Голомт банкнаас 21 дэх жилдээ “Internship” буюу дадлагажигч оюутны хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байна. Банк, санхүү, IT, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг оюутнуудад нээлттэй энэхүү хөтөлбөрийг 2025 онд мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд дагнан зохион байгуулах юм. Хөтөлбөрийн хүрээнд дадлагажигч оюутан Голомт банканд зуны 3 сарын турш цалинтай дадлага хийхээс гадна өөрийн сонирхож буй мэргэжлийн чиглэлээр бодит ажил болон төслүүд дээр ажиллаж, ментороос чиглүүлэг авч, ажлын байран дээр сурч хөгжих боломжтой. Хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн бүх их, дээд сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнууд хамрагдахад нээлттэй.
Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад зориулсан “Дижитал мэргэжилтэн” өдөрлөг энэ сарын 27-нд болох бөгөөд өдөрлөгийн үеэр хөтөлбөрийн талаар нээлттэй мэдээлэл өгөхийн зэрэгцээ оролцогчдын дунд бүлгийн шалгаруулалт хийнэ. 5-р сарын 29-өөс 6-р сарын 3-ны өдрүүдэд ярилцлагын шатны шалгаруулалт хийж, тэнцсэн оюутнууд 6-р сарын 6-нд хөтөлбөртөө хамрагдаж эхэлнэ.
Мэдээллийн технологийн чиглэлээр дадлагажигч хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын 60 хүртэлх хувь нь сургуулиа төгсөөд Голомт банканд тогтвортой, амжилттай ажиллаж байна.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.120
Европын холбоо украйныг хөөргж болхгүй даына зогсоо гэж украйнд хэлдгиймаа.