Кореан Эйр компани тавдугаар сарын 19-нөөс эхлэн хоёр долоо хоногийн турш, хоёр үе шаттай Мод тарих, төгөлөө арчлах ажил эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагаа нь 2004 оноос эхлэн үргэлжилж байгаа юм. Тус арга хэмжээнд Кореан Эйр болон Ашиана эйрлайнс компанийн 260 орчим ажилтан “хамтын ажиллагаа, эв найрамдал” уриатайгаар оролцож байна.
Мөн сурагчдын хамт хөгжилтэйгээр суралцах сайн дурын үйл ажиллагаа явуулав.
Тухайлбал, Кореан Эйр компани тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нийслэл Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байрлах Кореан Эйрийн төгөлөө арчлах, нөхөн тарилтыг хоёр үе шаттайгаар хоёр долоо хоногийн хугацаанд хийнэ. Энэ жилийн арга хэмжээнд Кореан Эйр компани болон Ашиана эйрлайнс компанийн 260 орчим шинэ ажилтан, албан хаагчид оролцож байгаагаараа онцлогтой.
Мөн дээрх хоёр компанийн ажилтнууд Монголд ирэхдээ Кореан Эйрийн ажилтнууд Ашиана эйрлайнс, Ашиана эйрлайнсын ажилтнууд Кореан Эйрийн нислэгээр иржээ. Тус үйл ажиллагаагаар, удахгүй нэг гэр бүл болох хоёр компанийн ажилчид улам илүү харилцан ойлголцож, хамтран ажиллах юм.
Сайн сайхан бүхний бэлэгдэл болох нарс модыг Кореан эйрийн төгөлд хамтран тарьснаар эхэлжээ. Дараа нь хоёр компанийн удирдлагууд, ажилчид нэгдэн нөхөн тарилт хийж, төгөлийн модоо илүү сайн ургуулах ажилд хувь нэмэр орууллаа. Багуудад хуваагдан төгөлд мод тарьж, өмнөх тарьсан модоо илүү өндөр ургуулахын тулд мөчир таналт хийсэн байна.
Удахгүй болох Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг (6-р сарын 1) тохиолдуулан Кореан Эйрийн төгөл дотроо хүүхдийн тоглоом шинээр суурилуулав. Дүүргийн хүүхдүүд төгөлд чөлөөтэй гүйж тоглох боломжийг бүрдүүлж байгаа юм. Хоёр компанийн ажилчид хамтран тоглоомын аюулгүй байдлыг шалгаж, өнгөөр будаж гар бие оролцлоо.
Мөн сурагчдад чиглэсэн сайн дурын ажил хийжээ. Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургууль, Боловсрол цогцолбор сургууль, Оюуны эрин сургуулиудад зочилж солонгос, англи хэл, нисэхийн инженерийн туршлага судлах хичээлийг сурагчдад оржээ. Эдгээр сургуулиудад Солонгос, Монголын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор Кореан Эйр компаниас 2013 оноос эхлэн сургалтын зорилгоор компьютер, ширээн сандлын хамт хандивлаж “Мэдээлэл зүйн кабинет” тохижуулж өгч байсан юм.
Кореан эйр компани 21 жилийн турш Монгол орныг цөлжилтөөс хамгаалах үйл хэрэгт хувь нэмэр оруулахын тулд төгөл байгуулах ажлаа тууштай үргэлжлүүлээд явж байгаа бөгөөд цаашид ч дэлхийн хэмжээний авиа компаний хувьд нийгмийн өмнө хариуцлагаа хүлээж тусламж хэрэгтэй байгаа газарт итгэл найдварын гараа сунгах нийгмийн олон талт үйл ажиллагааг үргэлжлүүлэх аж.
Нөгөөтэйгүүр, Кореан эйр компани 2004 оноос хойш Монгол орны цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутагт төгөл байгуулах, Глобал мод тарих төслийн хэрэгжүүлж байгаа бөгөөд жил бүрийн тавдугаар сард Кореан эйр компанийн шинэ ажилчид Багануур дүүрэгт ирж цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургаас хамгаалах төв суурин газрын салхинаас хамгаалах ойн зурвас байгуулж байна. Энэ бүхний үр дүнд бий болсон Кореан эйрийн төгөл нь 21 жилийн туршид Сөүл хотын Ёидо цэцэрлэгт хүрээлэнгээс 2 дахин том буюу 44 га талбайтай битүү модтой өтгөн ой болж ургажээ. Одоогоор тус төгөлд улиас, хайлаас, чацаргана зэрэг үржил шимгүй хөрсөнд тэсвэртэй ургадаг 12 төрлийн, 125 мянга гаруй мод бут сөөг ургаж байна. Кореан эйрийн төгөл Багануур дүүргийн суурин бүсийг уурхайн тоосжилтоос хамгаалах ногоон хэрэм болж байна.
Нэргүй 2025-05-21 202.21.111.98
Энэ хүмүүс шиг монголчууд минь талархаж сур
Нэргүй 2025-05-21 202.21.111.98
Сайхан төгөл ургуулж мод тариж өгч байгаа Солонгосын ард түмэнд Баярлалаа
Нэргүй 2025-05-21 202.21.111.98
Thank you KOREAN AIR- ASIANA AIRLINES GOOD LUCK
Зочтн 2025-05-21 59.153.115.249
Солонгосчууд хөдөлмөрч сурах зүйл ихтэй хүмүүс.
Нэргүй 2025-05-21 66.181.184.151
АСуудлын гол нь хэдэн мод ургасан бэ???????????
Зочин 2025-05-21 202.21.111.98
Хуцаж байхын оронд наад мэдээгээ бүтэн уншаач хар малаа юм уншиж сураагүй харанхуй бүдүүлэг гэдгээ хэнд гайхуулдаг хар мал бэ
Нэргүй 2025-05-21 66.181.184.248
Урд хөршид хурдны зам дагуу ойн зурвас бий болгон моджуулж байгаа нь зөв санагдлаа Аймаг сумууд зам өнгөрч байгаа хэсгээ хувааж аваад модоо тариад хариуцаад ургуулбал болохоор байна даа Мөн зам дагуу 150 км зайд боловсон нойл байгуулаад үйлчилгээний газрууд байгуулсан байна шүү манайхаан Энэ нь зам дагуу манайхан ил задгай нойлддог хог хаядагийг болиулах том боломж байнаа
Нар 2025-05-21 202.179.15.130
Баярлалаа. Өөрсдөөсөө ичээд байхымаа, манайхан эд нар шиг сайхан тууштай байгаад байгууллага бүр нэг нэг ойн төгөл байгуулдаг болох юмсан.
Нэргүй 2025-05-21 14.1.81.61
Манай Гурвалжин гүүр орчмоорх Үндэсний компаниудын Нийгэм, Байгаль орчны Хариуцлага үнэндээ л ZERO шүү, Хөрс , Ус, Агаар гэж авах юмгүй, Мөнхийн ТООС, ШОРОО, ХӨРСНИЙ ЭЛЭГДЭЛ, ХОГ, МУУХАЙ ХАШАА, ТҮГЖРЭЛ, ЗАМЫН ОСЛУУД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ нойл нойл заана доо……………….
Нэргүй 2025-05-21 14.1.81.61
Хотоос гаргамаар юм бүгдийн
Нэргүй 2025-05-21 124.158.126.132
MANY THANX!
ИРГЭН 2025-05-21 59.153.114.59
БАЯРЛАЛАА. МОД ТАРИХ ТУРШЛАГААС НЬ СУРАЛЦАЦГАЯ
иргэн 2025-05-21 202.179.18.29
нийгмийн хариуцлага гэдгийг утгаар нь хэрэгжүүлж бгаа компани бна. Говь руу мод тарах хуцүү усны хоолой татах ажил яасан бол үүнийг хэрэгжүүлмээр бна. орос ру у хий дэмий ус их гарч бна.
Baganuuriin irgen 2025-05-21 128.77.93.68
Manai Baganuurchuud bugd medne dee. Bugd l Korean airiin humuustei hamt havar bolgon mod taridag baisan. Korean air company tuushtai archilj iim saihan tugultei bolgoj ugsund Baganuurchuud bid talarhaad hanashgui baidag.
Нэргүй 2025-05-21 66.181.180.154
HUD s** nar
Нэргүй 2025-05-21 202.55.188.97
Мундаг юмаа аялагч нар нь хүртэл хөдөө сумын төвд хог түүгээд явж байна лээ.
Нэргүй 2025-05-21 59.153.113.78
Тэрбум модноос урж байгаа нь сураггүй. Энэ хэдийн тарьж буй моднууд арчилгаатай тулдаа ургаад л байгаа юм шиг байгаа юм.
Нэргүй 2025-05-21 202.126.91.134
Гадаадын авиа компаниуд монгол аялагчид руу инээмсэглэж үйлчилдэггүй, ярваа харж хоол унд онгоцонд тараадаг.
Нэргүй 2025-05-21 66.181.161.132
сайхан Солонгос хүүхнүүд мод тарьвал ургана монгол тарган хүүхнүүд мод тарихгүй
Нэргүй 2025-05-21 103.57.95.199
Өөрсдөө л модоо тарьчих юмсан даа.Ичмээр.Арчаагүй юм даа.
THANK YOU GUYS! 2025-05-21 172.226.43.248
Helping others can create a positive ripple effect in communities, fostering a culture of compassion and generosity. Thank you very much !
Нэргүй 2025-05-21 202.9.41.112
Байнга хоорондоо хэрүүл тэмцэлддэг ийм оронд мод тарьж байснаас Узбекстан, Туркменстан, Афганистанд тарьсан нь дээр. Наад модыг чинь хугалаад л хаячихна.
Зочин 2025-05-21 202.126.89.245
кореан эйр буянтай юмөө.
Нэргүй 2025-05-21 66.181.183.194
Их талархаж байнаа. Монгол-Солонгосын найрамдал,хамтын ажиллагаа мандан бадраг
Олон түмний нэг 2025-05-21 202.126.89.168
хоосон шоу
Нэргүй 2025-05-21 202.9.40.120
Оросууд тусгай ауиллагаагаа явуулдаг да монголын гнам төрийг эзлцн х***а манж зулбасгууд цэврлдг дэ цэврлх цаг аль хэдиын болцн агуу оросуудын тусгай ажиллгаа дэлхий нэгт нэг номерт.
400 2025-05-21 202.9.46.239
юугаа доль доль гэж улиад байгаа aлны aлчуур вэ чи манай галактикаас зайл хар точигний тосгуур!