг учирлаж байсан юм. Орон нутагт байрладаг жуулчны баазууд дэд бүтэцгүй газар байрладаг учраас 100 хувь цахилгаан халаалт ашигладаг тохиолдол ч бий. Тиймээс дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрөөс хувийн хэвшлүүдийг дэмжих шаардлагатай гэдэг байр суурийг хэлж байгаа юм. Гагцхүү төр засгаас гаргасан шийдвэр тогтоол, хөнгөлөлтэй зээл нүдээ олж чадах эсэх нь бас л эргэлзээтэй.
Дотоодын аялал жуулчлал хөгжихгүй байгаа шалтгаан нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар чанар, үйлчилгээнээсээ давсан өндөр өртөгтэй. Ямар сайндаа л хүмүүс "Тэрэлж явснаас Турк явсан нь дээр" гэж хошигнож ярихав дээ. Гадаадын зарим жуулчид монгол орноор аялахад өндөр үнэтэй болсон гэдгийг олон нийтийн сүлжээнд ярьж, бичих болсон. Гадаад гэлтгүй дотоодын аялагчдын зүгээс хамгийн гол нь үнэ хөлсөндөө таарсан чанартай үйлчилгээг "нэхэж" байгаа юм. Гэвч олон жил төлөвлөсөн аяллаа сэтгэл дундуур дуусгаж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ганц нэгээр тогтохгүй.
Нэргүй 2025-05-22 203.91.115.45
Оюун-Эрдэнэ бол бодох юмгүй л 400 сая гэнэ л дээ. Нормал тархиар тооцвол 750,000 орчим л байх шиг байдаг. Нөгөөх л жорлонгийн асуудал, сонголтгүй Монгол хоол, Ойрд хүчиндэгч залуусын асуудал шүү дээ.
Zochin 2025-05-22 98.52.62.180
Юун 2 сая жуулчин бэ 400 саяшдээ…
2 sae 2025-05-22 66.181.184.139
ulsiin hemjeend 6000 han ortoi buudaltai bj yaj burj bn aa bas deer n yamarch standart bhgui hoolnii gazruudaa harchih bas ehleed savaa beldee teneg erguu um yarihaa boli hunjiliihee hereer bai daa bas bolovson huchin bhgui ene ger horoololoo har eh ornoo gutaah geegui bol heregtei heden jorlondoo tusvuu ugduu juulchid chin hussen huseegui aylahaar bol uursduu hureed irdeg bolson shuu tsahim delhiid amidarch bgaa gaa martaj bolohguil bh iim hunud uls udirdan geheer durgui hurj bn ehleed
Нэргүй 2025-05-22 38.42.106.107
Энэ наадмаар 8к гэвүү юугэв. Сая мая цаашаа дүхүү
Zochin 2025-05-22 103.68.107.114
Шал худлаа юм бичих юмаа Зочид буудал хангалтай их байгаа Зочин байхгүй байнга шахуу хоосон л байдаг ш дээ
Нэргүй 2025-05-22 66.181.161.132
биеэ үнэлэх салбарыг хөгжүүлэхгүй бол аялал жуулчлал ярих нь амын гарз хэт үнэтэй олон зуун км давхиад үзэх харах олигтой үзмэргүй бхаар сэтгэл гонсойно
Нэргүй 2025-05-22 103.111.68.3
NOMIN p***a xar sarmagchin avchirsanaas oor uym xiisiimuuu xa xa xa
Нэргүй 2025-05-22 103.111.68.3
P i z daaaaa
Жуулчин 2025-05-22 103.57.95.81
жууолчин нэртэй олон Оросын наймаачил, хятад ажилчид бгаа ш д
400 2025-05-22 202.9.46.239
400 сая жуулчин, андлaлын өргөө, г*** 2 баатар духаараа мөргөлдөөд байдаг маань юу боллоо
Нэргүй 2025-05-22 103.57.93.180
э****з хүүхдүүд их төрөх боллоо
Нэргүй 2025-05-22 103.57.94.231
Үхсэн ацных нь 2 сая жуулчин. Жорлонгоо шийдэж чадахгүй байж их хуцдаг аа бас…үхсэн нохойн оцгор байхаа