Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ

LiveГэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ

Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ

 

 

05 : 01
2025-5-22

Гэрээгээ зөрчсөн намыг гаргаж, Засгийн газраа бүрдүүлж ажиллах шийдвэр гаргав

МАН-ын Бага хурал шөнөжин хуралдаж, эцэст нь гэрээгээ зөрчсөн үндэслэлээр улс төрийн намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ. 

Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа УИХ дахь намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Бага хурлын гишүүд шийдвэрлэлээ. Бага хурлын гишүүд олонхиороо энэ шийдвэрийг гаргасан тул хамтарч ажиллаж байгаа улс төрийн намуудад энэ тухай танилцуулж, хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд танилцуулж дараагийн алхмыг хийх болно" гэлээ. 

18 : 43
2025-5-21

"Ардчилсан нам сөрөг хүчин шиг ажиллаж, хамтарч чадахгүй байна"

НЭМЭЛТ: 

МАН-ын Бага хурал түр завсарлаад байна. Бага хуралд оролцсон гишүүдээс тус хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тодруулахад "Хамтарсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах ёстой" гэх санал 50 хувийг эзэлж байна. Гэхдээ голчлон хамтарсан Засгийн газарт багтаж ажиллаж байгаа Ардчилсан намын талаар түлхүү асуудал хөндөгдлөө. Ардчилсан нам нь Засгийн газарт хамтарч байж, сөрөг хүчин шиг ажиллаж байна. Тиймээс Засгийн газраас гаргавал яасан юм бэ" гэдэг саналыг гишүүд олноор хэлсэн талаар тус намын гишүүд хэлж байна. 

Бага хурлын гишүүд саналаа хэлж дууссаны дараа хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах уу, эсвэл сэлгээ хийх үү гэдэг асуудал дээр нууц санал хураалт явуулах аж. 

 

 

Б.Дэлгэрсайхан: Сайд нарыг явуулах талаар огт яригдаагүй

НЭМЭЛТ:

МАН-ын Бага хурал хаалттай горимоор энэ цаг мөчид үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг Бага хурлаас гарч ирсэн даруйд сэтгүүлчид хурлын талаар тодруулахад “Хурал тайван амгалан уур амьсгал дунд болж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нараас гишүүд асуулт асуусан. Хариулт хараахан өгөөгүй байна” гэлээ.

Мөн сэтгүүлчид “Ерөнхий сайдтай хамтарч нэг баг болж ажиллаж чадахгүй байгаа сайд нарыг явуулах тухай яригдсан мэдээлэл байна. Үнэн үү” гэхэд “Энэ асуудал огт яригдаагүй” гэж тодотголоо.

Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулт өгч байна

МАН-ын VI Бага хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийх ажлынхаа талаар илтгэл тавьсны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авч буй юм байна. Хуралдаан хаалттай үргэлжилж байна. 

Мөн энэ үеэр МАН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж "Ардчилсан намын Женко Х.Баттулгаас салах ёстой" гэх байр суурийг илэрхийлжээ. 

МАН-ын Бага хурлын VI хуралдааны даргаар Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, дэд даргаар Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюунбилэг нарыг сонгосон байна.

16 : 41
2025-5-21

МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын Бага хурал эхэлсэн байна. Бага хурлын 369 гишүүнээс 240 нь буюу 67 хувь нь ирснээр хурлыг эхлүүлжээ. Уг хуралдааны эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн итгэл тавьж буй аж.

Тус хурлаар хамтарсан Засгийн газрыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах уу, эсвэл дангаараа Засгийн газар ажиллах ёстой гэж үзэх үү. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх үү, үгүй юу гээд асуудлуудыг хэлэлцэх юм. Иймээс МАН-ын Бага хурлаас гарах шийдвэрийг хамтарсан Засгийн газарт багтсан Ардчилсан нам, ХҮН нам мөн чих тавин хүлээж байна. 

16 : 22
2025-5-21

МАН-ын Бага хурал хараахан эхлээгүй байна

МАН-ын Бага хурал өнөөдөр 15.00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй байна. Бага хуралдаа оролцохоор гишүүд нь Тусгаар тогтнолын ордонд ирсээр байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Засгийн газрын гишүүд "Хамтарсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах ёстой" гэх байр суурийг түлхүү илэрхийлж байгаа бол Бага хурлын зарим гишүүн "МАН дангаараа Засгийн газраа байгуулан ажиллах нь зөв юм" гэдэг байр суурийг илэрхийлж буй юм. 

Сануулахад, МАН-ын Бага хурал 300 гаруй гишүүнтэй. Ирц 50 хувийн босго давж байж хурал эхлэх учиртай. 

15 : 39
2025-5-21

Фото: МАН-ын гишүүд Бага хуралдаа оролцохоор ирж байна

МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.05.21/ 15:00 цагт зарлагдсан бөгөөд Тусгаар тогтнолын ордонд хүралдах юм. Бага хурлын өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах ёстой. Тус хуралдаануудаар МАН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ.  Тодруулж хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнгөрсөн Даваа гаригт хуралдахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүтэй нь холбоотой үүссэн асуудлаар гишүүдэд мэдээлэл өгсөн байдаг. Улмаар хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар Бага хурлын гишүүдийнхээ саналыг сонсъё гэдэг санал гаргасан. Энэхүү саналыг нь бүлгийн гишүүд дэмжсэн. Гэхдээ МАН-ын бүлгийн гишүүд дунд Ерөнхий сайдын хүүтэй холбоотой үүссэн асуудлыг намын зовлон болгох нь зохисгүй. Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой" гэх байр суурьтай гишүүд бас бий. Харин Бага хуралд оролцохоор ирж байгаа гишүүдийн хувьд "Хэрвээ МАН дангаараа Засгийн газраа байгуулан ажиллах болбол маш хүнд замыг туулах болно" гэдэг байр суурийг ч илэрхийлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-21 202.9.40.120

Ой гутм огуйдс хүргсн х***а манж шаарбг нам төр-с цэврлээч.

Avatar

Хулгайч Хулгайчаа барихгүй эээ 2025-05-21 14.1.81.61

Нэг хулгайчийг нөгөө хулгайчаар солиод юу өөрчлөгдөхийн энэ зунжин улс төржөөд хийсэн вмгүй намар буцаад УТАА, УНИАР, ТҮГЖРЭЛ, ОРЧНЫ БОХИРДОЛ, АВИЛГАЛ-даа живсэ хогийн улсын аж амьдрал үргэлжилнэ……

Avatar

Нэргүй 2025-05-21 66.181.187.79

Энэ танхимийн Сайд нэртэй гаруудыг бүгдийг нь зайлуул

Avatar

Нэргүй 2025-05-21 66.181.187.79

Зүгээр л сайдын бялуу хуваах асуудал яригпаж. Бүтэлгүй Есайдаа залуула аа

Avatar

зочин 2025-05-21 66.181.191.101

Эх орон ард түмнээсээсээ хулгай хийжтонон дээрэмдэж эргэж ирэх нүүргүй болсон Элбэгдорж, Сайханбилэг, Цагаан, Дулаанжаргал нарын алсын удирдлагаар тэдний цүнх баригсад, гар хөл бологсод, хөлсөөр жагсагч ойворгон харанхуй залуусын турхиралтаар монголын төрийг хорлох ээлжит компанит ажил явагдлаа. Төрийн ажлын бүү хэл ТҮЦ ч ажиллуулж үзээгүй, боловсрол мэргэжил гэхээр юмгүй улстөржиж хэлээ жажилсан хорчингуудыг олноор нь УИХ-д оруулсаны гор гарч байна. Дээр нь хонзогногсод ч бас

Avatar

Нэргүй 2025-05-21 139.5.216.20

ман дотроо оюунэрдэнийгээ унагах төлөвлөгөөтэй юм байна

Avatar

Нэргүй 2025-05-21 139.5.216.20

1 р жагсаал нь үр дүнд хүрээгүй юм байна одоо 2 р жагсаал нь үр дүнд хүрэх нь үү харцгаах үлдлээ ухаа худгаа авах уу хөрөнгө хураах уу.хэрэв үр дүнд хүрэхгүй бол 1,2р жагсаал нийлээд дээр нь сөрөг хүчин нэмэгдээд сүх жанжны талбай цаашаа юм болох байх даа

Avatar

Нэргүй 2025-05-21 103.168.34.165

Гантөмөр гэж өлөн н**ш МАН-ын хошногыг арчаад гарлаа даа

Avatar

зочин 2025-05-21 66.181.160.118

Өөө хөөрхий !!.. Явж явж бэрийн тансаглалд АН ийн буруу болж таарвуу ??…МАН ёстой арчаагүй загнаж байна дөө Ичих булчирхайгүй болсон нам байна

Avatar

Bold o 2025-05-21 116.120.126.36

эцсийн эцэст АН ын сайд нар Данхан толгойтын хүүгийн тансагласан мөнгийг төсвөөс гаргаад өгсөн болж таарлаа,,Данхан толгойт тэгээд засгаас хөөж гаргалаа даа …ха ха ха

Avatar

Нэргүй 2025-05-21 202.9.40.120

Энэ муу гөлгийг үтр түргн зайлуул. Бузх манэ х***а даалгваараа үаасн п***а

Avatar

Bold o 2025-05-21 116.120.126.36

эцсийн эцэст энэ АН ын сайд нар Данхан толгойтын хүүгийн тансаглалийн мөнгийг төсвөөс гаргаад өгчихсөн юм байна ш дээ…Данхан толгойт шударга хүн юм чинь олны нүдэнд ил хэлж чадахгүй байсан юм байна шүү…ха ха ха ..

Avatar

Нэргүй 2025-05-21 202.126.91.94

2028 оны Сонгууль болтол олон засаг солигдох Нөхцөл үүслээ. Хэн нэг нь үүнийг Чадамгай зохион байгууллаа. Ард түмэнд бол ямарч ашиггүй.

Avatar

Зочин 2025-05-21 202.9.41.88

Дахиад л нэг алхам урагш , хоёр алхам хойш болохнээ

Avatar

хүннү 2025-05-21 202.9.46.112

АН-ын гишүүд нь засгаас гар гэж намдаа шаардлага хүргүүлээд намын байрны гадаа туг лозон барьцгааж байна. АН-ын сайд нараас Алтангэрэл, Гантөмөр хоёр л сайн ажилсан. Зарим нь байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна. Одоо Гантөмөрын оронд Номтойбаяр, Алтангэрэлмйн оронд өндөр Энхбаяр, Батсуурийн оронд Батбаатар… гм-ээр солих байх.

Avatar

Нэргүй 2025-05-21 66.181.160.103

Алтангэрэл, Гантөмөр нар сайн ажилласан гэдэг нь АН-ынхаа эсрэг ажилласан гэсэн үг!!!

Avatar

Нэргүй 2025-05-21 66.181.183.194

ОЭ зальтай байна. Өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг хамтарсан ЗГ байх эсэх асуудлаар орлуулж өөрөө мултарлаа. Болж байгаамуу

Avatar

Бат 2025-05-21 139.5.218.247

Энэ Данх орлогоо нотол гээд залуучууд шаардахаар хамтарсан ЗГ яах вэ гэдэг асуудал руу орууулдаг хачин гар вэ. Орлогоо нотлоод болох юмыг хамаагүй зүйлтэй хутгаад хаячихлаа. Яг жэнкогийн сурсан сөрсөн базаа мэх хийж байна ш дээ. Амарбаясгалан бол нүүрсний хулгайн хам хэрэгтэн Хятадын коммунист намтай хамтрах гэрээ байгуулсан МАН-ын Ерөнхий нбд хүн шүү. Хүүк Данхыг ажилаа өг гэхээр зөрж байгаа юм биз дээ.

Avatar

Нэргүй 2025-05-21 66.181.184.61

Засаг огцроож унагавал УИХ тарах ёстой харинч бүүр багасгаж 63 гишүүнтэй болмоор юм мэргэжил болвсоролгүй хүмүүс их бн п ша ярьсан гудамааас түүсэн царцаа даам гарчихаад иргэдийг доромж үгээр мяалаад сууж бншд бод бод 50% хангалттай

Avatar

Нэргүй 2025-05-21 66.181.189.56

ХУВЬ ХҮНИЙ АСУУДЛЫГ ХАМТАРСАН ЗАСГИЙН АСУУДАЛ БОЛГОЧИХЛОО !

Avatar

Нэргүй 2025-05-21 174.194.97.28

хатуу анхааруулж байна! жагсаалд оролцсон хүн бүрийг олж хорих болно! жагсаал цуглаанд оролцсон хүн бүр нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаа тул зэвсэгт хүчин гал нээх болно гэдгийг анхааруулж байна!

Avatar

Нэргүй 2025-05-21 149.34.244.131

хулгайчууд юмыг самууруудахдаа үнэхээр мэргэшжээ. хувь улс төрчийн гэр бүлийн тансаглалд тайлбар авах төдий асуудлыг шал өөр юмнуудтай хольж хутгаад төөрүүлээд явчихлаа.

Avatar

Нэргүй 2025-05-21 202.9.41.112

Ард түмэн Оюун-Эрдэний засгийн газрыг огцруулахыг хүсэж байна. Оюун-Эрдэний засгийн газар огцорвол тэдний амьдрал эрс сайжрана гэж ярьцгааж байна. Тийм тохиолдолд огцруулах нь түмэн зөв. Олонхийн хүслийг харгалзах ёстой. МАН-ын Бага хурлаас тийм огцруулах шийдвэр гараасай билээ. Засгийн газар огцроод иргэдийн амьдрал яаж сайжрахыг нь харах нь надад сонин байна. Харин дараагийн засгийн газраа МАН дангаараа байгуулаарай. Бусад намынхан бол садаа л болно шүү

Avatar

Нэргүй 2025-05-21 70.52.152.29

Уxаа xудаг ард түмний өмчийг xувьдаа xуйвалдаж аваад 30 жил xувxайруулна гэxээр арай арай … ийм үед эрxбиш зөв шийд гаргаxгүй бол ёстой л Венесуал нь болоx байxдаа

Avatar

Нэргүй 2025-05-21 70.52.152.29

Энэ ард түмэн чинь арай 5 жил болсон Оюун-Эрдэнэ-г авч xаявал өнөө 30 жил ядуу байлгасан Уxаа xудгийнxаа дарлал мөжлөгөнд нь үүрд xэвтэнэ гэдгээ арай мэдэxгүй баймааргүй юм аа. Тэрнээсээ салчихаад дараа нь бол xэн ч удирдсан ард түмэн уурxайтайгаа үлдэx болоxоор амьдрал аяндаа сайжраад л явчихна.

Avatar

Нэргүй 2025-05-21 70.52.152.29

Энэ ард түмэн чинь арай 5 жил болсон Оюун-Эрдэнэ-г авч xаявал өнөө 30 жил ядуу байлгасан Уxаа толгойнxоо дарлал мөжлөгөнд нь үүрд xэвтэнэ гэдгээ арай мэдэxгүй баймааргүй юм аа. Тэрнээсээ салчихаад дараа нь бол xэн ч удирдсан ард түмэн уурxайтайгаа үлдэx болоxоор амьдрал аяндаа сайжраад л явчихна.

Avatar

Нэргүй 2025-05-21 66.181.160.103

Намын даргаасаа үхтлээ айдаг монгол зангаар Оюун-Эрдэнийгээ аваад гарна даа???

Avatar

Нэргүй 2025-05-21 122.201.31.33

тэр зөв дөө

Avatar

И 2025-05-21 139.5.217.37

Японы Хөдөө аж ахуйн сайд өчигдөр будаа иддэггүй гэж хэлснийхээ төлөө өнөөдөр өөрөө огцорлоо !!!

Avatar

Нэргүй 2025-05-21 66.181.184.251

Нэгдүгээрт данхийг хоёрдугаарт амарбаясгаланг төрөөс зайлуулсан цагт монгол төр цэвэршинэ. тэд нүүрсний хулгайчид шүү дээ. хятадын авлигын өгөөшинд гүн өлгөгдсөн авлигач хорлон сүйтгэгчиди хятадын хүүхэлдэйнүүд.

Avatar

зочин 2025-05-21 66.181.188.223

Улс орны төлөө хамтран зүтгэнэ гэж амлан засгийн газарт орсон атлаа,хамтрагчаа багалзуурдах гээд яг чоно шиг, АН-ын өнөөгийн өнгө төрх нь энэ, Ийм хүмүүст итгэн төрийн жолоо атгуулж болох уу

Avatar

Хотын хүү 2025-05-21 203.91.115.53

Данхаа зуухнаас авч хая тэгээд цаашаа урагшаа

Avatar

зочин 2025-05-21 66.181.188.223

Оюунэрдэнэ унавал ,хамтарсан засгийн газар ч унана, Энэ засгийн газрын бүрэлдүүнийг Оюунэрдэний саналаар шийдсэн, Түүнийхээ үр дүнг үзэж байна, Дараагийн засаг ямар байхыг шинээр томилогдох ерөнхий сайдын саналаар шийдэх хуультай, Одоогоор төсөөлөх боломжгүй

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд одоо буулгах цаг болсоон 2025-05-21 103.57.95.147

Ашгүй зууны манлай худалч, авилгач Оюун -эрдэнээс салах болтугай

Avatar

Зочин 2025-05-21 202.126.90.109

захиалгат сэтгүүлчид засагт хамтрах эсэх гол нь юм шиг яриад, санаатай будилуулаад байх шиг, гол нь данхдаа итгэл үзүүлэх эсэх тухай л асуудал ш дээ, данхаа авч үлдээд засгаас АН, ХҮН хоёрыг гаргана гэвэл үндсэн асуудал шийдгүй хэвээрээ л үлдэнэ ш дээ

Avatar

Нэргүй 2025-05-21 66.181.183.194

Хамтарсан ЗГ үргэлжилвэл үргэлжилнэ биз. Харин Оюун-Эрдэнийг Амарбаясгалангаар солих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-05-21 122.201.31.33

тэнэг вэ чи

Avatar

зочин 2025-05-21 59.153.112.44

МАН-ын бага хурал даргынхаа гэр бүлийн асуудлыг авч хэлэлцэх юм уу, кк хамтарсан засгийн асуудал бол уг нь 2-р асуудал баймаар, гол шийдэх асуудал намын даргадаа итгэл үзүүлэх эсэх л баймаар, намын дарга буюу ЕС уналаа л бол хамтарсан хамтраагүй нь хамаагүй ЗГ автоматаар унана, дараагийн ЗГ ямар байхыг дараагийн намын дарга, ЕС шийднэ ш дээ

Avatar

ХҮН Засгаас гарахгүй 2025-05-21 31.13.189.18

ХҮН-ын хувьд айх юм байхгүй. Засгаас хөөгдөхгүй. АН-д харин 1 удаа сануулах уу, эсвэл шууд зайлуулах уу. Ер нь бол Еөк-ийн анхааруулга. Өөрийг нь дахин Еөкөөр 6 жил ажиллах боломж олгохгүй бол Хамтарсан Засаг байхгүй шүү, Еөкөөс түрүүлж АН-ын баахан гарууд ажлаа өгнө шүү гэдгийг мэдрүүлж байгаа юм. Номт, Нара нарыг ч сайд болгох боломжтой. АН Засаг ч барьж чаддаггүй, хамтарч ч чаддаггүй яачихсан гай вэ.

Avatar

сонгогч 2025-05-21 202.9.47.52

оюунэрдэнийн хүүхдийн чүнх бөгжийг МАН- н бага хурлаар ярих хэрэг үү? тэнэглэл. Хамтарсан засгаас гарвал МАН тамын тогоондоо чанагдана гэдгээ ухаарцгаа…………..

Avatar

Удган 2025-05-21 122.201.31.33

чи өөрөө тэнэг нөхөр

Avatar

Нэргүй 2025-05-21 66.181.183.194

Хамтарсан ЗГ-таа тийм хайртай бол Оюун-Эрдэнийгээ Амарбаясгалангаар солиод л яваач дээ. Оюун-Эрдэнийгээ үлдээвэл харин МАН-ын ирээдүй сүүмгэр болно шүү

Avatar

МАН 2025-05-21 103.145.234.122

Дангаараа засагласан дээр.

Avatar

Нэргүй 2025-05-21 202.9.40.120

Хулгай шаасн х***а манж зулбасгууд баян нтр гэж үхсн ацныхн хулгай шаасн х***а манж зулбасгууд жихнх өлн хулгайчд хулгай шаадгийн шд. Ацаар алаара баян бдгийн үмхий гуйлагчн х***а манж гичинүүд. Түрүүний бөөс х***а манж гичинүүд нам төрийн толгойд шааж хулгай шаасн өлн зулбасгууд сайн өлн х***а манө зулбасгууд сайн нэр хүсээд ч олохгүй муу нэр-г хусаад ч арилхгүй жингэрүүд ээ.

Avatar

Нэргүй 2025-05-21 203.98.76.30

sejig booljis hurmeer yumnuud. ogtsorch dald oroosoi. burhan gesgeegeesei ed nariig

Avatar

Малчин 2025-05-21 103.57.92.184

Монголын ЕСайдуудаас хүүхэд нь балай хэрэгт оролцсон тохиолдол байхгүй, ард түмэн дургүй бна , шинэ намын дарга ЕС сонгоод явсан нь дээр мэдээж! Цомхон 9 яамтай засаг байгуул энэ олон үрэлгэн хуогайч дарга нараа цөөл!

Avatar

Нэргүй 2025-05-21 202.9.40.120

Манж зулбасгууд засгийн засаг гээд шаагаад бхийн 35 жилийн өмнө х***а манжууд нам төрийн толгойд шарч монголхэлнд оруулж ирсн манж үг засг сасг гэж хаагчд манж хужаагууд.

Avatar

Зочин 2025-05-21 66.181.184.107

БҮХНИЙГ ШИНЭЭР ЭХЭЛЬЕ

Avatar

Нэргүй 2025-05-21 66.181.187.121

Ардын нам ухаантай хүмүүсээ намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд Сангийн сайдаар үлдлээ дээ.

Avatar

Нэргүй 2025-05-21 202.9.40.120

х***а х***а. х***а манжс бодлго.

Avatar

Зочин 2025-05-21 202.126.90.109

эхэлтлээ удна аа, хороо гүйцэд найруулж, хайрцаглах гээд л сунжруулаад байгаа хэрэг

Avatar

Нэргүй 2025-05-21 43.242.242.59

Айлтгүй МАН дангаараа засгаа байгуулаад явах бүрэн хүчин чадалтай боловсон хүчинтэй туршлагатай нам мөнөөс мөн. Шинэ засгийн тэргүү нь яаравлан бүтцээ зөв байгуулж яамдыг цөөлөх хэрэгтэй. Төрийн албанд шургалсан АН болон ХҮН-ын нөхдийг төрийн албанаас зайлуулбал төрийн ажил хэвийн явагдана. Эс тэгвээс дортоос нь хагалан бутаргаж төрийн албыг цалгардуулна шүү. АН-ынхан угаасаа л сөрөг хүчин л байх учиртай нам. Дандаа хоорондоо хөлөө жийлцэж байдаг. тэд яаж улс орныг авч явах юм. Өмнө нь яалаа

Avatar

Нэргүй 2025-05-21 103.57.93.227

Данхын ЗГ унавал Женко,Хэрээ хоёрын дураараа дургилт тас цохигдох сайн талтай юмаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж