Ньюс агентлаг өнөөдөр /2025.05.22/ болох үйл явдлыг товчоор хүргэж байна.
09.00 ЦАГТ:
- “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал Шангри Ла-д болно. Холбогдох утас: 89017101
10.00 ЦАГТ:
- МҮХАҮТ, ОХУ-ын “Экспортын төв”-тэй хамтран зохион байгуулж буй “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” уулзалт МҮХАҮТ-д болно. Холбогдох утас: 91919396
- Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм батлагдаж хэрэгжсэний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг "Галлериа Улаанбаатар" төвийн 3 давхарт “Grand ballroom” танхимд зохион байгуулна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд "Алдарт эхийн одон" гардуулна.
13.30 ЦАГТ:
- “Чингис хаан” олон улсын нисэх буудалд олон улсын иргэний нисэх зөвлөлийн гишүүний гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа Корпорейт зочид буудалд болно.
16.00 ЦАГТ:
- “Дөргөнэ хатны домог” моно жүжгийг Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулна.
Холбоотой мэдээ